Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (МУИС)

Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль нь 1991 онд үүсгэн байгуулагдсан Монгол Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүн сургууль юм. Анх МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль нэртэйгээр байгуулагдаж 2001 онд Олон Улсын Харилцааны сургууль, Гадаад хэл соёлын сургууль гэсэн хоёр хэсэгт хуваагджээ. 2013 онд МУИС-д бүтцийн шинэчлэл хийж одоогийн нэрээ авчээ. 2016 онд тус сургуулийн 25 жилийн ой тохиож байна.