«Хүний амь» — 1976 онд Монгол улсад монгол хэлээр бүтээсэн уран сайхны кино.

Ерөнхий агуулга

засварлах

Хүний амь ямар их үнэтэй гэдгийг үзүүлэхийн зэрэгцээ мөрдөн байцаагчийн хүнд бэрх, нарийн нягт ажиллагаа, хүнлэг сэтгэлийн тухай өгүүлсэн энэ кинонд гэмт хэрэгтэн Бадарч, өсвөр насны залуус Саруул, Эрдэнэ нарын сул талыг ашиглан архи уулгаж хулгай хийх замд оруулдаг. Тэд согтуу явж байгаад тохиолдлоор тааралдсан иргэн Очирын амь насыг бүрэлгэн хүн амины хэрэгт холбогдоно. Энэ хэргийг илрүүлэх явцад мөрдөн байцаагч Уламбаяр янз бүрийн хүмүүстэй уулзаж байгаaгaap хүмүүсийн сэтгэл зүй, ёс суртахууны асуудлыг хурцаар хөндөн гаргадаг байна.

Уран бүтээлчид

засварлах

Гол дүр:

Уламбаяр-Лоолийн Жамсранжав

Дүрүүдэд:

Киноны тухай

засварлах

Ардын жүжигчин, МУСГЗ, Нэрт найруулагч Г.Жигжидсүрэн "Киног маань үзэгчид их сайхан хүлээж авсан. Гурван хулгайчийн тухай гэж хүлээж аваагүй юм шүү. Цагдаагийн алба хаагчийн ажил амьдралын тухай сайхан кино боллоо гэж хүлээж авч, бид кино гарсны дараа олон байгууллагад уригдаж оролцдог байлаа[1]" гэжээ.

Цахим холбоос

засварлах

Эх сурвалж

засварлах


  1. ""ХҮНИЙ АМЬ" КИНОНЫ 40-Н ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ". police.gov.mn. 2015-05-12. Retrieved 2024-07-14.[permanent dead link]