Пруссийн хаант улс

Пруссийн Хант Улс (Герман: Königreich Preußen [ˈkøːnɪkˌʁaɪ̯ç ˈpʁɔɪ̯sn̩]) нь Пруссийн ханы ноёрхлын үе буюу 1701 оноос 1918 оныг хүртэл Прусс Улсыг нэрлэж байсан нэр юм.

Пруссийн Хант Улс
герм. Königreich Preußen
Төрийн сүлд Төрийн далбаа
Пруссийн төрийн сүлд Пруссийн төрийн далбаа
Германы Эзэнт Гүрэн дэх байрлал
Хант Улс
Прусс 1866–1918 (хөх),
Германы Эзэнт Гүрэн 1871–1918 (хөх ба шар)
Нийслэл Берлин
Засаглалын хэлбэр Хэмжээгүй эрхт хаант засаг (1701–1848), үндсэн хуульт хаант засаг (1848–1918)
Төрийн тэргүүн Хан (1701–1918)
Ноёрхогч овог Хоенцоллерн (1415–1918)
Оршин тогтносон 1701–1918
Газар нутаг 348.780 км² (1910)
Хүн ам 40.016.000 (1910)
Хүн амын нягтрал 115 хүн км² тутамд
Үүссэн Бранденбург-Прусс
Дараах Чөлөөт Улс Прусс, Заарын нутаг, Чөлөөт хот Данциг
Райхсрат дахь санал 26
Бундесрат дахь санал 17
ТХ-н дугаар IA, IB … IZ

Пруссийн Хант Улс нь Бранденбург-Пруссийн нутаг дэвсгэр дээр Бранденбургийн курфюрст (нэгдүгээр ван буюу их ван) Фрийдрих пруссийн хан болсноор байгуулагдсан аж. Энэ нь Ариун Ромын Эзэнт Гүрний харьяанд байсан Бранденбург болон Германы Ордент Улсаас гаралтай улсын нэрийг өгөгч Пруссийн Херцогт Улсуудаас бүрдэж байв. Хант Улсын нутгийн зүүн хэсэгт анхнаасаа прусс хэмээн нэрлэгдэж байсан газрыг Зүүн Прусс[1] гэж нэрлэдэг байв.

XVIII зуунд Прусс европын таван их гүрний нэг болон Австрийн дараах герман үндэстний хоёрдугаар их гүрэн болж хөгжив. XIX зууны дундаас хойш герман үндэстний улсыг бий болгохыг хүчтэй эрмэлзэх болсон ба 1867 оноос Хойд Германы Холбооны Улс нь давамгайлах гишүүн улс болжээ. 1871 онд энэхүү холбооны улс нь Германы Хаант Улс болон өргөжсөн ба Пруссийн хан нь Германы кайзер боллоо. 1918 оны арваннэгдүгээр сарын хувьсгалаар сүүлчийн хаан ба хан Вилхелм II хаан ширээнээс бууж, хаант засгийг халан үгүй болгов. Ингээд хант улсын үргэлжлэл нь Чөлөөт Улс Прусс болон задарчээ.

Пруссийн Хант Улс ба түүний гишүүн улсуудын түүхийг хоёр үндсэн хэсэгт хуваана: эхний хагас нь 1701 оноос 1806 он хүртэлх үе ба үүнийг «хуучин пруссийн эзэнт улсын үе», дараах нь 1807 оноос 1918 оныг хүртэлх үе ба үүнийг «шинэ пруссийн эзэнт улсын үе» гэдэг. 1806 оноос 1809 оныг хүртэл нутаг дэсвгэрийн өөрчлөлтөөс хамааралтайгаар улсын бүх институтыг шинэчлэн, хуучин хаант засгийн үеийн бүтцийг үндсээр нь өөрчилсөн шинэ цаг үе байв.

1701-1713: Хэргэм дэвшсэн үе

засварлах

Бранденбургийн Маркт Улсаар ноёрхол нь төвлөрсөн Хоенцоллерн ургийн улсууд нь 1700 оны үед европын хэмжээнд дундаж хүчирхэг улсууд байв. 15-р зуунаас хойш Хоенцоллерн удмынхан Бранденбургийн курфюрст тул Ариун Ромын Эзэнт Гүрний райхстагт санал өгөх эрхтэй буюу суудалтай нэр хүндтэй алба хашиж байв. Хаант улс 1648 онд дахин нэгдсэн боловч Вестфалийн гэрээгээр улсын вангуудын улс төрийн эрх мэдэл эрс нэмэгдсэн байна. Хоенцоллерны нутаг дэвсгэр нь хаант улсын нутаг дэвсгэрийн умард талд орших учир төв ба өмнөд германы нутгийг бодвол хаантай харилцах харьцаа харьцангуй сул байв.[2]

1700 оны үед вангуудын хэргэм зэрэг, алдар хүнд нь улс төрийн чухал хүчин зүйлүүдийн нэг байв. Курфюрст Фрийдрих III цаг үеэ мэдэрсэн учраас хан цолны төлөө зүтгэв. Ариун Ромын Эзэнт Гүрний хаан Леополдын зөвшөөрөлтэйгөөр 1701 оны нэгдүгээр сарын 18-нд Фрийдрих I өөрийгөө Көнигсбергэд ханд өргөмжлөн «Прусс дахь хан» (König in Preußen) болжээ. Ханд өргөмжлөгдсөний хариуд Пруссийн ханы арми Испанийн өв залгамжлалын дайнд хааны талд орж Францын эсрэг дайтав. Үүнтэй яг зэрэгцээд Пруссийн зүүн хойд хилийн орчим гарсан умардын их дайнд Фрийдрих хан улсаа оролцуулалгүй авч гарч чадав.

1772 оныг хүртэл «Прусс дахь хан» гэсэн хязгаарлагдмал нэртэйгээ үлдсэн бөгөөд учир нь Пруссийн хан (König von Preußen) гэж нэрлэгдсэн тохиолдолд Пруссийн нутаг тэр чигтээ ханы мэдэлд байх ёстой байв. Гэтэл тус нутагт Германы Ордент Улсын баруун хэсэг байгаад, 1466 оноос хойш Польшид хамаарах болсон нутаг нь хант улсад хамаагүй байсан юм.[3]

  • Otto Büsch, Wolfgang Neugebauer: Moderne preussische Geschichte: 1648–1947. 3 Bände, De Gruyter Verlag, Berlin 1981, ISBN 3-11-008324-8.
  • Handbuch der preussischen Geschichte, Walter de Gruyter Verlag, Berlin-New York 1992–2001
  • Ingrid Mittenzwei, Erika Herzfeld: Brandenburg-Preußen 1648–1789. 1. Auflage. Verlag der Nation, Berlin 1987, ISBN 3-373-00004-1.
  • Uwe A. Oster: Preußen. Geschichte eines Königreichs. München 2010, ISBN 978-3-492-05191-0.

Цахим холбоос

засварлах
  • Akademienvorhaben zur späten preußischen Monarchie der Berlin-Brandenburgischen Akademie der Wissenschaften
  • Reinhard Nelke. "Darstellung der Geschichte Preußens". Татаж авсан: 2009-02-07.
  • Statistische und historische Informationen zu Preußen bei HGIS

Эх сурвалж

засварлах
  1. Dazu Christopher Clark (2006) in Iron Kingdom: “In due course, even the ancient and venerable name of Brandenburg would be overshadowed by ‘Kingdom of Prussia’, the name increasingly used in the eighteenth century for the totality of the northern Hohenzollern lands” (S. 65) und “The words ‘kingdom of Prussia’ were incorporated into the official denomination of every Hohenzollern province” (S. 77).
  2. Barbara Stollberg-Rilinger: Das Heilige Römische Reich Deutscher Nation: Vom Ende des Mittelalters bis 1806, C.H.Beck Verlag, 5. Auflage, 2013, in: Kapitel V - Von der Konsolidierung zur Krise der Reichsinstitutionen (1555–1618), S. 66–69
  3. Christopher Clark: Preußen. Aufstieg und Niedergang 1600 – 1947. 1. Auflage. Pantheon Verlag, 2008, S. 97.