Москвагийн тулалдаан
Москвагийн тулалдаан (орос. Битва за Москву, Герман: Schlacht um Moskau) Москвагийн төлөө тулалдаан, мөн Москвагийн дэргэдэх тулалдаан гэж өөр өөр нэрлэдэг энэхүү тулалдаан нь Дэлхийн хоёрдугаар дайны явцад эргэлт гаргасан гэж Зөвлөлтийн түүхчид үздэг тулалдаан юм. Москвагийн тулалдаанд 1941 оны 9-р сарын 30-аас-1942 оны 4-р сарын 20 хүртэл хугацаанд зөвлөлт-германы цэргийн москвагийн чиглэлд хийсэн байлдааны ажиллагааг хамруулан үздэг байна. Зөвлөлтийн цэргийн түүхчид энэхүү тулалдааныг 2 үед хувааж үздэг. Хориглох тулаан:1941 оны 9-р сарын 30-аас 1941 оны 12-р сарын 4 хүртэл, Давшилтын тулаан: 1941 оны 12-р сарын 5-аас 1942 оны 4-р сарын 20. Давших тулааныг сөрөг давшилт болон давшилтын үе гэж бас хувааж үздэг байна. Зарим түүхчид Смоленскийн стратегийн хориглолтын операцийг Москвагийн тулалдааны өмнөх салшгүй хэсэг гэж үздэг байна. Харин герман болон баруун европын цэргийн түүхэнд бүхэлд нь «Тайфун ажиллагаа» гэж нэрлэн судалдаг байна.
Москвагийн тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайны дорнод фронт | |||||||
Москвагийн агаарын эсэргүүцэх ангийн дайчид Кремлийн өмнөх байлдааны байрлалд. 1941 он | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Нацист Герман | Зөвлөлт Холбоот Улс | ||||||
Командлагч болон удирдагчид | |||||||
Нацист Герман В. фон Браухич Нацист Герман Федор фон Бок Нацист Герман А. Штраус Нацист Герман Альберт Кесселринг Нацист Герман Г. фон Клюге Нацист Герман Хайнц Гудериан Нацист Герман Э. Гёпнер Нацист Герман М. фон Вейхс Нацист Герман В. Модель |
Зөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс | ||||||
Цэргийн хүч | |||||||
1941 оны 10 сарын 1-ний байдлаар: 1,000,000 цэрэг, 1,700 танк, 14,000 их буу, Анх байсан нисэх онгоц: 549 нь ашиглах боломжтой[1][2][3]Сөрөг довтолгооны үед: 599[4] |
1941 оны 10 сарын 1-ний байдлаар: 1,250,000 цэрэг, 1,000 танк, 7,600 их буу, Анх байсан нисэх онгоц: 936 (545 нь ашиглах боломжтой)[1]Сөрөг довтолгооны үед: 1,376[4] | ||||||
Хохирол | |||||||
1941-11 сард: 145.000 1941-12 сард: 103.600 1942-1 сард: 144.900[5] |
1.026.000 хүн (654.000 сүүлд үрэгдсэн болон олзлогдсон) |
Тулалдаанй өмнө, талуудын байршил
засварлахГерманы командлал 1941 оны 9-р сард Москваг эзлэх “Тайфун” төлөвлөгөө боловсруулж, фельдмаршал фон Бокын мэдэлд армийн хүчирхэг “Төв” бүлэглэл байгуулав. Энэхүү “Төв” бүлэглэл танкийн 3 бүлэглэл, хээрийн 3 армийн хүчээр Улаан Армийн хамгаалалтыг сэтэлж, түүнийг Вязьма, Брянскийн районд бүслэн устгах төлөвлөгөөтэй байв. Дараа нь Москваг хойт, өмнө хоёр талаас нь бүсэлж эзлэн авах ёстой байв. Энэхүү давших ажиллагааг өвлийн хүйт орохоос өмнө дуусгахаар тооцжээ. Армийн “Төв” бүлэглэлийн бүрэлдэхүүнд 1 сая гаруй цэрэг офицер, 14 мянга илүү их буу, миномёт, 1600 танк, 950 танк байлаа.
Харин Москвагийн хамгаалалтын шугам түүнийг баруун талаас нь 120-130 километр зайтай хүрээлсэн, олон эгнээт Можайскийн шугам байлаа. Энэ хэсгийг ардын сайн дурынхнаас бүрдсэн, тус бүр нь 40 мянга илүү хүн бүхий 3 арми хамгаалж байв. Ардын сайн дурынхан бол үндсэндээ цэрэгт татагдсан энгийн хүмүүс юм. Ухаандаа ардын сайн дурын 18-р дивиз гэхэд л 6904 хүнтэй, түүний зэвсэглэлд 21 пулемёт, 295 винтов, 135 гар буу, 3216 гранат, 1680 шатаагч шингэнтэй лонх байсан юм. Учир нь гол гол нэгтгэлүүд баруун хэсэгт цохиулсан учир армийн том бүлэглэлүүдийг эмхлэж амжихгүй байжээ.
Нийтдээ Германы давшилтыг Зөвлөлтийн гурван фронтын 15 арми сөрөн зогсож байлаа. Энэ бол И.С. Коневын Баруун, С.М.Будённыйн Нөөц, А.И.Еременкогийн Брянскийн фронтууд байсан юм. Эдгээрт 1,2 сая хүн байсан ба тэд 9600 их буу миномёт, 1400 танк, 700 орчим онгоцтой байжээ.
Энэ нь тухайн үеийн Улаан армийн мэдэлд буй бүх буудлагын дивизийн 40%, танкийн нэгтгэлийн 35%, их буу нисэх онгоцны 44% болж байжээ.
Дайны эхний өдрүүдээс Москвад сөнөөгч батальонууд байгуулагдав. Эдгээр нь дайсны десантыг устгах, хотод дэг журам сахиулах, стратегийн объектыг хамгаалах, гал түймэртэй тэмцэх ажил хийдэг байв.
Тулалдааны эхлэл, явц, үр дүн
засварлахИнгээд 9 дүгээр сарын 30-нд “Тайфун” операци эхлэв. Хэдхэн хоноод 10 дугаар сарын 6 гэхэд германууд Брянскийн фронтыг “хоёр тогоонд” бүслэн авчээ. Германы командлал Москваг хойд болон өмнөд талаар тойрон бүсэлж устгах зорилгоор хойд чиглэлд буюу Калинин хотын чиглэлээр Гот, өмнөд буюу Тула хотын чиглэлээр Гудерианы танкийн бүлгийн хүчээо цохилт хийж улмаар түүнийгээ өргөжүүлэн оперативын зайд гарах зорилгоор цохилтоо үргэжлүүлсэн байна. Зөвлөлтийн Баруун фронтын командлал хурандаа генерал Коневын удирдлага доор өөрийн цэргийг жигд тараан байрлуулж, дайсны цохилтыг урьдчилан таамагласан хэр нь ямар нэг сөрөг арга ихэмжээ аван бэлтгэл хийгээгүй бөгөөд дайсны давшилт эхэлсэний дараа нөөц бүлэглэл байгуулан сөрөг цохилт хийх оролдлого гарган фронт командлагчийн орлогч Болдинд энэ асуудлыг хариуцуулсан байна.
10 дугаар сарын 17-нд Брянскийн фронт бүрэн нурж, бүслэлтээс ердөө л бие бүрэлдэхүүний 10% хүрэхтэй үгүй нь гарч, 50 мянга гаруй цэрэг офицер олзлогдов. Дараа нь Вязьмийн районд хамгаалалт хийсэн боловч 10 дугаар сарын 8-нд зөвлөлтийн таван арми бүслэлтэд оржээ.
Энэ өдөр Дээд Ерөнхий Командлалын Газраас Баруун фронтын штабт Иосиф Сталины бичсэн цахилгааныг дамжуулсан ба түүнд: “Бүслэгдсэн цэргийг Москва руу гарган ирүүлж чадахгүйн улмаас Москваг юугаар ч, яаж ч хамгаалах боломжгүй болоод байна. Давтан хэлье: юугаар ч, яаж ч.” гэжээ. Үүний хариуд Баруун фронтын штаб бүслэгдсэн анги нэгтгэлүүдэд: “Цэргийг Вязьмагаас гарга. Үүнээс өөрөөр бол сүйрэл болно. Өдөр шөнөгүй яв. Хоногт 70 км хурдтай яв. Та нар Москвагийн хамгаалалтад хэрэгтэй байна”.
Гэвч энэ тушаал биелсэнгүй. Баруун фронтын командлагч Конев болон Нөөц фронтын командлагч Будённыи нар тушаалыг биелүүлэхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авч чадалгүй самгардан удаа дараа үл биелэгдэх тушаал өгч байжээ. Тэд нар Вязьмагийн дэргэд бүслэгдсэн цэргээ бүслэлтээс гаргах сөрөг цохилтыг зохион байгуулж чадаагүй бөгөөд ийм оролдлого ч хийгээгүй байна. Энэ үед Москвагийн чиглэлд зөвлөлтийн фронт бүрэн бут цохигдон устгагдсан бөгөөд халхлах цэрэг ч байхгүй болсон байна. Энэ тухай зөвлөлтийн тал тэр тусмаа Kонев, Будённый нар мэдэхгүй байсан ба дайсанд цохилт өгөөд буцаж явсан байлдааны онгоцны нисгэгчид анх анзаарч kомандлалдаа илтгэсэн байна. Энэхүү мэдээллийг цааш нь Улаан армийн Улс төрийн газрын дарга армийн комиссар Мехлист илтгэсэн боловч тэрээр итгэлгүй дахин шалгах үүрэг өгсөн байна. Байлдааны нисгэгч нар дахин нисэж германы армийн танкийн болон моторжуулсан анги нэгтгэлүүд Можайск, Волоколамскийн чиглэлд саадгүй давшиж байгааг нотолжээ. Вязьмийн тогооноос хэсэг бусаг жижиг нэгтгэл л сугаран гарч чадав. Эхний давшилтын явцад германы тал оросын 600 мянган цэрэг офицерыг олзолжээ. Гэхдээ л зөвлөлтийн бүслэгдсэн ангиуд амь хайргүй тулалдсан учраас хоёр долоо хоногийн дараа германы арми хүчний дахин бүлэглэлт хийв. “Тайфун” операцын эхний шатанд германы цэрэг 250 км хүртэл давшиж чадсан байна.
Энэ үед Сталин Ленинградын фронт командлагч Георгий Жуковыг дуудан Москвагийн дэргэдэх байдлыг үнэнээр нь хэлэн Баруун болон Бэлтгэл фронтын үйл ажиллагааг газар дээр нь танилцан өөрт нь илтгэхийг тушаажээ. Георгий Жуков Конев болон Буденный нартай уулзан фронтын байдалтай танилцсаны үндсэн дээр Москваг халхалж байсан 2 фронтын цэрэг бүслэлтэнд орж одоогоор Москваг дайсан шууд дайран эзлэх болмжтой болсон бөгөөд зөвлөлтийн талд үнэндээ цэрэггүй болсон үнэнийг мэдэж Сталинд шууд утсаар илтгэсэн байна. Энэ үед Баруун фронтод шаардлагатай арга хэмжээ авахаар Мехлис, Булганин, Молотов тэргүүтэй төлөөлөгчид ирж, танилцсаны үндсэн дээр Коневыг буруу шийдвэр гаргаж, фронтын цэргийг бут цохиулсан болохыг тогтоосон байна. Тэд үүргийн дагуу шийдвэр гаргах үед хөндлөнгөөс Георгий Жуков оролцон Сталинтай шууд утсаар харилцан Коневыг шийтгэхээс аварсан байна. Сталин Баруун болон Бэлтгэл фронтыг нэгтгэн Баруун фронт болгон өөрчлөн зохион байгуулах, түүний командлагчаар Георгий Жуковыг томилох шийдвэрийг утсаар шууд өгчээ.
Германы цэрэг энэ үед Калинин хот хүрч, Гудерианы бүлэг Калугаг эзлэн Тула хотын алсын дөхөц газарт хүрсэн байна. Баруун фронтын шинэ командлагч Георгий Жуков өөрийн орлогч Коневыг Калинин хот руу томилон тэнд дайсныг зогсоох үүрэг өгөн томилон явуулжээ. Георгий Жуков өөрийн мэдэлд цэрэг, зэвсгийн хүч байхгүй энэ хүнд үед бүслэлтээс гарсан цэрэг, ар талын ангиудыг нэн яаралтай Можайск, Волколамаскийн чиглэлд хуримтлуулах, үргэлжилсэн фронт биш харин дайсны дашилтын чиглэд байгаа түшиц газруудыг тулгуур хориглолтын байгууламж болгон түүнд түшиглэн идэвхитэй хориглолт хийх арга хэмжээг яаралтай авч хэрэжгүүлж эхэлсэн байна. Зөвлөлтийн дээд командлал Японы талаас 1941 онд дайнд оролцохгүй тухай найдвартай мэдээллийг өөрийн тагнуулчдаас авсан тул Сибирь болон Алс Дорнод дах цэргийн хүчийг яаралтай татаж эхэлсэн байна. Мөн зөвлөлт-германы фронтын бусад идэвхийгүй хэсгээс цэргийн ангиудиар Москвагийн чиглэл рүү хүч нэмэгдүүлэх үйл ажиллагааг яаралтай зохион байгуулж эхэлллээ.
Германы цохилтын бүлэглэлүүд төлөвлөсөн чиглэлийн дагуу давшилтаа үргэлжүүлж байсан боловч Вязьмийн дэргэдэх бүслэлтийг устгахад 28 дивиз нь татагдан орсон байсан тул нэмэлт хүчээр хүч дутагдсан төдийгүй зөвлөлтийн түшиц газруудыг үргэлжилсэн фронт байна гэж үзэн хууртан өмнөх гол чиглэлээр духны цохилтоор ихээхэн хохирол амссан байна. Гэсэн ч гермааны тал хүн хүч болон зэвсэг, техникийн хувьд давуу талаа ашиглан давшилтаа үргэлжүүлж байсан боловч хурд нь эрс сааржээ. Зөвлөлтийн тал Сибирь болон фронтын бусад чиглэлээс татсан хүчээрээ идэвхитэй хориглон хамгаалалт хийх төдийгүй тохиромжтой байрлалаас сөрөг цохилтуудыг удаа дараа өгч байлаа.
Германы тал өөрийн ялалтанд итгэлтэй байсан ба 1941 оны 11 дүгээр сарын 13-нд болсон армийн дээд командлалын зөвлөгөөн дээр Хитлер: “Москваг нэг ч орос цэрэг, хүүхэд, эмэгтэй хэн ч бай нэг ч хүн гарч чадахааргүй бүслэн авах хэрэгтэй. Москва болон түүний орчмыг аварга том байгууламж ашиглан усанд живүүлэхэд шаардлагатай бүхнийг бэлтгэх хэрэгтэй. Одоогийн Москва байгаа тэр газарт оросын нийслэлийг соёлт хүн төрөлхтнөөс үүрд халхлах аварга том тэнгис үүсгэх ёстой” гэж мэдэгдсэн байна. Георманы командлал Франц болон бусад эзлэгдсэн орноос өөрийн нөөц хүч болон фронтын идэвхигүй хэсгээс татсан хүчээр өөрийн хүчийг нэмэгдүүлсэний үндсэн дээр хүчээ дахин бүлэглэж Москва руу хийх давшилтын хоёр дах үеэ 11 сарын эхээр эхлүүлсэн байна. Зөвлөлтийн тал өөрийн цэргийг бүслэлтэнд оруулалгүй сөрөг цохилт өгөх замаар идэвхитэй хориглолт хийн хориглолтын нэг шугамаас нөгөө руу аажим ухарсан байна. Энэ үед хамгийн ширүүн тулалдааныг германы гол цохилтын чиглэл дэх Рокоссовскийн 16 дугаар арми хүлээн зууралдсан хүнд тулалдааныг хийжээ. Улмаар германы цэрэг Москвa хотод 22 км тулж ирсэн байна. Гэсэн хэдий ч германы арми зөвлөлтийн цэргийн эсэргүүцлээс уламжлан хүчээ баран туйлдсан байсан төдийгүй өвлийн хангамж муу байсан нь түүнийг улам доройтуулсан байна. Энэ эгзэгтэй үед зөвлөлтийн командлал нөөц 2 армийг нууцаар байршуулан сөрөг давшилтын бэлтгэлээ хангаж дуусаж байсан байна.
Ингээд 1941 оны 12 дугаар сарын 6-нд их бууны галын хүчтэй бэлтгэл хийсний дараа Г.К. Георгий Жуковын удирдсан Баруун фронтыг сөрөг давшилт эхлэв. Бараг Москвагийн захад орж ирээд байсан герман армийг 1942 оны 1 дүгээр сарын эх гэхэд Москвагаас 100-250 км үлдэн хөөв. Сөрөг давшилт 1941 оны 5 дугаар сарын 7-ныг хүртэл үргэлжилсэн бөгөөд Германы цахилгаан дайны төлөвлөгөө болох Барбароссa нуран унасан болохыг нотолжээ.
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 Bergström 2007 p.90.
- ↑ Williamson 1983, p.132.
- ↑ Both Sources use Luftwaffe records. The often quoted figures of 900-1,300 do not correspond with recorded Luftwaffe strength returns. Sources: Prien, J./Stremmer, G./Rodeike, P./ Bock, W. Die Jagdfliegerverbande der Deutschen Luftwaffe 1934 bis 1945, Teil 6/I and II; U.S National Archives, German Orders of Battle, Statistics of Quater Years.
- ↑ 4.0 4.1 Bergström 2007, p. 111.
- ↑ http://militera.lib.ru/research/myagkov/index.html
Эх сурвалж
засварлах- Braithwaite, Rodric. Moscow 1941: A City and Its People at War. London: Profile Books Ltd., 2006 (hardcover, ISBN 1-86197-759-X).
- Collection of legislative acts related to State Awards of the USSR (1984), Moscow, ed. Izvestia.
- Belov, Pavel Alekseevich (1963). Za nami Moskva. Moscow: Voenizdat.
- Bergström, Christer (2007). Barbarossa – The Air Battle: July–December 1941. London: Chervron/Ian Allen. ISBN 978-1-85780-270-2.
- Boog, Horst; Förster, Jürgen; Hoffmann, Joachim; Klink, Ernst; Müller, Rolf-Dieter; Ueberschär, Gerd R. (1998). Attack on the Soviet Union. Germany and the Second World War. Vol. IV. Translated by Dean S. McMurry; Ewald Osers; Louise Willmot. Oxford: Clarendon Press. ISBN 0-19-822886-4.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Chew, Allen F. (December 1981). "Fighting the Russians in Winter: Three Case Studies" (PDF). Leavenworth Papers. Fort Leavenworth, Kansas: US Army Command and General Staff College (5). ISSN 0195-3451.
- Erickson, John; Dilks, David (1994). Barbarossa: The Axis and the Allies. Edinburgh: Edinburgh University Press. ISBN 0-7486-0504-5.
- Glantz, David M.; House, Jonathan M. (1995). When Titans clashed: how the Red Army stopped Hitler. Lawrence: University Press of Kansas. ISBN 0-7006-0717-X.
- Goldman, Stuart D. (2012). Nomonhan, 1939; The Red Army's Victory That Shaped World War II. Naval Institute Press. ISBN 978-1-61251-098-9.
- Guderian, Heinz (1951). Erinnerungen eines Soldaten. Heidelberg: Vowinckel.
- Hill, Alexander (2009). "British Lend-Lease Tanks and the Battle of Moscow, November–December 1941--Revisited." Journal of Slavic Military Studies, 22: 574-587. DOI: 10.1080/13518040903355794.
- Hill, Alexander (2017), The Red Army and the Second World War, Cambridge: Cambridge University Press, ISBN 978-1-1070-2079-5.
- Hardesty, Von. Red Phoenix. Washington, D.C.: Smithsonian Institution Press, 1991. ISBN 1-56098-071-0
- Jukes, Geoffrey (2002). The Second World War: The Eastern Front 1941–1945. Oxford: Osprey. ISBN 1-84176-391-8.
- Liedtke, Gregory (2016). Enduring the Whirlwind: The German Army and the Russo-German War 1941-1943. Helion and Company. ISBN 978-1910777756.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Lopukhovsky, Lev (2013). Britton Stuart (ed.). The Viaz'ma Catastrophe, 1941 The Red Army's Disastrous Stand Against Operation Typhoon. Translated by Britton Stuart. West Midlands: Helion & Company Ltd. ISBN 978-1-908916-50-1.
- Moss, Walter (2005). A History of Russia: Since 1855, Volume 2. Anthem Russian and Slavonic studies (2nd ed.). Anthem Press. ISBN 1-84331-034-1.
- Nagorski, Andrew (2007). The Greatest Battle: Stalin, Hitler, and the Desperate Struggle for Moscow That Changed the Course of World War II. New York: Simon & Schuster. ISBN 0-7432-8110-1.
- Загвар:Cite AV media
- Plocher, Hermann (1968). Luftwaffe versus Russia, 1941. New York: USAF: Historical Division, Arno Press.
- Prokhorov, A. M., ed. (1973–1978). Great Soviet Encyclopedia. New York: Macmillan.
- Raus, Erhard; Newton, Steven H. (2009). Panzer Operations: The Eastern Front Memoir of General Raus, 1941–1945. Da Capo Press. ISBN 0-7867-3970-3.
- Reinhardt, Klaus. Moscow: The Turning Point? The Failure of Hitler's Strategy in the Winter of 1941–42. Oxford: Berg Publishers, 1992 (hardback, ISBN 0-85496-695-1).
- Sokolovskii, Vasilii Danilovich (1964). Razgrom Nemetsko-Fashistskikh Voisk pod Moskvoi (with map album). Moscow: VoenIzdat. LCCN 65-54443.
- Stahel, David (2015). The Battle for Moscow. Cambridge, UK: Cambridge University Press. ISBN 978-1107087606.
- Tooze, Adam (2006). The Wages of Destruction: The making and breaking of the Nazi economy. London: Penguin Books. ISBN 978-0-14-100348-1.
- Vasilevsky, A. M. (1981). Lifelong cause. Moscow: Progress. ISBN 0-7147-1830-0.
- Williamson, Murray (1983). Strategy for Defeat: The Luftwaffe 1933–1945. Maxwell AFB: Air University Press. ISBN 978-1-58566-010-0.
- Zetterling, Niklas; Frankson, Anders (2012). The Drive on Moscow, 1941: Operation Taifun and Germany's First Great Crisis of World War II. Havertown: Casemate Publishers. ISBN 978-1-61200-120-3.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(help) - Zhukov, G. K. (1971). The memoirs of Marshal Zhukov. London: Cape. ISBN 0-224-61924-1.
Гадаад холбоос
засварлах- "Operation Typhoon": - YouTube , lecture by David Stahel, author of Operation Typhoon. Hitler's March on Moscow (2013) and The Battle for Moscow (2015); via the official channel of USS Silversides Museum
- Map: Deployment of troops before the battle of Moscow
- Map (detailed): Battle of Moscow 1941. German offensive
- WW2DB: Battle of Moscow