Гэрсэнз
(Гэрсэнз жалайр хунтайж-с чиглүүлэгдэв)
Гэрсэнз болбоос Батмөнх Даян хааны отгон хүү бөгөөд түүний Жимсгэнэ хатнаас 1513 онд мэндэлжээ. Түүнийг Даян хаан, Ар Халхын аглагийн 13 отгийг захируулахаар илгээсэн. Түүнийг 1549 онд Хэрлэнгийн Буран[1] гэдэг газарт тэнгэрт хальсний дараа, их хатан нь 7 хүү нарт нь газар нутаг, 13 отгуудыг хуваан өгч, 7 хэсэг болгосон нь хожим Халх 7 хошуу гэж нэрлэж заншсан.
Гэр бүлЗасварлах
Эцэг эхЗасварлах
Эцэг: Даян хаан
Эцэг нэгт ах дүүс:
- Төрболд: Цахар түмний Үзэмчин, Сөнид, Хуучид, Аохан зэрэг отгууд
- Улсболд: Баруун түмний Ибрай тайшид хөнөөгдсөн.
- Барсболд Сайн Алаг хаан: Ордос түмэн
- Төрөлт гүнж: Халх Жарудын Баасан тавнанд богтолсон.
- Арсболд: Түмэд түмэн
- Очирболд: Цахарын Хишигтэн отог
- Алчболд: Өвөр Халх 5 отог
- Гэрболд чинсан: Цахарын Найман, Урад отгууд
- Арболд (Алиболд?): Хар гэр, Шарай гол
- Гаруудай (Гэр од): Хар Татаар
- Увсанз Чин тайж: Цагаан Татаар
ХатанЗасварлах
Үр хүүхэдЗасварлах
ХөвгүүдЗасварлах
Ашихай дархан хунтайж (Үнэгэд, Жалайр отог)
Ноёнтой хатанбаатар (Бэсүд, Элжигин)
Онохуй Үйзэн (Горлос, Хэргүд отог)
Амин дурал ноён (Хүрээ, Хороо, Цоохор отог)
Дарь тайж (Хатагин, Хөхүйд отог)
Далдан хүндүлэн ноён (Хүндэт ноён ) (Тангуд, Сартуул отог)
Саму буйма ноён (Урианхай отог)