Чадраабалын Лодойдамба
Чадраабалын Лодойдамба (* 1917 оны 8 сарын 20-нд Говь-Алтай аймагт; † 1970 оны 1 сарын 11-нд) нь БНМАУ-ын Төрийн хошой шагналт (1954, 1971) Монголын зохиолч. 1940 оноос Холбооны техникумд физикийн багш, 1941 онд Радио хороонд орлогч дарга, 1944-45 онд МУИС-ийн Номын төв сургуульд түүх, гүн ухааны багш, МЗЭ-ийн хорооны "Цог" сэтгүүлийн эрхлэгч, 1959 оноос Урлагийн хэрэг эрхлэх хорооны 1-р орлогч дарга, 1961 оноос Соёлын яамны 1-р орлогч сайд, Уран сайхны зөвлөлийн даргаар ажиллаж байсан сэхээтэн юм.
Чадраабалын Лодойдамба | |
---|---|
Төрсөн: | 1917 он 8 сар 20 өдөр Говь-Алтай аймаг |
Өнгөрсөн: | 1970 он 1 сар 11 өдөр |
Ажил үйл | Зохиолч |
Гарал үүсэл | Малчин |
Улс орон | Монгол улс |
Боловсрол | Дээд |
Төрөл | Үргэлжилсэн үгийн зохиол |
Намтар
засварлахЧ.Лодойдамба 1917 оны 8 дугаар сарын 20-нд тэр үеийн Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт Засагт ханы хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Сүхийн хоолойн "Янчилын ам" хэмээх газар Олхонуд отгийн ард Чадраабалын гэрт төржээ. Эцэг Цогтын Чадраабал, эх Лувсангомбын Цэрэндэжид нарынхаа гар дээр өсөн торниж, улмаар бага насандаа хонь мал хариулж, аргал түлш түүж, хурдан морь унаж, эмнэг хангал сургаж тэр үеийн хүүхэд багачуудын нэгэн адил амьдрал туулжээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1924-1927 онд Гандантэгчилэн хийдэд Ганжуур хэмээх ламд шавилан сууж байгаад оргон хар болж, улмаар 1931-1935 онд Эрдэнэ сумын бага сургууль, Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургууль, 1935-1938 онд ЗХУ-ын Улаан-Үд хот дахь Монгол Рабфак, төмөр замын курс зэрэгт тус тус суралцжээ.
Ч.Лодойдамба 1939 оноос Улаанбаатар төмөр замд депогийн жижүүр, туслах машинч, жинхэнэ машинч, 1940 оноос Холбооны техникумд физикийн багшаар ажиллаж байгаад, МАХН-ын Төв хорооны шийдвэрээр 1941 оноос Улсын радио хороонд орлогч даргаар дэвшиж, улмаар 1944-1955 онд МАХН-ын Төв хороонд лектор, тасгийн эрхлэгч, Зохиолчдын хорооны төв хэвлэл "Цог" сэтгүүлийн эрхлэгч зэрэг хариуцлагатай ажил хийж, МАХН-ын XI, XII их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна.1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУ-д Москва хотноо ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академид суралцан зөвлөлтийн доцент А.В.Прямковын удирдлага дор "Монголын орчин үеийн драматургийн үндсэн үзэл санаа, дүрүүд" гэсэн сэдвээр диссертац бичиж 1959 онд урлаг судлалын ухааны дэд эрдэмтний цол хамгаалжээ.
Уран бүтээл
засварлах1940 оноос уран бүтээлээ туурвиж «Алтайд», «Тунгалаг тамир» роман, «Манай сургуулийнхан» тууж, «Малгайтай чоно», «Солонго», «Дусал нулимс юу гэж хэлсэн бол» зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэнээс гадна «Гарын таван хуруу», «Өөрийн замаар», «Итгэж болно» драмын жүжиг, «Энэ хүүхнүүд үү» зэрэг олны танил болсон киноны зохиолыг бичжээ.
Зохиолчийн «Тунгалаг тамир», «Алтайд» роман орос, чех, румын, болгар, вьетнам, солонгос, япон зэрэг хэлнээ орчуулж хэвлэгдэж байжээ.
Ч.Лодойдамба БНМАУ-ын Төрийн шагналыг 1954 онд «Алтайд» роман болон «Манай сургуулийнхан» туужаар, 1971 онд «Тунгалаг тамир» романаар хоёр дахь удаагаа хүртсэн юм.
Лодойдамбын Тунгалаг Тамир романы (1970-1973) кино хувилбарыг киноны найруулагч Равжаагийн Доржпалам хийсэн байна.
Монголчуудын сайн мэдэх Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нь түүний эхнэр юм.
Лодойдамбын Тунгалаг тамир роман нь ХХ зууны Монголын шилдэг роман хэмээн үнэлсэн юм. Тэрээр мөн Жүжгийн зохиолч, утга зохиол судлаач, соёл олон нийтийн зүтгэлтэн.
Бүтээлүүд
засварлах- "Малгайтай чоно" 1946, 1953 онуудад
- "Мялзангийн цагаан өвгөн" 1947
- "Алтайд" 1949, 1951 онд
- "Манай сургуулийнхан" тууж 1952
- "Өнгөрсөн үеийн баатрын өнөө үеийн явдал" 1956
- "Миний танилууд" 1962 он
- "Гарын таван хуруу" жүжиг 1968
- "Тунгалаг тамир" 1971 2 дахь хэвлэл
- "Түүвэр зохиол" 1977
- "Хугараагүй ноён нуруу"
- "Гэрээслэл"
- "Хугараагүй ноён нуруу"
- "Шаргачин"
Цахим холбоос
засварлах- Тунгалаг Тамир, ELibrary.MN-с