Автобус (Латин: omnibus монголоор «бүгд» буюу «бүгдэд зориулсан») — газраар зорчигч тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгслийн нэг янз. Автобус нь орос хэлээр дамжин монгол хэлэнд орсон үг юм. Монголд «автобус»-ыг Я. Цэвэлийн зохиосон "Монгол хэлний тайлбар толь" (1966)-д хүн тээхэд зориулсан олон суудал бүхий битүү автомашин хэмээн утгыг нь тайлж, Ц. Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь"-ийн хоёрдугаар хэвлэл (1982)-д автобус, хүн зөөх машин гэж орчуулсан түүх бий.

Давхар хөлөгт автобусны жишээ
Нугастай автобусны жишээ
Benz-Omnibus, 1896

Хамгийн олондоо 300 хүртэл хүний багтаамжтай автобус хийсэн тохиолдол байдаг.[1] Хамгийн өргөн хэрэглэгддэг хэлбэр нь дан хөлөгт тууш автобус (бидний сайн мэддэгээр том автобус) юм. Энэ хэлбэрээс арай олон хүн болоод ачаа багтах зориулалттай давхар хөлөгт автобус, нугастай автобус гэж байдаг бол мөн арай бага багтаамжтай дунд автобус, богино автобус, холч автобус гэж байдаг. Өдгөө дэлхийн олон улсад автобус үйлдвэрлэгдэж, төрөл хэлбэр нь нэгэнтээ олон салаалж тогтсон.

Одоо цагт ихэвчлэн тогтсон цагийн хуваартай хот доторх нийтийн юм уу алсын тээвэр (хот хоорондын г.м); сургуулийн сурагч, албан газрын ажилчдыг тээвэрлэх тээвэр; аялал жуулчлалын тээвэр; зорилгот аяны (сонгуулийн ч юм уу) гэх мэтээр иргэний зорчигч тээвэрт автобус өргөнөөр хэрэглэгддэг.

Хөдлөх хүчний түүхийг эргэн харвал 1820-иод оноос морин автобус, 1830-аад оноос уурын автобус, 1882 оноос цахилгаан троллейбус хэрэглэгдэгдэж эхэлсэн байна. 1895 оноос анхны дотоод шаталтын хөдөлгүүрт автобус бүтээгдсэнээс хойш өдгөө хүртэл автобусны үндсэн хэв маяг ийм байсаар байна. Ойрын жилүүдэд зарим улсад усан цахилгаан автобус, устөрөгчийн зайн автобус, цахилгаан автобус зэрэг шинэ шийдэлт автобус үйлдвэрлэгдэн туршигдаж байна.

  1. "China's longest bus unveiled in Shanghai". Jongo.com. 15 March 2007. Archived from the original on 30 Есдүгээр сар 2011. Татаж авсан: 3 Зургадугаар сар 2012. {{cite news}}: Check date values in: |access-date= (help)

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Автобус – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Автобус – Энэ үгийг тайлбар толиос харна уу

 

Энэ автобусны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.