Буриад хэл

Монгол хэлний Умард аялгуу

Буриад хэл (аялга ч гэдэг) нь монгол хэлний бүлэгт хамаардаг Буриад болон Барга түмний хэрэглэх хэл. Зөвлөлт Орост 1958 он хүртэл оросоор бурят-монгольский язык, буриад кириллээр буряад-монгол хэлэн,[2] 1958 оноос хойш[3] оросоор бурятский язык, буриад кирилээр буряад хэлэн,[2] Монголд 1959 оноос хойш монгол хэлний умард аялга[4] гэж буй тусгаар нэгэн хэлний шинж чанартай, гэхдээ харилцах орчин булаагдсан, өмнөх бичгээс холдсон дүрэмтэй, нөгөө талаас тодорхой хэлний захын аялганы шинж чанартай, түүнээ дагаад төв аялганы бичгийг барьдаг.

Буриад хэл
Буриад аялга, Монгол хэлний умард аялга
буряад хэлэн buryaad khelen
ᠪᠤᠷᠢᠶᠠᠳ
ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠬᠡᠯᠡᠨ
Өөрийн нэр[bʊˈrʲaːt xɤ̞.ˈlɤ̞ŋ]
ТархалтДорнод Орос (Буриад, Усть-Орд тойрог, Агын буриад тойрог), умард Монгол, Зүүн хойд Хятад (Хөлөнбуйр, Өвөр Монгол)
УгсаатанБуриадууд, Барга
Төрөлх хэлтэн
440,000 (2017–2020)[1]
Монгол хэлний язгуур
  • Төв Монгол
Кирилл, Монгол бичиг, Вагиндра, Латин
Албан ёсны хэрэглээ
Улс
 Буриад (Орос)
Томьёолбор
ISO 639-2bua Буриад
ISO 639-3bua – багтаасан код Буриад
Бие даасан кодууд:
bxu – Өвөр Монголын (Хятадын) Буриад
bxm – Монголын Буриад
bxr – Оросын Буриад
Глоттологburi1258
ХХТ
Буриад хэлийг ЮНЕСКО-гийн Дэлхийн мөхөх аюулд орсон хэлнүүдийн атласд илэрхий устах аюулд орсон гэж ангилсан
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Хэрэглээ

2010 оны байдлаар Орос улсад 461,389,[5] Монгол улсад 45,087[6] буриад хүн аж төрөн сууж байна. Хятад улсад 10,000 орчим буриад, 30,000 барга бий гэж үздгийг нэмвэл бүгд 550,000 гаруй буриад аялгатан байна.

Орост оросууд илүү олон тоотой байсаар олон жилийг үдсэн болохоор буриадууд хос хэлтэй, тэгэхдээ орос хэлийг бүгд мэдэх мөртлөө буриад монголоо гээсэн зарим нь их болжээ. Буриад орон (БНБурУ)-д 1992 оноос хойш орос хэлний хамтаар буриад монголыг (оросоор бурятский язык) албан ёсных болгосон. Сонирхол дээшилж буй ч хэрэглээгүй сэхээгүй л байна. 2010 онд 218,557 хүн "бурятский язык" (монгол хэлний буриад аялга) мэднэ гэсэн нь Оросын буриад зоны 47.4% болно.[7] Гэвч 2000 оны судалгаанаас харвал энэ тоо наснаас хамаараад 3%–32% руу бууна.[8]

Монгол улсад монгол хэлтэн төв аялгуундаа бат зангидаатай учир бичгийн албан дүрэмгүй буриад аялгуугаар хөөрөх гэж зориуд зүтгэх нь ховор аж.

Хятад улсын Өвөр Монгол орны Хөлөнбуйр аймгийн Эвэнх хошууны Шинэхэн (буриад кирилээр Шэнэхэн) нэртэй баруун, зүүн хоёр суманд буриадууд, шинэ хуучин Барга гэсэн дөрвөн хошуунд баргууд оршин суудаг. Тэд хятад хүн харьцангуй цөөн газарт мал аж ахуйтайгаа байгаа болохоор хэл аялгаа сайн эзэмнэж, монгол бичгээр бичиж төв аялга руу дөхүү болж байгаа.

Аялгуу зүй

Зөвлөлт, Орос, Буриадын эрдэмтэд ард зоныхоо хэлийг нарийвчлан судлаж олон зөрүүтэй санал дэвшүүлснээс дэлгэрэнгүй нэгийг (өнгөөр ялгасан) авч Монголын эрдэмтэн Шадавын Лувсанванданы 1959 оны өргөн ангиллын (саарал дэвсгэрт) хүрээнд тааруулан хүснэгтлэв.

Аялга Салбар аялга Аман аялга Суугуул нутаг
Умард аялга Хорь Хорь Хорь, Хэжэнгэ, Яруу
Аг Аг
Мухаршивэр Мухаршивэр, Бичүүр
Эхирэд Эхирэд Эхирэд-Булагад, Баяндай
Каачуг Каачуг
Баргажин Баргажин, Хурамхаан
Байгал-Худар Хабаан
Эвлэг Эвлэг
Хонгоодор Алайр Алайр, Нөхөд
Түнхэн-Ах-Захаамин Түнхэн, Ах, Захаамин
Булгад Боохон Боохон, Ос
Доод-Үд Эрхүү муж
Төв умардын
завсрын аялгуу
Цонгоол-Сартуул Цонгоол Сэлэнгэ, Хиагт
Сартуул Зэд
Барга нарийн судалгаагүй Хөлөнбуйр, Монгол

Үсэг бичиг

«Буряад-Монголой үнэн» (Буриад Монголын үнэн) сонины нүүр

Буриадууд анх монгол бичигтэй байв. Дараа нь Зөвлөлтийн хэлний бодлогоор өөрчлөгдөж Оросын буриадууд 1931-1939 оны хооронд латин үсгийн бичигтэй болж, 1939 оноос эхлэн өнөөг хүртэл кирил үсгээр бичиж байна. Тэрхүү буриад кирил бичгийн дүрмийг Г. Д. Санжеев, Ц. Б. Цыдендамбаев нарын эрдэмтэд зохиожээ.

1931-1939 оны хооронд мөрдсөн латин цагаан толгой 27 үсэгтэй байв.

A a B b C c Ç ç D d E e F f G g
H h I i J j K k L l M m N n O o
Ө ө P p R r S s Ş ş T t U u V v
Y y Z z Ƶ ƶ

1939 оноос өнөөдөр ч хэрэглэсээр буй кирил цагаан толгой 36 үсэгтэй.

А а Б б В в Г г Д д Е е Ё ё Ж ж
З з И и Й й К к Л л М м Н н О о
Ө ө П п Р р С с Т т У у Ү ү Ф ф
Х х Һ h Ц ц Ч ч Ш ш Щ щ Ъ ъ Ы ы
Ь ь Э э Ю ю Я я

Лавлах бичиг

  1. Буриад хэл at Ethnologue (26th ed., 2023) Загвар:Closed access
    Өвөр Монголын (Хятадын) Буриад at Ethnologue (26th ed., 2023) Загвар:Closed access
    Монголын Буриад at Ethnologue (26th ed., 2023) Загвар:Closed access
    Оросын Буриад at Ethnologue (26th ed., 2023) Загвар:Closed access
  2. 2.0 2.1 1958 оноос өмнөх утгыг нь монгол кирилээр бичвэл Буриад Монгол хэл гэнэ. 1958 оноос хойшихыг нь кирил монголоор бичвэл Буриад хэл гэнэ. Дэлхийчлэл, хотжилттой зам нийлсэн Оросчлолыг эсэн мэнд гэтлэн ёс уламжлалаа авч үлдэхэд хэрэг болно гэдэг үүднээс ч тэр үү одоо цагт ч гэсэн хөгшин залуу ямар байв чиг ялгаагүй монголорхох үзэлтэй буриад хүмүүс өөрийгөө Буряад-Монгол, хэлээ Буряад-Монгол хэлэн гэж ярьж бичсээр байгаа.
  3. 1958 оны 7 сарын 7-ны Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар орон, ард түмэн, хэл г.м Буриадтай холбогдох бүх нэрсээс Монгол гэсэн үгийг хасч улс даяараа зүгээр л Бурят, Буряад гэдэг болсон.
  4. Ш.Лувсанвандан. "Монгол хэл аялганы учир"
  5. Официальный сайт Всероссийской переписи населения 2010 года. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
  6. Монгол улсын 2010 оны хүн амын тооллого
  7. Перепись-2010.НАСЕЛЕНИЕ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ ПО ВЛАДЕНИЮ ЯЗЫКАМИ
  8. В.И. Затеев, Н.С. Бабушкина. [Двуязычие в современной Бурятии (Өнөөгийн хос хэлт Буриад орон)2000.-д өгүүлснээр цэцэрлэгийн насны хөдөөний буриад хүүхдийн 32.1% нь буриадаар, хотын буриад хүүхдийн 14.4% нь буриадаар хэлэлцдэг, сургууль ахих тусмаа буурсаар их дээд сургууль, техникумд хөдөөнөө 10.7%, хотод 3.1% нь буриадаар, үлдсэн нь оросоор хэлэлцдэг болдог байна.

Гадаад холбоос