Дэндэвийн Тэрбишдагва
Монгол улсын Ерөнхий сайд
Дэндэвийн Тэрбишдагва (1956 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн) нь Монголын улс төрч, бизнесмен.
Дэндэвийн Тэрбишдагва | |
---|---|
Монголын Ерөнхий Сайдын үүрэг гүйцэтгэгч | |
Албан тушаал хашсан 2014 оны 10 сарын 5 – 2014 оны 11 сарын 21 | |
Өмнөх | Норовын Алтанхуяг |
Дараах | Чимэдийн Сайханбилэг |
Монголын Шадар Сайд | |
Албан тушаал хашсан 2012 оны 8 сар – 2014 оны 11 сар | |
Ерөнхий Сайд | Норовын Алтанхуяг |
Өмнөх | Миеэгомбын Энхболд |
Дараах | Ухнаагийн Хүрэлсүх |
Монголын Хүнс, хөдөө аж ахуйн сайд | |
Албан тушаал хашсан 2004 оны 9 сарын 1 – 2007 оны 12 сарын 5 | |
Ерөнхий Сайд | Цахиагийн Элбэгдорж Миеэгомбын Энхболд |
Өмнөх | Даржаагийн Насанжаргал |
Дараах | Цэрэндоржийн Ганхуяг |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1956 онд төрсөн. 64 настай Архангай аймаг, Эрдэнэмандал сум |
Эхнэр, Нөхөр | С. Баасанхүү |
Хүүхэд | хүү, охин |
Боловсрол
засварлах- 1974 онд Нийслэлийн 12 дугаар дунд сургууль
- 1974-1975 онд Техникийн их сургуулийн 1 дүгээр курс
- 1975-1977 онд Лайпциг хотын Гердерийн хэлний институтэд герман хэлний бэлтгэл анги
- 1977-1982 онд Берлин хотын Хумбольдт Их Сургууль, Хүнсний инженер-технологич мэргэжил эзэмшсэн
- 1991-1992 онд Берлин хотын Техник-Эдийн Засгийн Дээд Сургууль, Менежмент, бизнесийн удирдлага
Эрхэлсэн ажил
засварлах- 1982-1988 Улаанбаатар хотын Мах консервын комбинатын Хиам консервын үйлдвэрийн цехийн мастер, технологич, ерөнхий технологич, Эхлэн боловсруулах үйлдвэрийн дарга
- 1988-1990 БНАГУ, ГЧЗЭ /Германы Чөлөөт Залуучуудын Эвлэл/-ийн дээд сургуульд орчуулагч-багш
- 1992-1994 ХБНГУ-ын Бернау хотын захиргааны Гадаад иргэдийг хариуцсан хэлтэст мэргэжилтэн
- 1994-2000 ТБД Андууд ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
- 2000-2002 Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
- 2002-2004 МУ-аас ХБНГУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
- 2004-2008 УИХ-ын гишүүн
- 2004-2007 Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд
- 2004-2008 МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
- 2008-2012 УИХ-ын гишүүн
- 2012-2016 УИХ-ын гишүүн
- 2012-2014 Монгол улсын Шадар сайд
- 2012-2016 МАХН-ын дэд дарга
- 2014 оны 10 -р сарын 5-наас 2014 оны 11-р сарын 21 Монгол Улсын Ерөнхий Сайдын үүрэг гүйцэтгэгч
- 2016-2020 УИХ-ын гишүүн
- 2016-2017 МАН-н Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2018 УИХ-н Эдийн засгийн байнгын хорооны дарга
- 2004-2020 УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга, дэд дарга
- 2008-2012 УИХ дах Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга
- УИХ дахь Монгол-Орос, Монгол-Хятад, Монгол-Солонгос, Монгол-Франц, Монгол-Европын холбоо,Монгол-Япон, Монгол-Кубын парламентын бүлгийн гишүүн
- 2020 оноос НҮБ-н Хөгжлийн хөтөлбөр: “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл, хөтөлбөрийн бодлогын зөвлөх
Нийгэм, олон нийтийн ажил
засварлах- 2004-2008 онд Монгол-Оросын Засгийн газрын хоорондын комиссын Монголын хэсгийн дарга
- 2000-2002 онд Монгол-Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын Монгол талын хэсгийн дарга
- 2012-2014 Шадар сайдаар ажиллаж байхдаа Монгол-Орос, Монгол-Хятад, Монгол-Германы Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Монгол Улсын Засгийн газар-БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын Монголын хэсгийн даргаар, Монгол-Германы Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга
- 2014 Улсын онцгой комиссын дарга
- Монгол улсын Засгийн газрын "Хүнсний хангамж аюулгүй байдал, хоол тэжээл" хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн дарга
- Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийн дарга
- 2013 Монгол улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайд нарын 2013 оны 3-р сарын 25-ны өдрийн 30/15/59 дугаар хамтарсан тушаалаар "Оюу Толгой" ХХК-ын анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах ажлын хэсгийн ахлагч
- 2018 УИХ-аас томилсон "Оюутолгой" төлийн үйл ажиллагаа болон Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, Дубайн гэрээг шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын ахлагч
- 2010 оноос Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч
Бүтээл
засварлах- "Хүнс, хөдөө аж ахуй-Хөгжлийн гарц" 2007 он
- "Ярилцъя" 2008 он (Жа.Пүрэвийн хамт)
- "Уул ус, буурал түүх, ургийн хэлхээ" 2011 он
- "Зааг" 2017 он, 2017 оны бестселлер ном (2019 онд орос хэлээр "Межа" гэдэг нэрээр, мөн монгол бичгээр хэвлэгдсэн)
- "Заагийг задлахуй" 2019 он
- "Дуудлага" 2019 он
- "IM JAHR DES ROTEN AFFEN-Ein Nomade zwischen Jurte und Brandenburger Tor" "УЛААН БИЧИН ЖИЛ-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин" mit einem Vorwort von Kurt Beck, Verlag NEUES LEBEN, Berlin 2020, Deutschland
https://www.eulenspiegel.com/verlage/neues-leben/titel/2339-im-jahr-des-roten-affen.html
Шагнал
засварлах- 2002 онд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн "Хэрэглэгчдэдээ хүндлэгдсэн төрийн түшээ" өргөмжлөл
- 2004 онд ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яамнаас "Шилдэг элчин сайд" өргөмжлөл
- МУ-ын Гадаад Хэргийн яам, МҮХАҮТ-ын хүндэт өргөмжлөл
- 2006 онд "Алтан гадас" одон
- 2009 онд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"
- Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг хүндэт медаль
- Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль