Эрдэнэмандал сум
Эрдэнэмандал сум нь Архангай аймгийн сум юм. Сумын төв нь аймгийн төв Цэцэрлэг хотоос хойш 117 км зайд оршино. Сумын төвд шуудангийн салбар бий.
![]() ![]() Эрдэнэмандал сум |
|
---|---|
3,400 км² | газар нутагтай |
5,933 хүн | оршин суудаг |
341418 | толгой малтай |
6 баг нь | Алаг-Уул, Идэр-Улаан, Эрдэнэ-Уул, Хан-Өндөр, Тээл, Өлзийт |
үүсгэн байгуулагдсан | ____ онд |
Эргэн тойрондоо | Жаргалант Цэцэрлэг, Хайрхан, Батцэнгэл, Ихтамир, Өндөр-Улаан гэсэн зургаан сумаар хүрээлэгддэг. |
Газар зүйЗасварлах
Эрдэнэмандал сум нь байгалийн үзэсгэлэнт олон газруудаас гадна түүх дурсгалт олон газруудтай. Энэ сумын нутгаар Хануй, Хүнүй зэрэг томоохон голууд урсах ба энэ голуудын цутгал ус ихтэй жижиг голууд олон бий. Энэ нутагт Хангайн нурууны салбар уул, нурууд болох Бөхөн шар, Халиун морьт, Хан өндөр зэрэг сунайсан урт нуруудаас гадна ой мод, ан амьтан, ургамал, жимсээр баялаг, Их бага Халзан, Дунд нуруу, Шар даваа зэрэг сүрлэг уулс ханаран үзэгдэнэ. Энэ уулсын дунд эрдэнийн ундаа болсон Урт шивирт, Мухар хужирт, Хан-Өндөр зэрэг эмчилгээнд хэрэглэдэг, иргэд ирж сувиллын байдлаар уудаг рашаан байдаг. Энэхүү рашаануудад жилдээ 3000 орчим хүн ирдэг гэсэн тооцоо ч бий бөгөөд амрагчдын тоо жил бүр өссөөр байна. Уулс хоорондох хөндийд томоохон голуудаас гадна Хунт, Их нуур зэрэг цэнгэг болон давс, хужирын нөөцөөр баялаг нуурууд мяралзан давалгаалж зуны улиралд энэ нутаг усны шувуудын орон болно. Энэ нутгийн түүх дурсгалт газруудаас дурдвал Уртын амны буган хөшөө, Хар хул хааны балгас зэрэг олон газар бий бөгөөд энэхүү дурсгалт газрууд нь Хүннүгийн үеэс өнөөг хүртэлх бүх цаг үеийг хамрах юм.
БоловсролЗасварлах
Эрдэнэмандал сумын дунд сургууль 1930 онд байгуулагдсан. Эрдэнэ болон мандал сумуудыг нийлүүлэн байгуулсан. Хануй болон Хүнүйн гол байдаг бөгөөд түүхэнд тэмдэглэснээр Хан улс болон Хүннү гүрэн олон жил дайн дажин хийсний эцэст найрамдлын гэрээ байгуулж найр наадам хийн хоёр улсын нэрээр Хан-уй Хүннү-уй гэж тус хоёр голыг нэрлэсэн. Мухар хужирт, хануйн хүрэм зэрэг рашаан сувилал байдаг. Мөн Хархул хааны балгас зэрэг түүхэн дурсгалт газрууд элбэг бий.