Мухаршивэр аймаг

Мухаршивэр аймаг (Орос: Мухоршибирский район; Орос дахь бур. Мухар-Шэбэрэй аймаг) — Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсад харъяалагддаг аймаг. 4,532 км² талбайт нутагтай.[1] 2010 оны тооллогын урьдчилсан дүнгээр болвол 24,978 хүн оршин сууж байна.[2] Аймгийн захиргааны газар нь Мухаршивэр сууринд байрладаг.

Мухаршивэр аймаг
аймаг
орос. Мухоршибирский район
бур. Мухар-Шэбэрэй аймаг
Буриад орон дахь Мухаршивэр аймаг
Буриад орон дахь Мухаршивэр аймаг
Улс орон  Орос
БНУ  Буриад
Аймаг Мухаршивэр
Хуваарь (16) Нэр бүхий 16 сумтай
Газар нутаг 4,532 км²
Хүн ам 2010 онд 27,700 хүн
Хүн ам (бөөг.) 6.2 хүн/км²
Нутгийн олон Мухаршивэрийнхэн
1927 он Мухаршивэр аймаг үүссэн
Утасны дуг. +7 30143
Цахим хуудас мухоршибирский-район.рф
Аймгийн төв Мухаршивэр гацаа

Засаг захиргааны хуваарь

засварлах

Аймаг хөдөөний 16 сум (оросоор сельское поселение) болж хуваагдана.

  1. Бар сум — төв нь Бар гацаа
  2. Бом сум — төв нь Бом тосгон
  3. Калинов сум — төв нь Калиновка гацаа
  4. Мухаршивэр сум — төв нь Мухаршивэр гацаа
  5. Нарст сум — Нарст тосгон
  6. Николь сум — төв нь Никольск гацаа
  7. Шинэзаган сум — төв нь Шинэзаган гацаа
  8. Подлопатка сум — төв нь Подлопатка гацаа
  9. Цагааннуур сум — төв нь Цагааннуур суурин
  10. Тугнуй сум — төв нь Тугнуй гацаа
  11. Харшивэр сум — төв нь Харшивэр гацаа
  12. Хонхолой сум — төв нь Хонхолой гацаа
  13. Хошуун-Үзүүр сум — төв нь Хошуун-Үзүүр тосгон
  14. Хөшөөт сум — төв нь Хөшөөт тосгон
  15. Цолга сум — төв нь Цолга тосгон
  16. Шаралдай сум — төв нь Шаралдай гацаа
  17. Алтач сум - төв нь Алтач гацаа

Галерея

засварлах

Мухоршибирийн дүүргийн ландшафтууд