Омер Ашик

Турк улсын тамирчин

Омер Ашик (Турк: Ömer Aşık, 1986 оны долоодугаар сарын 4-нд Бурса хотод төрсөн) — Туркийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны «Нью-Орлеан Пеликанс» болон Туркийн шигшээн төвийн тоглогч юм.

Мэргэжлийн сагсан бөмбөгийн гараагаа Туркийн Фенербахче (2005—2006) багаас эхэлсэн Ашик 2008 оны драфтын №36 болж Портлэнд Трэйл Блэйзерс багт хуваарилагдсан ч тоглогч солилцооны гэрээгээр Чикаго Буллз (2010—2012) багт тоглох болсон юм.[1]2012 оны долоодугаар сарын 20-нд Ашик Хьюстон Рокетс багтай 25.1 сая долларын гурван жилийн гэрээг байгуулсан юм.[2]

2014 оны долоодугаар сарын 15-нд «Нью-Орлеан Пеликанс», «Хьюстон Рокетс», «Вашингтон Уизардс» багуудын хэлэлцээрээр «Пеликанст» ирсэн.[3] 2014 оны аравдугаар сарын 28-нд «Орландо Мэжикийн» эсрэг (101:84) анхны гараагаа хийхдээ 33 минутанд 14 оноо, 17 самбар, 5 хаалт, 2 дамжуулалт хийв.[4]

Шигшээ багтайгаа 2010 оны ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн байна.

Лавлах холбоос

засварлах
  1. "Bulls acquire Omer Asik from Portland". NBA.com. June 26, 2008. Татаж авсан: July 10, 2010.
  2. "Asik signs Rockets' offer sheet". Эх хувилбараас архивласан: 2012-07-25. Татаж авсан: 2013-11-01.
  3. "Pelicans Complete Three-Team Trade with Rockets and Wizards". NBA.com. July 15, 2014. Татаж авсан: July 16, 2014.
  4. "Davis power Pelicans past Magic, 101-84". NBA.com. October 28, 2014. Татаж авсан: October 28, 2014.

Гадны холбоос

засварлах
  Commons: Омер Ашик – Викимедиа зураг, бичлэг, дууны сан