Алс Дорнод
Алс Дорнод (Англи: Far East; Франц: Extrême-Orient; Орос: Да́льний Восто́к) — Азийн төвөөс зүүн хэсгийн газар орон буюу Зүүн Ази (Оросын Алс Дорнодыг оролцуулаад) болон Зүүн Өмнөд Азийг хамтатган заасан Өрнөдийн нэрийдэл.[1][2] Мөн зарим тохиолдолд эдийн засаг, соёлын учир шалтгааны улмаас Өмнөд Азийг оролцуулах нь бий[3]. Харин Монголчууд энэ нутагт багтаж байгаагийн хувьд "Алс Дорнод" гэвэл Оросын Алс Дорнодыг гэж ойлгоно.

"Алс Дорнод" хэмээх ойлголт Европын газар зүйн улс төрийн ухаанд 19-р зууны үеэс нэвтэрсэн бөгөөд Ойрх Дорнод, Дунд Дорнод гэдэг ойлголтуудыг мөн хэрэглэх болжээ. Яг үүнтэй ижил шалтгаанаар эртний Хятадууд барууны орнууд буюу Энэтхэгээс цаашхийг "Тайши (泰西)" гэж нэрлэж байжээ.