Намсрайн Ганхуяг

Намсрайн Ганхуяг- (1956 онд Улаанбаатар хотод төрсөн) - Ая зохиогч, урлаг судлаач, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн.

Намтар засварлах

Монгол Улсын төрийн шагналт, СГЗ Олхонууд овгийн Цэндийн Намсрай агсан, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Лувсанжамцын Цогзолмаа нарын ганц хүү болж төрсөн байна.

Түүний бага нас эцэг Ц.Намсрай агсны төрсөн эгч Ц.Өлзийсүрэн гэгч буурлын гар дээр өссөн байна.

1980 онд Москвагийн ОУХДС-ыг төгссөн боловч удалгүй урлагийн зам хөөжээ.

Тэрээр "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн бөгөөд олон алдартай шоу хөтлөгч, аялагч.

Гадаад орнуудаар аялсан тухай "Гайхамшигт ертөнц" телевизийн цуврал нэвтрүүлэг хийсэн.

Уран бүтээл засварлах