Коломбо
Коломбо (лат-га. Colombo; син. කොළඹ; там. கொழும்பு) — Шри Ланка улсын хуучин нийслэл, хамгийн том хот.
Коломбо | |
---|---|
хот | |
කොළඹ கொழும்பு |
|
Түүвэр зураг | |
Улс | ![]() |
Аймаг | Өрнөд |
Хошуу | Коломбо |
Хот | Коломбо |
Газар нутаг | 37.3 км² |
Газрын байц | д.т.д. 1 м |
Хүн ам | 2011 онд 752,993 хүн |
Хүн ам (бөөг.) | 5,648,000 хүн |
Цагийн бүс | Шри Ланкын цаг (ГЦ+05:30) |
Цахим хуудас | colombo.mc.gov.lk (олон хэл) |
Хот арлын өрнөд төв эрэгт байдаг. 750 мянган хүнтэй. Хүй дүүргийн хамт хотын бөөгнөрөлд 5.6 сая хүн багтдаг.
НэрЗасварлах
«Коломбо» нэр нь португал латин үсгээр 1505 онд Colombo гэж бичсэнээс олон улсад тархсан. Португал нэрийг Шри Ланка нутгийн синхал хэлний කොලොන් තොට колон тхота (Келани голын боомт) гэсэн үгнээс гаралтай гэдэг.
Мөн синхал хэлний කොල-අඹ-තොට кола-амба-тхота (манго жимсний модтой эрэг) гэсэн утгаас үүссэн гэх таамаг бий. Португалын далайчин Христофер Колумбын нэртэй төстэй.
ЕрөнхийЗасварлах
2001 оны байдлаар хүн ам нь 642,163. (Дагуул хотуудтайгаа нийлээд 2,234,289). Цейлон арлын баруун өмнөд хэсэгт, хойд өргөргийн 6°54' (6.90), дорнод уртрагийн 79°50' (79.8333)-д оршино. Химийн үйлдвэр, Шилний үйлдвэр, Арьсан бүтээгдэхүүн, гэрийн тавилга, эрдэнийн чулуу зэрэг Шри Ланкын томоохон компаниудын ихэнх нь Коломбод төвлөрдөг.
Коломбо нь 2000 жилийн өмнөөс Ром болон араб, хятадтай худалдааны харилцаатай байв. Муслим худалдаачид 8-р зуунд олноор суурьшиж, Сингалын вант улсын гадаад худалдааны ихэнхийг атгаж байлаа. 16-р зуунд португалчууд ирж, халуун ногооны худалдаа эрхлэхийн тулд цайз босгосон боловч 17-р зуунд нидерландчуудад эзлэгдсэн. 1802 онд Английн колони Цейлоны нийслэл болжээ.
Коломбод Коломбогийн Их Сургууль зэрэг олон их сургууль, институтууд, уран зургийн галерей, олон тооны Христос, Ислам, Будда болон Хинду шашны сүм хийдүүд байдаг. Мөн Азидаа томоохонд орох усан боомттой, Өмнөд Азидаа дэд бүтэц өндөр хөгжсөн хотуудын нэг юм.
Хамтын ажиллагаа бүхий хотуудЗасварлах
Хот | Улс | Хэзээнээс |
---|---|---|
Биратнагар | Балба | 1874 он |
Санкт-Петербург | Орос | 1997 он |
Шанхай | Хятад | 2003 он |
Лидс | Их Британи | 2008 он |
Улаанбаатар | Монгол Улс | 2012 он |
Мале | Мальдив | 2013 он |
Мароши | Мальдив | 2015 он |
Цаг уурЗасварлах
Коломбо | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Коломбо
|
Цахим холбоосЗасварлах
Wiktionary: Коломбо – Энэ үгийг тайлбар толиос харна уу |