Монгол Улсын Их Сургууль
МУИС,[a] товчилсон нэрээр МУИС,[a] МУИС буюу МУИС, товчилсон нэрээр Монгол Улсын Улаанбаатар хотод байрладаг улсын их сургууль юм. 1942 онд байгуулагдсан, Монголын хамгийн ууган дээд сургууль бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит нэрээр Чойбалсангийн Улсын Их Сургууль нэрээр нэрлэгдсэн[4]. Улаанбаатар хотод үндсэн 5 факультет, хоёр салбар (Завхан аймгийн Улиастай, Орхон аймгийн Эрдэнэт хотод), улсын ач холбогдол бүхий гурван академи (Монгол судлал, эдийн засаг, тогтвортой хөгжил) байдаг.[5]
1921 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдаж, орчин үеийн анхны дунд сургуулийг байгуулсны дараа эрдэм шинжилгээний байгууллагыг илүү өндөр түвшинд байгуулах шаардлагатай гэж үзсэн. 1942 онд Засгийн газраас МУИС-ийг Монголын ууган их сургууль болгон байгуулж, 1946 онд анхны оюутнууд төгсөж, социализмын үед тус сургууль нь намын элитүүдийг бэлтгэх төв болж байв. Боловсролыг төлбөртэй, төрийн хатуу хяналтанд байлгадаг байсан. Ардчиллын дараа аажмаар орчин үеийн их сургууль болон өөрчлөгдсөн. 1995 оноос бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтуудыг явуулж эхэлсэн.
Тус сургууль нь Монголын орчин үеийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд анхны их сургууль төдийгүй тус улсын олон шилдэг их сургуулиудын эцэг эх болж байна. Тус улсын их дээд сургуулиудын ихэнх нь МУИС-ийн факультет, салбар сургууль, тэр дундаа ШУТИС, Амьдралын шинжлэх ухааны их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас улбаатай.
2018 оны байдлаар 18,000 гаруй оюутан[2] төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд гол төлөв монгол хэлээр хичээл заадаг.
M буюу MUIS нь Монгол улсын Улаанбаатар хотод байрладаг улсын их сургууль юм. 1942 онд байгуулагдсан, Монголын хамгийн ууган дээд сургууль бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит нэрээр Чойбалсангийн Улсын Их Сургууль нэрээр нэрлэгдсэн[4]. Улаанбаатар хотод үндсэн 5 факультет, хоёр салбар (Завхан аймгийн Улиастай, Орхон аймгийн Эрдэнэт хотод), улсын ач холбогдол бүхий гурван академи (Монгол судлал, эдийн засаг, тогтвортой хөгжил) байдаг.[5]
1921 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдаж, орчин үеийн анхны дунд сургуулийг байгуулсны дараа эрдэм шинжилгээний байгууллагыг илүү өндөр түвшинд байгуулах шаардлагатай гэж үзсэн. 1942 онд Засгийн газраас МУИС-ийг Монголын ууган их сургууль болгон байгуулж, 1946 онд анхны оюутнууд төгсөж, социализмын үед тус сургууль нь намын элитүүдийг бэлтгэх төв болж байв. Боловсролыг төлбөртэй, төрийн хатуу хяналтанд байлгадаг байсан. Ардчиллын дараа аажмаар орчин үеийн их сургууль болон өөрчлөгдсөн. 1995 оноос бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтуудыг явуулж эхэлсэн.
Тус сургууль нь Монголын орчин үеийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд анхны их сургууль төдийгүй тус улсын олон шилдэг их сургуулиудын эцэг эх болж байна. Тус улсын их дээд сургуулиудын ихэнх нь МУИС-ийн факультет, салбар сургууль, тэр дундаа ШУТИС, Амьдралын шинжлэх ухааны их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас улбаатай.
2018 оны байдлаар 18,000 гаруй оюутан[2] төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд гол төлөв монгол хэлээр хичээл заадаг.
Түүх
засварлахБүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их хурлын 1940 оны 3-р сарын 22-ны тогтоолд үндэслэн, 1940 оны 12-р сарын 6-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс “Улаанбаатар хотноо улсын университет байгуулах тухай" 45 дугаар тогтоол гаргажээ. Дээрх шийдвэрийг үндэслэн БНМАУ Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгтэйгээр 1942 онд Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын Университетийг байгуулсан байна. БНМАУ-ын МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөс гаргасан Их сургууль байгуулах бэлтгэл ажлыг хангах үүргийг тухайн үеийн Гэгээрлийн сайд Түжингийн Машлай гүйцэтгэж байв. Монгол Улсын Их Сургууль нь Дэлхийн II Дайны үед үндэс сууриа тавьж, Монгол улсад үндэсний дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх анхны их сургууль болов. Ректорын 1 тоот тушаал гарч тоо-физикийн багшийн ангид 31, мал эмнэлэг, зоотехникийн факультетэд 27, хүн эмнэлгийн факультетэд 35, нийт 93 хүнийг оюутнаар элсүүлж, тэд Монголд оюутан хэмээх нэрийг хүртсэн анхдагчид болжээ. Зөвлөлтийн архитектор Николай Щепетильниковын зургаар 1944 оноос барьж эхэлсэн хичээлийн төв байр 1946 онд ашиглалтад орсон байна.
МУИС нь түүхэн хөгжлийнхөө явцад одоогийн МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, ХИС, Ховд их сургууль гэсэн 6 их сургуулийг өрх тусгаарлан шинээр байгуулж, Монгол улсад дээд боловсролын тогтолцоог бий болгон төлөвшүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан билээ.
Байгуулалт
засварлах1940 онд Монгол Улсын ерөнхий боловсролын анхны бүрэн дунд сургууль - нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль байгуулагджээ. Ийнхүү манай оронд нэг талаас их, дээд сургуульд элсэх бэлтгэл хангахуйц бүрэн дунд сургуультай болсон, нөгөө талаас улс орны улс төр, нийгэм эдийн засаг, соёлын салбарт төрөл бүрийн мэргэжлийн дээд боловсролтой мэргэжилтэн шаардагдаж эхэлснийг харгалзан, үндэсний орчин үеийн их, дээд сургуулийг байгуулах нь нийгмийн зайлшгүй шаардлага хэрэгцээ бий болсон юм.
Хөгжил цэцэглэлт
засварлах1946 оны 6-р сард Ленин клубт МУИС-ийн анхны төгсөлтийн ёслолын хурал болсон. Анагаах ухааны факультет: Ч.Долгор, Р.Нямаа, Б.Рагчаа, Б.Лодон, Ц.Долгор, Ч.Долгор, Ц.Ишханд, Г.Дорж, Б.Цэрэнлхам, Цэдэвмаа, Гомбогарам, А.Дарь, Дамдинсүрэн. Мал эмнэлгийн факультет: Балжинням, Бямбаа, Сосорбарам, Шинжээ, Ядмаа, Яринпэл, Тойвгоо, Ширбазар, Ишээ, Сампил, Сэнгээ, Жамьянжав, Магалжав, Норов. Физик математикийн факультет: Аюушжав, Банзар, Батаа, Батжаргал, Дамдил, Дашиймаа, Дондог, Дугармаа, Жигжиддорж, Нинжбадгар, Пүрэв, Рэгзэдмаа, Содном, Цэдэнжав, Цэрэндагва, Цэрэнжав, Шаарийбуу эдгээр нь ууган төгсөгчид байжээ.
Их сургуулийн Ректорын 1946 оны 7-р сарын 5-ны өдрийн 84 дүгээр тушаалаар анхдугаар төгсөлтөөр онц сайн шалгагдаж улмаар тус сургуульд багшлахаар үлдэж буй оюутан Сандагийн Сосорбарам, Пунцагийн Шинжээ, Ганжийн Аюушжав, Баяраагийн Батжаргал, Намсрайн Ишээ, Санжийн Дашмаа, Раднаагийн Жигжиддорж, Намсрайн Содном нар байжээ. Мөн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн архивд ажилтай Дэндэв, МАХН-ын Төв Хорооны ажилтан Ш.Лувсанвандан, Чадраабалын Лодойдамба, Гадаад яамны орлогч сайд Номтайширын Лхамсүрэн, Улсын хэвлэлийн дарга Бямбын Ринчен, Шинэ хүчний дээд сургуулийн багш Чимэд, Цэрэндаш, Дотоод яамны сайд Цэдэв нар цагийн багшаар хавсран ажиллаж байжээ.
1970-аад оноос МУИС-ийн хөгжил улам эрчимжжээ. Тус сургууль Монголын олон дээд сургуулийг өөрөөсөө тєрүүлэн, дэлхийн олон орны үндэсний их сургуулийн зиндаанд дөхөж очин, жам ёсны гольдрилоороо хөгжих замд баттай оржээ. Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний 23.0 мянга орчим суралцагч, 750 гаруй эрдэмтэн багш, 1400 орчим ажилтан, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв юм.
1990-ээд оноос хойшхи хугацаанд дээд боловсролыг шаталсан сургалтын тогтолцоонд шилжүүлэх, кредит системийг нэвтрүүлэх, их сургуулийг санхүүгийн хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчимд нийцүүлэн өөрчлөх, боловсролын агуулга, стандартыг өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудын жишигт ойртуулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг хийж ирсэн.
2014-2015 оны хичээлийн жилээс шинэ бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд МУИС-ийн 2020 он хүртэлх хөгжлийн Стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталлаа. МУИС-ийг сургалтад суурилсан их сургуулиас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулдаг судалгааны их сургууль болгон өөрчлөх зорилт тавин ажиллаж байна.
Шинэчлэл
засварлах1990-1991 оны хичээлийн жилд тус сургуулиар бэлтгэн гаргаж байгаа бүх мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд суурь боловсролын, мэргэжлийн, мэргэшүүлэх хичээлүүдийн цагийн зохистой харьцааг бий болгох, оюутны бие даан суралцах цагийн хэмжээг нэмэгдvvлэх, сонгон суралцах хэлбэрийг өргөтгөх чиглэлээр эхний өөрчлөлт хийж, бакалаврын суралцах хугацааг 5 жил байсныг 4 жил болгожээ.
1991-1992 оны хичээлийн жилээс бакалавр, магистр, докторын гэсэн шаталсан сургалтанд шилжих болж, эдгээр зэргийн мэргэжлийн тодорхойлолт, сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан байна.
1993-1994 оны хичээлийн жилээс сургуулийн хэмжээгээр кредит тогтолцоонд шилжих асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээлд кредит оноох, үүнтэй холбогдуулан сургалтын төлөвлөгөөг шинэчлэхэд сургуулийн хэмжээнд баримтлах нэгдсэн зарчмыг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ үндсэн дээр бакалаврын зэргийн сургалтын 43 салбарын 60 гаруй мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг шинэчилжээ. Энэхүү шинэчилсэн сургалтын төлөвлөгөөний онцлог нь зах зээлийн нөхцөлд тохируулан сургалтын агуулга, технологийг шинэчлэн боловсронгуй болгох, дээд боловсролын суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүдийн оновчтой харьцааг тогтоох, бүх хичээлд кредит цаг харгалзуулах зэрэгт оршиж байлаа. Эл шинэчилсэн төлөвлөгөөг 1994-1995 оны хичээлийн жилээс эхлэн сургалтанд мөрдсөн байна.
1991 оноос тус сургууль аспирантурын элсэлтийг бие даан явуулж анхлан 8 аспирантыг уралдаант шалгалтаар элсүүлжээ.
1993-1994 оны хичээлийн жилд тус сургуулийг анх удаа 13 хүн төгсч, магистрын зэрэг авсан байна. Ийнхүү эхэлсэн шаталсан сургалтын тогтолцоо улам өргөжин хөгжиж, 1992-1993 оны хичээлийн жилийн байдлаар бакалаврын болон магистр, докторын сургалтанд хамрагдан суралцагчдын тооны харьцаа 67:12 байсан бол 1997-1998 онд 9:1 болж, магистрын докторын сургалтанд хамрагдагсадын тоо үлэмж өссөн учир энэ хичээлийн жилд магистр, докторын сургалтын албыг шинээр байгуулсан юм.
МУИС 1999 оны 5 сард Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр анх удаа дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл хийлгэсэн билээ.
2000 оны 5 сард сургалтын процессийн удирдлага зохион байгуулалт, сургалтын технологийг боловсронгуй болгох, чанарыг сайжруулах зорилгоор бvрэлдэхүүний сургууль, факультет бүрт сургалтын албыг туршилтын журмаар 2 жилийн хугацаагаар байгуулан ажиллуулсан ба 2002 оны 4 сард уг ажлын дүнг захирлын зөвлөлгөөнөөр хэлэлцэн цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд Алсын хараагаа “МУИС-ийн алсын хараа нь дэлхийн түвшний их сургууль болоход оршино. Үүний дүнд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу либерал арт уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно” хэмээн тодорхойлон, энэхүү зорилгод хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байгаа юм.
Удирдах Зөвлөл
засварлахМУИС-ийн дүрмийн 4.1.4-д заасны дагуу МУИС-ийн Удирдах зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- МУИС-ийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөг хэлэлцэн батлах, өөрчлөх
- Захирлын саналыг үндэслэн МУИС-ийн дүрэм, түүний нэмэлт өөрчлөлт, бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэн батлах
- МУИС-ийн жилийн төсөв, хөрөнгө оруулалтын хуваарийг баталж, гүйцэтгэл, зарцуулалтад хяналт тавих, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив авах журам тогтоох
- Сургалтын болон оюутны байрны төлбөрийн хэмжээг хэлэлцэн батлах
- Захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавих
- МУИС-ийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэх, дүгнэх
- Элсэгчдийн тоог тогтоох
- Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны жилийн тайлан гаргаж, үүсгэн байгуулагчид өгөх
Бүрэлдэхүүн сургуулиуд
засварлах- Бизнесийн сургууль
- Хууль зүйн сургууль
- Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Салбар сургуулиуд
засварлах- Завхан сургууль
- Орхон сургууль
- Байгаль-Эх Лицей Ахлах Сургууль
- Дорнод сургууль
Гадаад хамтын ажиллагаа
засварлахМУИС нь гадаадын 129 их сургуультай хамтын ажиллагаатай. Үүнд, Ази номхон далайн бүс нутагт 65, Хойд Америкт 8, Европт 56.