Тай хэл
Тай хэл (тай. ภาษาไทย /pʰa:sa:tʰɑj/, пхаса-тхай) -Тай-кадай хэлний аймгийн тай хэлний хэсэгт багтдаг. Тайланд улсын албан ёсны хэл юм. 60 орчим сая хүн төрлөх хэлээ гэж үздэг байна.
Тай хэлтэй хүн лаос хэлийг ойлгодог /гарал үүсэл нэг гэсэн үг/.
Цагаан толгой
засварлахТай хэлний цагаан толгойг Тай хэлэнд болон Тайландын цөөнх болсон үндэстнүүд хэргэлдэг. Тай цагаан толгой 44 гийгүүлэгч, 4 тусдаа гийгүүлэгчтэй ; 28 эгшиг үсэгтэй, 4 үсэгний өргөлтийг тэмдэглэдэг тэмдэгтэй. Гийгүүлэгчийг зүүнээс баруун тийш хэвтээгээр нь бичдэг, харин эгшиг үсгийг холбогдох гийгүүлэгчийн дээр, доор, баруун зүүн талд байрлуулдаг байна.
Латин үсгийн цагаан толгойноос ялгаатай нь тай цагаан тогойд энгийн бөгөөд толгой үсэг гэж ялгадаггүй. Өгүүлбэрүүдийг хооронд зай авч ялгадаг байна.
Тай хэлний Цагаан толгой эртний кхмер хэлний цагаан толгойноос эхтэй гэж үздэг бөгөөд 1283 онд Их Пхо Рамкамхэнг хаан (พ่อขุนรามคำแหงมหาราช) зохиосон байна.