YouTube (хэллэг: [ˈjuːtuːb]) Калифорни мужийн Сан Брунод төвтэй АНУ - ын дүрс бичлэг хуваалцах зорилготой вебсайт бөгөөд 2005 оны 2-р сараас хойш Google ХК-нийн охин компани болон үйл ажиллагаагаа явуулж байна. 2004 онд YouTube нь нийт 4 тэрбум америк долларын эргэлтийн хөрөнгө хийсэн байна.[3] PayPal компанид ажиллаж байсан Стив Чен, Чад Хёрдли, Жавед Карим нар байгуулсан байна.

YouTube
YouTube Logo 2017.svg
Цахим хуудасYouTube.com
Тодорхойлолт
Видео портал
БүртгэлGoogle хаягаар (бусдаар: оруулах, сэтгэгдэл бичих, үнэлэх)
Эзэмшигч
YouTube, ХХК
Google-ийн охин компани
Бичсэн хэлJava,[1] Python[2] болон өмчлөлийн JavaScript
Зах зээлд гарсан2 сарын 14, 2002; 20 жилийн өмнө (2002-02-14)
Одоогийн статусидэвхтэй

YouTube дээр бүх төрлийн дүрс бичлэг байхын дотор кино, телевизийн бичлэг, хөгжмийн бичлэг, кино танилцуулга болон хувь хүний бэлдсэн бичлэгүүд ч байна. Тиймээс энд зөвхөн мэргэжлийн мэдээлэл болон бичлэгээс гадна техникийн хувьд бүрэн боловсруулаагүй бичлэгүүд, инээдмийн, гунигтай, хичээлийн заавар, суртал ухуулга, гүн ухааны бодол, хийсвэр хүчирхийллийн тухай эсвэл бодит хүчирхийллийн тухай баримтат нэвтрүүлгүүд ч байдаг.

Анхны дүрс бичлэг нь Жавед Каримын 19 секундын Сан-Диего дахь амьтны хүрээлэнд хийсэн сонирхогчийн бичлэг юм. Үүнийг YouTube-д 2005 оны 4-р сарын 23-нд орон нутгийн 20:27 цагт байршуулсан байна.

Үйлчилгээний сүлжээнүүдЗасварлах

  • YouTube Premium
  • YouTube TV
  • YouTube Go
  • YouTube Music
  • YouTube Kids
  • YouTube Studio

Ном, сурах бичигЗасварлах

  • Jean Burgess, Joshua Green: YouTube: online video and participatory culture. Polity Press, Cambridge 2009, ISBN 978-0-7456-4479-0.
  • Joachim Gerloff: Erfolgreich auf YouTube. Social-Media-Marketing mit Online-Videos. mitp, Heidelberg 2014, ISBN 978-3-8266-8192-9.
  • Pelle Snickars: The YouTube reader. National Library of Sweden, Stockholm 2009, ISBN 978-91-88468-11-6.

Цахим холбоосЗасварлах

  • youtube.com

Зүүлт тайлбарЗасварлах

  1. Wilson, Jesse (May 19, 2009). Guice Deuce. the original on December 2, 2015-с архивлагдсан. December 2, 2015-д хандсан.
  2. Lextrait, Vincent (July 2010). YouTube runs on Python. the original on May 30, 2012-с архивлагдсан. September 5, 2010-д хандсан.
  3. Rolfe Winkler, YouTube: 1 Billion Viewers, No Profit, Wall Street Journal 2015-02-25