Жан Габэн (франц. Jean Gabin, жинхэнэ нэр нь Жан Алексис Монкоржэ, франц. Jean-Alexis Moncorgé; 1904 оны 5-р сарын 17-нд Парис хотод төрсөн — 1976 оны 11-р сарын 15-нд Парист нас барсан) — францын театр, дэлгэцийн алдарт жүжигчин. Венецийн болон Берлины Олон улсын кино наадмуудын шагналтан, «Сезар»-ын шагналтай. Францын Хүндэт легионы одонтой.

Жан Габэн, 1958 он

Жан Габэн Парис хотод кабарэ-гийн жүжигчин Фердинанда Монкоржэ, Элен Пети нарын гэр бүлд төрсөн байна. Хүүхэд насаа Парис хотоосс 35 км умард зүгт орших Мерьель хотхонд өнгөрөөсөн байна.

19 нас хүртлээ төрөл бүрийн таарсан ажил хийж байгаад шоу-бизнест орж «Фоли-Бержер» жүжигт тоглож эхэлсэн байна. Улмаар цэргийн алба хаагаад буцаж шоу-бизнест эргэн иржээ.

1936 онд Габин Жулиен Дювивьегийн «La Bandera» хэмээх дайны драмын кинонд романтик баатрын дүрд тоглосныхоо дараа Францын кино урлагийн гол оддын нэг болсон юм. Габэн хоёр кинонд тоглосныхоо дараа жил нь дэлхий даяар алдар нэрийг олж авсан бөгөөд тэр жилдээ нээлтээ хийсэн "Цасан цагаан охин ба долоон одой" хүүхэлдэйн киноны хамт асар их амжилтанд хүрч, 1937 онд дэлхий даяар тэргүүлж байсан киноны шилдэг кино болсон юм.