Луи де Фүнес буюу Жермэйн Давид де Фүнес де Галарза (франц. Louis Germain David de Funès de Galarza, 1914 оны 7 сарын 31 - 1983 оны 1 сарын 27) нь Францын болон дэлхийн инээдмийн киноны аугаа жүжигчин билээ. Түүнийг мэддэг хүн бүхэн гайхалтай эрч хүчтэй жүжиглэлт, нүүр царайны хувиралт, тэвчээргүй байдлаар нь дурсдаг.

Луй де Фунес
Луи де Фүнес, 1970 он

Тэрээр маш олон оронд их алдартай жүжигчин билээ. Түүнийг Франц, хуучин Чехословак, Унгар, Герман, Испани, Бельги, Ливан, хуучин Югослав, Нидерланд, Итали, Грек, Польш, Португал, Румын, Болгар, Израил, Турк, Албани, Монгол болон хуучин ЗХУ-д маш сайн мэддэг бол харин англи хэлээр ярьдаг улсуудад төдийлөн алдартай биш. АНУ1974 онд "Рабби Якобын солиотой явдал" хэмээх киногоор л танил болсон байна. 1968 онд Францын шилдэг жүжигчин болжээ. [1] Түүний хамгийн алдартай кино нь “Сент-Тропэгийн цагдаа” цуврал юм. Тэрээр уур хилэн, жигшил зэвүүцэл, гайхшрал зэргийг нүүрний хувирлаар гайхалтай үзүүлдэг байсан. Тэрээр "хамгийн багадаа 500,000 хүн үзэхээр кинонд тоглоно" хэмээн хэлж байжээ.

Тэрээр Күрбевойе хотод төрсөн юм. Түүний эцэг Карлос Луи де Фунес де Галарза, эх Леонор Сото Регуера нар хуримаа хийснийхээ дараа 1904 онд Севильягаас Францад ирэн суурьшсан байна.

Тэрээр Парис хотын Кондоркетын лицейг төгссөн. Түүний амьдралын эхэн үе тийм ч амжилттай байсангүй үргэлж л ажлаасаа халагддаг байв. Тэрээр төгөлдөр хуурч болж, бааруудад тоглох болов. Түүний энэ авъяас нь хожим кинонууд дээр нь гардаг. Де Фүнес шоу бизнесийн гараагаа театраас эхлэн бага зэрэг алдартай болов. Инээдмийн кинонд тоглож эхэлснээр илүү олонд танигдаж, энэ төрөлдөө жинхэнэ супер од болсон юм. Ихэнх кинондоо тэрээр тухайн үеийн Францын одууд болох Борвил, Жан Габэн нартай хамтран тоглож байв. 49 насандаа “Сент Тропэгийн цагдаа” цувралд тоглож эхэлснээр алдар хүндийн оргилд хүрэв. Гэхдээ La Grande Vadrouille нь Францын киноны түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бүтээл юм. Хэдий тэр кино урлагийн супер од болсон хэдий ч театртаа тоглосоор байсан юм.

Түүний дүрүүдийн ихэнх нь дундаж насны сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, муу санаатай, ууртай, харам хүний дүр байдаг. Тэр нь Борвилын тайван амгалан, шооч зантай гайхалтай хосолдог байв.

 
Луи де Фүнес нэртэй сарнай цэцэг

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд зүрхний шигдээс тусчээ. Энэ нь жүжиглэлтэнд гардаг сэтгэлийн хөдөлгөөнөөс нь үүдсэн байна.

Луи де Фюнес 1983 оны 1-р сарын 27-нд Нант хот орчим Шато-де-Клермон эдлэн газраа зүрхний шигдээсээр нас баржээ.

Амьдрал дээр тэрээр дүрүүд дээрээ гардагтайгаа адил биш маш ичимхий хүн байсан гэдэг. Түүний шарилыг гэргийнх нь шилтгээний цэцэрлэгт оршуулжээ. Нэг зүйлийн сарнай түүний нэрээр нэрлэгдсэн байдаг.

Түүний хөвгүүдийн нэг Оливер де Фүнес аавтайгаа хамт кинонд тоглож байсан ба хожим нь онгоцны нисгэгч болсон.

Тоглосон кинонууд

засварлах


Гадаад холбоосууд

засварлах