Манж-го

(Манжго улс-с чиглүүлэгдэв)

Манж-го (Хятад: 滿洲國; «манж улс») — 1932–1945 онд Манжуур нутагт тогтносон Японы тоглоомын улс байв.

Манж Улс
(1932–1934)
滿洲國

ᠮᠠᠨᠵᡠ
ᡤᡠᡵᡠᠨ

(Их) Манжийн эзэнт гүрэн
(1934–1945)
大滿洲帝國

ᡩᠠᠮᠠᠨᠵᡠ
ᡤᡠᡵᡠᠨ
1932–1945
Манж-го улсын далбаа
Далбаа
Төрийн дуулал: Манж-гогийн төрийн дуулал
(1933–1942)
(1942–1945)
  Манжуурын эзэнт гүрэн
ТөлөвЯпоны эзэнт гүрний тоглоомын улс
НийслэлШиньжин (Чанчүнь)
(1945 оны 8 сарын 9 хүртэл)
Тунхуа
(1945 оны 8 сарын 9-нээс)
Томоохон хотХарбин
Албан ёсны хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
Шашин
Ард түмний нэршилМанжуурчууд[note 2], Манжууд[note 3]
Төр засагЦэргийн дарангуйлал доорх нэгдмэл нэг намын түр бүгд найрамдах улс (1932–1934)
Тоталитар цэргийн дарангуйлал доорх нэгдмэл нэг намын түр хаант засаг (1934–1945)
Төрийн тэргүүн 
• 1932–1934 (Гүйцэтгэх даргаар)
1934–1945 (Эзэн хаанаар)
Пүи
Ерөнхий сайд 
• 1932–1935
Жөн Шяошю
• 1935–1945
Жан Жинхуй
Хууль тогтоох байгууллагаХууль тогтоох зөвлөл
Түүхэн эринДайны хоорондох үе, Дэлхийн 2-р дайн
9 сарын 18, 1931
2 сарын 16, 1932
• Байгуулагдсан
3 сарын 1, 1932
3 сарын 4, 1933
• Эзэнт гүрнийг тунхаглав
3 сарын 1, 1934
• ИЗАХХЦХ-ний гишүүн
11 сарын 30, 1940
8 сарын 9, 1945
• Татан буугдсан
8 сарын 18, 1945
Газар нутаг
• Нийт
984,195 км2
Мөнгөний нэгж
Өмнө нь
Дараа нь
Бүгд Найрамдах Хятад Улс
Зүүн хойд Захиргааны дээд зөвлөл
Үндэсний Ардын Муж
Манжуурын Зөвлөлтийн эзлэн түрэмгийлэл
ӨнөөдөрХятад
Манж-го
Хятад нэр
Уламжлалт滿洲國
Хялбаршуулсан满洲国
Шууд утгаМанжийн бүсийн улс
Япон нэр
Хираганаまんしゅうこく
Кьюжитай滿洲國
Шинжитай満州国
Бусад нэр
Manchutikuo
Уламжлалт滿洲帝國
Хялбаршуулсан满洲帝国
Шууд утгаМанжийн эзэнт гүрэн
Их Манжийн эзэнт гүрэн
Уламжлалт滿洲帝國
Хялбаршуулсан满洲帝国
Шууд утгаИх Манжийн эзэнт гүрэн
Өөр Япон нэр
Канжи満州帝国
Хираганаまんしゅうていこく
Катаканаマンシュウテイコク
Өөр Япон нэр
Канжи満州帝国
Хираганаだいまんしゅうていこく
Катаканаダイマンシュウテイコク

1931 онд Японы эзэнт гүрэн Дундад Иргэн Улсын зүүн хойд хэсэгт довтолж Манжуурыг эзэлж авсан суурин дээр 1932 онд Манж-го улс байгуулагдсан ба 1945 онд ЗХУ Чөлөөлөх дайн үүсгэж япончуудыг Манжуураас хөөснөөр дуусгавар болжээ. Нэг талаас газар орныг эзлэх Японы ашиг сонирхол, нөгөө талаас Чин улсыг дахин сэргээх огцорсон хаан Пүигийн хүсэл сонирхол манж үндэстний өлгий нутагт огтлолцжээ. Нийслэл Шиньжинд (Чанчүнь) байж, хүн амын олонх нь хятад байв.

 
Япон-Манжгогийн гэрээ

1904-1905 оны Орос-Японы дайны үр дүнгээр Япон Манжуурт нөлөөлөх эрхтэй болжээ. Япончууд 1906 онд Манжуурын өмнөд төмөр замыг Порт-Артур боомт хүртэл барьсан. Хятадад иргэний дайнтай байх үед Манжуурт ноёрхож байсан Жан Жолиньд Япон тусалдаг байсан ба бие дааж ирэхэд нь 1928 онд хүн явуулж алуулсан.

1931 онд нэг талаас Чин улсын сүүлчийн хаан Пүи хаант засгийг сэргээхийг хүсэж, нөгөө талаас Япон Манжуурыг ДИУ-гаас таслан эзэлж харилцан тохирсоны үндсэн дээр Японы хараат, хүүхэлдэй улс Манж-гог 1932 онд байгуулжээ.

Одоогийн Гирин мужийн Чанчүнь хотыг нийслэл болгож Шиньжин («шинэ нийслэл», Hsinking) хэмээжээ.

Эхэндээ төрийн тэргүүн гэсэн цолтой байсан Пүи 1934 оноос Кандэ («амгалан журам»?) эзэн хаан гэгдэх болсон. 1935 он хүртэл Жөн Шяошюй ерөнхий сайд байсан ба Жан Жинхуй түүнийг залган 1945 оныг хүртэл ажилласан юм.

Манж-го улс өөрийн мөнгөн тэмдэгт, шуудангийн марк, өөрийн банктай байв.

1935 онд Манж-го Хятадын дорнод төмөр замыг ЗХУ-аас худалдаж авсан.

 
Манж-гог зөвшөөрсөн нь

Гадаад харилцаа

засварлах

Хятад улс буюу ДИУ Манж-гог хүлээн зөвшөөрөхгүй байсан. Хоёр тал ямартай ч худалдаа, утас холбоо, тээврээр харилцаж байв.

1933 онд Улсуудын холбоо (НҮБ-ын өмнөх байгууллага)-ноос Манжуур нь Хятадын бүрэн эрхийн нутаг мөн гэсэн бөгөөд бас Японы гишүүний эрхийг цуцалсан. 1932 оноос хойш Япон, ЗХУ, Итали, Герман, Монгол зэрэг орноор зөвшөөрүүлж чаджээ.

 
Манж-гогийн морин цэрэг

Дайны үе

засварлах

Манж-год Японы үлэмж хүч Квантуны арми хурсан ба 1939 онд БНМАУ руу халдан байлдаж ЗХУ-ын цэрэгтэй тулан буцжээ. 1945 оны 8 сарын 8-нд Яалтын гэрээний дагуу ЗХУ Японд дайн зарлаж (Чөлөөлөх дайн) Японы армийг Манжуураас үлдэн хөөж Манж-го улсыг мөхөөжээ. Кандэ хаан олзлогдож эхлээд ЗХУ руу ачигдан дараа нь БНХАУ-гийн шоронд хоригдов.

Хөрөнгөтний буюу ДИУ-ын Үндэсний хувьсгалт цэрэгтэй тулалдаж байсан коммунист хүчин буюу Ардын чөлөөлөх цэрэг 1945-1948 онд Манжуур нутагт бат суурилсан ба Манж-го болон Квантуны үлдсэн цэргүүд коммунист хүчний төлөө байлдах болжээ. Манжуурт байж байгаад ялагдсан 1.5 сая япон цэрэг байсан ба 1946-1948 онд Америкийн хөлөг онгоцоор нутаг буцжээ.

Нутгийн хуваарь

засварлах
 
Нутгийн хуваарь

Манж-го нутгаа анх 5 муж, хожим 19 муж болгон хуваасан ба Шиньжин, Харбин хоёр хот шууд улсад харьяалагдаж байв.

Хүн ам зүй

засварлах

Түүхэндээ 19 дүгээр зууны сүүл үеэс Манж чин улс доройтох болсон цаг хугацаа хүртэл энэ бүс нутагт хятад хан үндэстэн нарыг суурьшихыг хориглодог байсан авч XIX зууны сүүлийн хагаст Ази тивийн асар өргөн уудам нутаг дэвсгэр, олон арван үндэстэн угсаатныг хүчээр нэгтгэсэн, хөгжлөөр (сул дорой Манж Чин упс нь империалист гүрнүүдийн ашиг сонирхлын өрсөлдөөний талбар болж, нутаг дэвсгэрт нь ноёрхол нөлөөгөө тогтоохын төлөө шинэ шинэ тэмцлийг өрнүүлэв. Хүчирхэг гүрнүүдийн өмнө хүчин мөхөсдсөн Манж Чин улс удаа дараа эрх тэгш бус гэрээг хүлээсээр эцэст нь хагас колони улс болон хувирав. Үүнд, 1884-1885 онд Францтай, 1894-1895 онд Японтой хийсэн дайнд ялагдаж, 1899-1901 онд Хойд Хятадад өрнөсөн Ихэтауны бослогыг дарах далимаар Япон, Герман, Англи, АНУ, Франц, Хаант Орос, Итали, Австри-Унгарын цэргийн хамтарсан хүчин Бээжинг эзлэн авч, тэгш бус гэрээнүүд тулган хүлээлгэж, дайны төлбөрт дөрвөн сая 500 мянган лан мөнгө төлөх үүрэг хүлээсэн нь шийдвэрлэх нөлөө үзүүлж, империалист гүрнүүдийн түрэмгийлэл, Манжийн төрийн үхээнц дорой байдалд дургүйцэх олон нийтийн дургүйцэл эрс хурцдаж, дотоодод нь "шинэчлэлийн" үзэл санаа дэлгэрэх нөхцлийг бүрдүүлэв. Манжийн төр дэх хятад түшмэдийн нөлөө шахалт, хятадын шинээр төрж байсан хөрөнгөтнүүдийн ашиг сонирхлыг арга буюу харгалзан Монгол дахь хятад худалдаачид, тариачид, цагаачдын талаар гаргасан хориг хязгаарлалтаа цуцалж, 1880 онд Манжуур, Монголын нутагт хятад тариачид, хэрмэл цагаачдыг бөөнөөр нь зохион байгуулалттай оруулах албан ёсны шийдвэр гарч, уг ажлыг эрхэлсэн тусгай товчоо байгуулсан2, түүний мөрөөр хятад иргэдийг монголд олноор нүүлгэн суурьшуулж атар газрыг хагалбарлан тариалуулах болсон нь хожим манж, монгол нутагт хэрэгжүүлэхийг оролдсон шинэ засгийн бодлогын гол үндсэн чиглэл бол лавшран гүнзгийрснээр тайлбарлагдана. Гэвч тийн үзэх нь Манж Чин гүрний хэмжээнд явагдсан шинэ засгийн бодлогоос өмнө тэрхүү арга хэмжээ манж, монголд хэрэгжиж эхэлсэн мэт ташаа ойлголт төрүүлж, Монголд хэрэгжүүлэхийг оролдсон шинэ засгийн бодлогын мөн чанар, түүний олон талт арга хэмжээ, Манж Чин улсын аажмаар хувьсаж байсан төрийн бодлого болон шинэ засгийн бодлогын ялгамжийг бүрхэгдүүлэх талтай байна.Чухамхүү 1880 онд тэрхүү хоригийг халсанаар энэхүү бүс нутагт хятадууд бөөнөөр суурьших болжээ.1931 онд 30 сая хүнтэй байсан бол 1941 онд 50 сая хүнтэй болсон. 1934 оны үед хүн амын 96 хувь хятад-манж (үүнд хятад илт давамгай), 2 хувь япон, 2 хувь солонгос, 1 хувиас бага орос, монгол гэх мэт байв. 80 хувь нь хөдөө амьдардаг.

 
Шовагийн төмрийн үйлдвэр

Япончуудын тоо: 1932 онд 100 мянган тариачин байсан. Манж-гогийн тэмдэглэснээс үзвэл анх 240 мянга хожим 870 мянган япон хүн оршин сууж байсан. Хэрвээ дайнд ялагдаагүй бол 5 сая хүртэл өсөх төлөвтэй байжээ.

Манж-год Мүгдэн, Шиньжин, Харбин, Дайрэн, Аньдун зэрэг хот олон хүнтэй байсан.

Эдийн засаг

засварлах

Манж-гогийн нийгэм, эдийн засаг хурдтай хөгжиж байсан. Аж үйлдвэр сайн хөгжсөн. Манж-год төмөр үйлдвэрлэж, хотууд орчин цагийн төрх олж байв. Нисэх онгоц, автомашин үйлдвэрлэж эхэлсэн. Япончууд 6500 км авто зам, 8500 км төмөр зам барьсан.

  1. Загвар:Cite thesis


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "note", but no corresponding <references group="note"/> tag was found