Вьентьян

(Вьентьян хот-с чиглүүлэгдэв)

Вьентьян (лаос хэлээр ວຽງຈັນ - wiang-jun, дуудлага нь вэн жань; тайгаар เวียงจันทน์ ) — Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын нийслэл бөгөөд хамгийн том хот.

Вьентьян хот
нийслэл
Лаос орон дахь Вьентьян (улаан)
Лаос орон дахь Вьентьян (улаан)
Улс орон  Лаос
Аймаг Вьентьян
Нийслэл Вьентьян
Дотроо (5) 5 хошууг хамрана
Газар нутаг 300 км² гаруй
Хүн ам (тооц.) 2013 онд 783,000 хүн
Цагийн бүс НЗНЦ+7
Утасны дуг. +856

Меконг мөрний эрэг дээр, Лаос-Тайландын хилээс 14 км зайтай байрлах Лаосын нийслэл нь хүн амын суурьшил хийгээд улс төр, эдийн засаг, соёл төвлөрсөн Лаосын хамгийн том хот. Нийслэл хотод Ерөнхийлөгчийн ордон, Засгийн газар, Үндэсний Ассамблей, Дээд шүүх зэрэг төрийн захиргааны төв байгуулагууд, 35 гаруй гадаадын болон олон улсын байгууллагын дипломат төлөөлөгчийн газрууд байрладаг дотор Монгол Улсын ЭСЯ мөн байдаг. Вьентьян хот засаг захиргааны хувьд 9 дүүрэгт хуваагддаг.

2020 оны байдлаар Вьентьян хот 800 гаруй мянган хүн амтай байна.

Нэрийн гарал үүсэл

засварлах

Нийслэл хотын нэрийг пали хэлнээс (бурханы шашны теравада урсгалын номын хэл) орчуулбал “зандан модны хот” хэмээж байгаа агаад эртний лаос хэлээр бичигдсэн олдворууд энэхүү үгийн гарал үүслийг баталдаг. Гэвч олонх лаос иргэд Вьентьян гэж “Сарны хот” гэсэн үг гэж үздэг. Учир нь “сар”, “зандан мод” орчин цагийн лаос хэлээр бичих, дуудахдаа адилхан “чан” гэдэгтэй холбоотой аж. Олон жилийн турш Францын эрхшээлд байсан тул “Вьенчан” гэх дуудлага нь францаар хатуу “ч” үсгийг дуудахад хүндрэлтэй байдгаас “Вьентьян” гэх болсон гэж хэл зүйчид үздэг ажээ.

Лаосын Пра Лак Пра Лам хэмээх эртний домгоор хунтайж Таттарадт Лаосын Муонг Интапата Маха Наконе Вант улсыг орхиж Вьентьянд суурших болсноор уг хот үүссэн гэдэг. Анх Таттарадха хунтайж “Маха Тани Си Фан Фао” хэмээх Меконг мөрний баруун эрэг дээр хот байгуулж, (өнөөгийн Тайландын Удонтани хот), дараа нь зүүн эрэг дээр шинэ “Чантабули Си Саттаканахуд” хот байгуулсан нь өнөөгийн Вьентьян хотын буурь гэж домогт өгүүлжээ.

Анх бурханы шашны сүм хийдийг тойрон кхмерчүүд суурьших болсноор хотын эхлэлийг тавьсан гэж олонх түүх судлаачид үздэг. 11-12 дугаар зууны үед лаос, тайчууд өмнөд Хятадаас энэ нутагт шилжин нүүж кхмерчүүдийг шахан суурьшсан бөгөөд цагаачдын тоо олон байсан тул кхмерчүүд тэдэн дотор ууссан гэж тайлбаралдаг.

1354 онд Фа Нгум хунтайж Лансанг Вант Улсыг бий болгоход Вьентьян засаг захиргааны чухал төв болсон байна. 1563 онд Лансанг улсын хаан Сеттатират Бирмийн халдлагаас сэрэмжилж, нийслэлээ Вьентьян руу шилжүүлсэн байна. 1707 онд Лансанг Вант Улс үгүй болоход энэ хот тусгаар Вьентьяны Вант Улсын нийслэл болсон түүхтэй. Улмаар 1779 онд Сиамын цэрэгт эзлэгдэж, тэдэнд дагаар орсон байдаг.

1827 онд Хаан Анувонгийн хийсэн амжилтгүй бослогын дараа Сиамын арми хотыг бүрэн шатааж сүйрүүлжээ. 1893 онд Францын арми орж ирэн эрх мэдлээ тунхаглаж, Вьентьян хот 1899 онд Францын харьяа Лаосын нийслэл хот болсон. Энэ үеэс францууд хотыг сэргээн засварлаж, сүм хийдийг сэргээсний дотор алдарт Тат Луанг Их суварга багтдаг бөгөөд франц хэв маягийн загварын барилга байгууламж олноор босгосон байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед Сако Масаноригоор удирдуулсан Японы эзэн хааны арми хотыг эзэлсэн. Түүний дараа 1945 онд Францын арми эргэн хотыг “чөлөөлсөн” түүхтэй.

Вьентьян хот 1949 оноос тусгаар тогтносон Лаосын Вант Улсын нийслэл болсон. Лаост болсон "Иргэний дайн"-ы үед Вьентьян хот Засгийн газрын болон “Патет Лао“ (коммунист) хөдөлгөөнийхний мэдэлд хэд хэдэн удаа ээлжлэн шилжиж байсан. Эцэст нь 1975 оны 12-р сарын 2-нд “Патет Лао” хөдөлгөөнийхөн хотод эрх мэдлээ бүрэн тогтоож, улмаар БНАЛАУ-ыг энэ хотод зарлан тунхаглаж нийслэл болгосон түүхтэй.

Цаг агаар

засварлах

Нийслэл хот бүхэлдээ Лаосын нэгэн адил цаг агаарын хувьд жилийн 4-10 дугаар сар хүртэл борооны, 11-4 сар хүртэл хуурай улирал гэж хоёр хуваагддаг. Борооны улиралд агаарын дундаж хэм шөнөдөө +22+28 С, өдөртөө- +30+40 С хүрдэг бөгөөд хуурай улирлын дундаж хэм шөнө +20+26 С, өдөртөө +24+31 С байдаг. Жилийн 4-5 дугаар сард өдөртөө +40 хэм гарч халдаг онцлогтой.

Вьентьян
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
7.5
 
28
16
 
 
13
 
30
19
 
 
34
 
33
22
 
 
85
 
34
24
 
 
246
 
33
25
 
 
280
 
32
25
 
 
272
 
31
25
 
 
335
 
31
25
 
 
297
 
31
24
 
 
78
 
31
23
 
 
11
 
30
19
 
 
2.5
 
28
17
Температур °CТунадас мм
Эх сурвалж: [1]
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Вьентьян
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 28.4 30.3 33.0 34.3 33.0 31.9 31.3 30.8 30.9 30.8 29.8 28.1 Ø 31
Мин. Температур (°C) 16.4 18.5 21.5 23.8 24.6 24.9 24.7 24.6 24.1 22.9 19.3 16.7 Ø 21.8
Тунадас (мм) 7.5 13.0 33.7 84.9 245.8 279.8 272.3 334.6 297.3 78.0 11.1 2.5 Σ 1,660.5
Нартай цаг (h/d) 8.2 7.6 7.0 7.5 6.7 4.9 4.8 4.4 4.6 8.0 7.8 8.3 Ø 6.6
Бороотой өдөр (d) 1 2 4 8 15 18 20 21 17 9 2 1 Σ 118
Агаарын чийгшил (%) 70 68 66 69 78 82 82 84 83 78 72 70 Ø 75.2
Т
е
м
п
е
р
а
т
у
р
28.4
16.4
30.3
18.5
33.0
21.5
34.3
23.8
33.0
24.6
31.9
24.9
31.3
24.7
30.8
24.6
30.9
24.1
30.8
22.9
29.8
19.3
28.1
16.7
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
7.5
13.0
33.7
84.9
245.8
279.8
272.3
334.6
297.3
78.0
11.1
2.5
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: [1]

Меконг мөрөн дээрх “Тай-Лаосын найрамдлын гүүр” Вьентьян хотыг Тайландын Нонг Кхай боомт хоттой холбодог. Уг гүүрээр 1994 оноос авто тээвэр хийж эхэлсэн бөгөөд 2009 онд хоёр улсын хилийн боомтуудыг төмөр замаар холбосон.

Хотын олон нийтийн тээврийн үүргийг цөөн тооны автобус, түүнчлэн такси, "түк түк" хэмээн нэрлэдэг тээврийн хэрэгсэл гүйцэтгэж байна. Хотын иргэд гол төлөв унадаг дугуй ашиглаж байсан бол өнөө үед мотоциклыг хот дотор өргөн ашигладаг. Нийт Вьентьян хотод 814,470 тээврийн хэрэгсэл байгаагийн 565,882 нь мотоцикл, 163,249 нь суудлын автомашин, 32,063 ачааны машин албан ёсоор бүртгэгдсэн ажээ.

2016 оны байдлаар Вьентьян хотын олон улсын “Ватай” нисэх онгоцны буудлаас Вьетнам (Ханой), Камбож, Тайланд (Бангкок), Малайз (Куала Лумпур), Хятад (Куньмин), БНСУ (Сөүл) зэрэг орнуудтай шууд нислэгээр холбогдож  байна. Мөн “Лао Эйрлайнс” нь Луангпрабанг, Саваннакет, Чампа зэрэг дотоодын нислэг үйлддэг байна. 

Лаос нь 2022 оноос өмнө өөрийн төмөр замгүй байсан тул Вьентьян хотыг Лаосын бусад хотуудтай байнгын цагийн хуваарьтай хот хоорондын автобус холбож байсан. 2022 онд Хятадын Куньмин хотоос Вьентьян хүртэл хурдны галт тэрэг зорчих төмөр замыг Хятадын хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулжээ.

Гадаадын жуулчид гол төлөв Өмнөд Солонгосоос онгоцоор, Тайландаас галт тэргээр болон авто замаар ирдэг бөгөөд, Вьетнамаас хот хоорондын автобусаар мөн аялдаг байна. 2022 оноос Хятадын Куньминээс хурдны галт тэрэг явдаг болсоноор хятад жуулчдын тоо нэмэгдсэн байна.

Зохиогдсон томоохон арга хэмжээнүүд

засварлах

2009 оны 12-р сард Зүүн Өмнөд Азийн тоглолт болон 2012 онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт, 2016 онд АСЕАН хийгээд Зүүн өмнөд Азийн  дээд хэмжээний уулзалтыг Вьентьянд зохион байгуулсан.

Боловсрол

засварлах

Вьентьян хотод Лаосын Үндэсний Их сургууль байрладаг.

Үзмэрүүд

засварлах

Патусай (Ялалтын хаалга), Лаосын Үндэсний музей, Тад Луанг Их суварга, Тад Дам (Хар суварга), Будда парк (Бурханы цэцэрлэг), Түүх-армийн музей, Лаосын удирдагч Кейсон Фомвиханы музейн цогцолбор зэрэг юм.

Цахим хуудас

засварлах
  Commons: Вьентьян – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  Wikivoyage: Вьентьян – Аяллын хөтөч
 
Wiktionary
Wiktionary: Вьентьян – Энэ үгийг тайлбар толиос харна уу