Олимпын хоккейн тэмцээн

Хоккейн тэмцээн Олимпын наадмын тавцанд 1920 онд гарч иржээ. Анх 1920 оны зуны олимпын хөтөлбөрт багтсан бол 1924 оноос Өвлийн олимпын наадмын бүрэн эрхт гишүүн болсон байна. Олимпын наадам нь саяхан болтол сонирхогчид л оролцох эрхтэй тэмцээн байсан тул Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг буюу NHL болон бусад мэргэжлийн лигийн тоглогчид оролцох боломжгүй байв. Эхний 30 жилийн хугацаанд 7 олимпын 6-д нь Канадын баг алтан медаль хүртсэн бөгөөд Чехословак, Швед, АНУ-ын багууд хүчтэй өрсөлдөж байлаа.

Олимпын хоккейн тэмцээн
Хоккей
Хоккей
Олимпын наадам
1920 • 1924 • 1928 • 1932 • 1936 • 1948
1952 • 1956 • 1960 • 1964 • 1968 • 1972
1976 • 1980 • 1984 • 1988 • 1992 • 1994
1998 • 2002 • 2006 • 2010 • 2014 • 2018
Медальтнууд

ЗХУ-ын баг 1956 оноос олимпод оролцож эхэлмэгц Канадаас давуу байр суурийг нь булаан авч, оролцсон 9 олимпоосоо 6 алтан медаль хүртсэн билээ. Канадын ихэнх шилдэг хоккейчид нь мэргэжлийн тамирчид байсан тул Канадын Сонирхогчдын Хоккейн Холбоо мэргэжлийн тамирчдын олимпод оролцуулахаар хөөцөлдөж эхэлсэн. Урт удаан хугацааны мэтгэлцээний үр дүнд Олон Улсын Олимпын Хороо 1988 оны олимпын дараа болсон чуулганаараа мэргэжлийн тамирчдыг олимпод оролцуулахыг зөвшөөрсөн байна. Гэвч олимпын тоглолт NHL-ийн улирлын дундуур явагддаг тул өөрийн лигийн тамирчдаа оролцуулахыг зөвшөөрөхгүй л байв.

1992 оны 7 сард ОУОХ эмэгтэйчүүдийн хоккейн спортыг олимпын их гэр бүлд багтаасан бөгөөд эмэгтэйчүүд 1998 оноос олимпын медалийн төлөө өрсөлдөж эхэлжээ. Энэ хугацаанд АНУ, Канадын багуудын аль ялсан нь алтан медаль хүртдэг уламжлал тогтоод байна.

1998 оны олимпын өмнө NHL тоглогчдоо олимпын наадмын шигшээ тоглолтуудад оролцуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан боловч Топ-6 (Канад, Чех, Финлянд, АНУ, ОХУ, Швед) багт ашигтай шийдвэр болсон гэдэг шалтгаанаар 2006 оны олимпын өмнө өөрчлөгдөж, мэргэжлийн тамирчид хэсгийн тоглолтоос эхлэн оролцох болж, багууд хэсэгтээ 5 тоглолт хийх болсон байна.

Статистик

засварлах

Оролцсон улсууд

засварлах
Тайлбар
# Эзэлсэн байр.
=# Хувааж эзэлсэн байр.
Оролцоогүй.
Q Оролцох эрхээ авсан.
DQ Тэмцээний үеэр хасагдсан.
Тэр үед тухайн улс оршин байгаагүй.
Зүүлт: [1][2]
Эрэгтэй
Улс 1920 1924 1928 1932 1936 1948 1952 1956 1960 1964 1968 1972 1976 1980 1984 1988 1992 1994 1998 2002 2006 2010 2014 2018 2022 Нийт
  Австрали 9 1
  Австри nr,=5 =7 8 10 13 13 8 =9,10 9 12 14 12 10 13
  Беларусь =5,7 4 9 3
  Бельги nr,7 nr,=7 nr,=8 =13 4
  Болгар 12 1
  Канад 1 1 1 1 2 1 1 3 2 4 3 6 4 4 2 2 4 1 7 1 1 3 Q 22
  Хятад Q 0
  Чех 5 1 =5,7 3 7 6 4 Q 7
  Чехословак 3 =5 nr,=5 4 2 4 5 4 3 2 3 2 5 2 6 3 16
  Финланд 7 7 6 5 5 4 4 6 2 7 3 3 =5,6 2 3 3 6 Q 17
  Франц nr,6 =5 nr,=5 =9 14 11 8 10 11 14 10
  Герман nr,=8 3 =5 6 7 9 =5,8 10 11 2 Q 10
  Баруун Герман 8 (EUA) (EUA) (EUA) 7 7 3 =9,10 5 5 7(10)
  Зүүн Герман 8 1
  Герман 6 6 7 3*
  Нэгдсэн Хаант Улс 3 4 1 6 4
  Унгар nr,11 =7 16 3
  Итали =9 9 7 15 =9,9 12 9 12 11 9
  Япон =9 8 11 10 9 9 =11,12 13 8
  Казахстан =5,8 9 2
  Латви =13 9 12 12 8 5
  Нидерланд =9,9 1
  Норвеги 9 10 11 8 =11,11 =11,12 12 9 11 10 12 8 12
  ОХУ-ын олимпын тамирчид 1 1*
  Польш nr,=8 4 =9 7 6 8 9 6 6 =7,7 8 10 11 13
  Румын 12 12 7 =7,8 4
  Орос (EUN) 4 2 3 4 6 5 (OAR) Q 6(8)
  Словак 6 10 13 5 4 11 11 7
  Словени 7 9 2
  Өмнөд Солонгос 12 1
  Зөвлөлт Холбоот Улс 1 3 1 1 1 1 2 1 1 9
  Швед 4 4 2 =5 5 3 4 5 2 4 4 3 3 3 5 1 =5,5 =5,5 1 5 2 5 Q 22
  Швейцар nr,5 nr,=7 3 =13 3 5 9 8 10 11 8 10 11 6 8 9 10 Q 17
  Украин 10 1
  Нэгдсэн баг 1 1*
  Америкийн Нэгдсэн Улс 2 2 2 3 dq,4 2 2 1 5 6 2 5 1 7 7 4 8 =5,6 2 8 2 4 7 Q 23
  Югослав 14 9 11 10 =11,11 5
Оролцсон баг 7 8 11 4 15 9 9 10 9 16 14 11 12 12 12 12 12 12 14 14 12 12 12 12 271
Эмэгтэй
Улс 1998 2002 2006 2010 2014 2018 2022 Нийт
  Канад 2 1 1 1 1 2 6
  Хятад 4 7 7 Q 3
  Финланд 3 4 4 3 5 3 6
  Герман 6 5 7 3
  Итали 8 1
  Япон 6 8 6 3
  Казахстан 8 1
  Солонгос 8 1
  ОХУ-ын олимпын тамирчид 4 1*
  Орос 5 6 6 dq,6 (OAR) 4(5)
  Словак 8 1
  Швед 5 3 2 4 4 7 6
  Швейцар 7 5 3 5 4
  Америкийн Нэгдсэн Улс 1 2 3 2 2 1 6
Оролцсон баг 6 8 8 8 8 8 46

Медальтнууд

засварлах
Эрэгтэй
 
2002 оны олимпын хоккейн тэмцээний хэсгийн тоглолтод Австри, Латвийн багууд өрсөлдөж байгаа нь.
 
2006 оны олимпод АНУ-ын баг бие халаалтаа хийж байгаа нь.
 
2006 оны олимпын хүрэл медальт Чехийн баг.
Олимп Алт Мөнгө Хүрэл
1920 Антверпен   Канад   Америкийн Нэгдсэн Улс   Чехословак
1924 Шамони   Канад   Америкийн Нэгдсэн Улс   Нэгдсэн Хаант Улс
1928 Сан-Мориц   Канад   Швед   Швейцар
1932 Лэйк-Плэсид   Канад   Америкийн Нэгдсэн Улс   Герман
1936 Гармиш-Партенкирхен   Нэгдсэн Хаант Улс   Канад   Америкийн Нэгдсэн Улс
1948 Сан-Мориц   Канад   Чехословак   Швейцар
1952 Осло   Канад   Америкийн Нэгдсэн Улс   Швед
1956 Кортина д'Ампеццо   Зөвлөлт Холбоот Улс   Америкийн Нэгдсэн Улс   Канад
1960 Ско-Валли   Америкийн Нэгдсэн Улс   Канад   Зөвлөлт Холбоот Улс
1964 Инсбрук   Зөвлөлт Холбоот Улс   Швед   Чехословак
1968 Гренобль   Зөвлөлт Холбоот Улс   Чехословак   Канад
1972 Саппоро   Зөвлөлт Холбоот Улс   Америкийн Нэгдсэн Улс   Чехословак
1976 Инсбрук   Зөвлөлт Холбоот Улс   Чехословак   Баруун Герман
1980 Лэйк-Плэсид   Америкийн Нэгдсэн Улс   Зөвлөлт Холбоот Улс   Швед
1984 Сараево   Зөвлөлт Холбоот Улс   Чехословак   Швед
1988 Калгари   Зөвлөлт Холбоот Улс   Финланд   Швед
1992 Альбервилль   Нэгдсэн баг   Канад   Чехословак
1994 Лиллехамер   Швед   Канад   Финланд
1998 Нагано   Чех   Орос   Финланд
2002 Солт Лэйк Сити   Канад   Америкийн Нэгдсэн Улс   Орос
2006 Турин   Швед   Финланд   Чех
2010 Ванкувер   Канад   Америкийн Нэгдсэн Улс   Финланд
2014 Сочи   Канад   Швед   Финланд
2018 Пёнчан   ОХУ-ын олимпын тамирчид   Герман   Канад
2022 Бээжин
Эмэгтэй
Олимп Алт Мөнгө Хүрэл
1998 Нагано   Америкийн Нэгдсэн Улс   Канад   Финланд
2002 Солт Лэйк Сити   Канад   Америкийн Нэгдсэн Улс   Швед
2006 Турин   Канад   Швед   Америкийн Нэгдсэн Улс
2010 Ванкувер   Канад   Америкийн Нэгдсэн Улс   Финланд
2014 Сочи   Канад   Америкийн Нэгдсэн Улс   Швейцар
2018 Пёнчан   Америкийн Нэгдсэн Улс   Канад   Финланд
2022 Бээжин

Медалийн хүснэгт

засварлах
 
2006 оны олимпод оролцсон Канадын шигшээ баг.
 
2006 оны олимпод ОХУ-ын шигшээ баг бие халаалт хийж буй нь.

Олимпын наадмын хоккейн тэмцээнээс авсан медалийн нь тоогоор улс орнуудыг жагсаасан хүснэгт.

Эрэгтэй

засварлах
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1   Канад 9 4 3 16
2   Зөвлөлт Холбоот Улс 7 1 1 9
3   Америкийн Нэгдсэн Улс 2 8 1 11
4   Швед 2 3 4 9
5   Чех 1 0 1 2
  Нэгдсэн Хаант Улс 1 0 1 2
6   ОХУ-ын олимпын тамирчид 1 0 0 1
  Нэгдсэн баг 1 0 0 1
9   Чехословак 0 4 4 8
10   Финланд 0 2 4 6
11   Герман 0 1 1 2
  Орос 0 1 1 2
13   Швейцар 0 0 2 2
14   Баруун Герман 0 0 1 1
Нийт 24 24 24 72

Эмэгтэй

засварлах
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1   Канад 4 2 0 6
2   Америкийн Нэгдсэн Улс 2 3 1 6
3   Швед 0 1 1 2
4   Финланд 0 0 3 3
5   Швейцар 0 0 1 1
Нийт 6 6 6 18
  1. "Ice hockey and Olympism" (PDF). Olympic Review. International Olympic Committee. 1984. Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-04-02. Татаж авсан: 2009-03-10.
  2. "Ice hockey - Olympics". Sports-reference.com. Татаж авсан: 2009-03-09.
  • Wallechinsky, David (2005). The Complete Book of the Winter Olympics, Turin 2006 Edition. SportClassic Books. ISBN 978-1-894963-45-9.
  • Szemberg, Szymon; Podnieks, Andrew (2008). World of Hockey: Celebrating a Century of the IIHF. Key Porter Books. ISBN 1551683075.{{cite book}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  • Podnieks, Andrew; Gibbons, Denis; Wawanash, Sheila; Barta, Pavel; Ryzkov, Dimitry; Ratschunas, Tom (2002). Kings of the Ice: A History of World Hockey. NDE Publishing. ISBN 1553210999.{{cite book}}: CS1 maint: multiple names: authors list (link)

Гадаад холбоосууд

засварлах
  Commons: Олимпын хоккейн тэмцээн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан