Буркина Фасо
Африкийн баруун хэсэгт оршдог Буркина Фасо улсыг 1984 оны VIII сар хүртэл Дээд Вольта гэж нэрлэдэг байв. Тус улс Мали, Нигер, Бенин, Того, Гана, Кот-д'Ивуар улстай хиллэдэг. "Буркина" гэдэг үг нь моро үндэстний хэлэнд "шударга хүн" гэсэн утгатай бөгөөд "фасо" гэдэг нь диула үндэстний хэлэнд "улс орон" гэсэн үг ажээ.
Burkina Faso | |
---|---|
Төрийн дуулал: "Une Seule Nuit" / "Ditanyè" (Франц) ("Ганцхан Шөнө" / "Ялалтын Дуулал") | |
Нийслэл ба томоохон хот | Уагадугу 12°22′N 1°32′W / 12.367°N 1.533°W |
Албан ёсны хэл | Франц хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл | |
Угсаатны бүлгүүд (2010 тоо.)[1] | |
Шашин (2019 тооллого)[2] |
|
Ард түмний нэршил | Буркина Фасочууд |
Төр засаг | Нэгдмэл бүгд найрамдах улс (цэргийн хунт)[3][4][5] |
Ибрахим Траоре | |
Аполлинер Йоахим Кьелем де Тамбела | |
Хууль тогтоох байгууллага | Шилжилтийн Хууль Тогтоох Хурал |
Түүх | |
• Бүгд Найрамдах Дээд Вольта Улсын тунхагласан | 12 сарын 11, 1958 |
• Францаас тусгаар тогтносон | 8 сарын 5, 1960 |
1 сарын 3, 1966 | |
2014 оны 10 сарын 28 - 11 сарын 3 | |
1 сарын 23–24, 2022 | |
9 сарын 30, 2022 | |
Газар нутаг | |
• Нийт | 274,200 км2 (74) |
• Усны эзлэх талбай (%) | 0.146% |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 22,489,126[6] (60) |
• Нягтаршил | 64/км2 |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | $58.8 тэрбум (114) |
• Нэг хүнд ноогдох | $2,656[7] (171) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | $18.2 тэрбум (124) |
• Нэг хүнд ноогдох | $825 [8] (180) |
ОТББИ (2020) | 38.9[9] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.449[10] бага · 184 |
Мөнгөний нэгж | Баруун Африкийн франк[11] (XOF) |
Цагийн бүс | UTC+00:00 |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +226 |
ISO 3166 код | BF |
Домэйн нэр | .bf |
Газар нутаг нь- 274 200 км², хүн ам нь -20,8 сая (2020 оны хүн амын тооллогоор). Нийслэл- Уагадугу хот.
Тус улсын газар нутаг нь д.т.д. 500 м хүртэл өндөр ухаа толгодорхог. Өмнөд хэсэгтээ 750 м хүртэл өндөр уулстай. Экваторын муссоны уур амьсгалтай. Хар Вольт, цагаан Вольт хэмээх хоёр том голтой. Саванны ургамалтай.
Буркина Фасо дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орны нэг юм. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй бөгөөд хүн амын 90 хувь нь хөдөө нутагт амьдардаг.7.5 сая малтай. Аж үйлдвэр маш сул хөгжсөн. Байгалийн баялаг, түүний дотор алт, зэс, цагаан тугалга, боксит, диц, марганцын нөөц ихтэй боловч тус орны нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт бүрэн хайгуул хийгдээгүй, ашигт малтмал олборлож эхлэх шатандаа байгаа ажээ. Гадагшаа мах, махан бүтээгдэхүүн гаргадаг.
Моси, фульбе, бобо зэрэг ястантай. Албан ёсны хэл нь франц.
Дээд Вольтийг XIX зууны сүүлчээр Францын колоничлогчид булаан эзэлж, Баруун Африк дахь өөрийн колони болгожээ. 1960 оны 8-р сарын 5-нд тусгаар тогтнолоо тунхагласан байна. Дараа нь хэд хэдэн удаа төрийн эргэлт гарсан ч улс орноо өөд нь татаж чадаагүй байна.
2022 оны 9-р сарын 30-нд Буркина Фасо-д ээлжит цэргийн эргэлт болсон. Түр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Дамиба 2022 оны 1-р сард болсон цэргийн эргэлтээр эрх мэдлээ мөн алдсан байна. Энэхүү эргэлтийн үеэр оросын талыг дэмжсэн жагсаалт болж байжээ.
Мөнгөний нэгж нь африкийн франк.
Буркина Фасо Монгол улстай 1985 оны 10-р сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.
Тэмдэглэл
засварлах- ↑ "Burkina Faso". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 December 2019. (Archived 2019 edition)
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs named:1
- ↑ Ndiaga, Thiam; Mimault, Anne (30 September 2022). "Burkina Faso soldiers announce overthrow of military government". Ouagadougou. Татаж авсан: 1 October 2022.
Traore appeared on television surrounded by soldiers and announced the government was dissolved, the constitution suspended and the borders closed.
- ↑ https://www.thomassankara.net/appolinaire-jean-kyelem-de-tembela-jai-toujours-voulu-faire-un-livre-sur-la-revolution/
- ↑ https://www.theafricareport.com/253271/burkina-faso-apollinaire-kyelem-de-tambela-captain-traores-surprise-prime-minister/
- ↑ "Burkina Faso". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
- ↑ "Report for Selected Countries and Subjects".
- ↑ "World Economic Outlook Database, October 2021". IMF.org. International Monetary Fund. October 2021. Татаж авсан: 10 January 2022.
- ↑ "Distribution of family income – Gini index". The World Factbook. CIA. Эх хувилбараас архивласан: 13 June 2007. Татаж авсан: 1 September 2009.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 30 September 2022.
- ↑ CFA Franc BCEAO. Codes: XOF / 952 ISO 4217 currency names and code elements Архивлагдсан 7 Дөрөвдүгээр сар 2014 at the Wayback Machine. ISO.