Хиагт аймаг (Орос: Кяхтинский район ; бур. Хяагтын аймаг) — Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын аймаг. Аймгийн төв - Хиагт хот. 4,684 км² (18-р том) талбайт нутагтай,[2] 2010 оны байдлаар 39,806 (4-р олон) оршин суугчтай.[7] Эдний тэн хагас нь Хиагт хотынх, 4 мянга гаруй нь Наушки суурингийнх. 2002 онд Оросууд 29,383, Буриадууд 9,629 тоотой байсан байна.[2] Цардмал замаар тооцвол Улаан-Үдээс урагш 235 км зайтай. Урд захаараа Монгол Улстай (тодруулвал Сэлэнгэ аймагтай) ОХУ-г төлөөлж хиллэнэ. Аймгийн нутгаар Сэлэнгэ мөрөн, түүний цутгал Цөх гол урсдаг. Мөн Монгол-Оросын төмөр зам Наушкиар дайрна.

Хиагт аймаг
Кяхтинский район
Бусад галиглал
 • БуриадХяагтын аймаг
Хиагт аймгийн Хэрээн нуур
Хиагт аймгийн Хэрээн нуур
Хиагт аймаг далбаа
Хиагт аймаг сүлд
Map
Location of Kyakhtinsky District in the Buryat Republic
Солбицол: 50°21′N 106°27′E / 50.350°N 106.450°E / 50.350; 106.450Солбицол: 50°21′N 106°27′E / 50.350°N 106.450°E / 50.350; 106.450
УлсОрос
Холбооны субъектБуриад[1]
Үүсгэн байгуулагдсан12 сарын 12, 1923[2]
Засаг захиргааны төвХиагт[1]
Газар нутаг
  Нийт4,684 км2 (1,809 бээр2)
Хүн ам
  Нийт39,785
  Нягтрал8.5/км2 (22/бээр2)
  Хотын нутаг
58.9%
  Хөдөө
41.1%
Засаг захиргааны бүтэц
  Засаг захиргааны нэгж1 хот, 1 хот хэлбэрийн суурин, 8 суурингийн зөвлөл, 5 сум
  суурьшмал нутаг[1]1 хот/суурин, 1 хот хэлбэрийн суурин[4], 40 хөдөөний газрууд
Хотын захиргааны бүтэц
  Хотын захиргаа Хиагт Хотын Тойрог[5]
  Хотын захиргаанууд[5]2 хот суурингууд, 15 хөдөөгийн суурингууд
Цагийн бүсUTC+8 (Эрхүүгийн цаг Edit this on Wikidata[6])
OKTMO ID81633000
Вэб сайтhttp://admkht.ru

Засаг захиргааны хуваарь

засварлах

Дотроо хот балгасны (городское поселение) 2 нутаг, хөдөөний суурингийн (сельское поселение) 17 нутаг буюу бүгд 19 нутаг (сум) болж хуваагддаг.

  1. Хиагт хот (оросоор город Кяхта)
  2. Наушки суурин (оросоор посёлок Наушки)
  3. Алтай сум — төв нь Дунгуйн-Адаг тосгон
  4. Большекударин сум — төв нь Октябрьский суурин
  5. Большелуг сум — төв нь Большой Луг тосгон
  6. Зарян сум — төв нь Унгуркуй гацаа
  7. Худар сум — төв нь Хударсум гацаа
  8. Багахудар сум — төв нь Уладый гацаа
  9. Мурочи сум — төв нь Мурочи тосгон
  10. Новодесятников сум — төв нь Новодесятниково гацаа
  11. Первомай сум — төв нь Первомайск суурин
  12. Субуктуй сум — төв нь Субуктуй гацаа
  13. Тамир сум — төв нь Тамир гацаа
  14. Өвөрхэрээт сум — төв нь Өвөрхэрээт гацаа
  15. Хэрээн-Адаг сум — төв нь Хэрээн-Адаг гацаа
  16. Хиагтын-Адаг сум — төв нь Хиагтын-Адаг гацаа
  17. Хоронхой сум — төв нь Хоронхой суурин
  18. Цөх сум — төв нь Цөх гацаа
  19. Шаргол сум — төв нь Шаргол гацаа
  1. 1.0 1.1 1.2 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref28
  2. 2.0 2.1 2.2 2.3 Official website of the Buryat Republic. Information about Kyakhtinsky District (Орос хэлээр)
  3. Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населения 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)CS1 maint: unrecognized language (link)
  4. The count of urban-type settlements may include the work settlements, the resort settlements, the suburban (dacha) settlements, as well as urban-type settlements proper.
  5. 5.0 5.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref405
  6. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  7. Федеральная служба государственной статистики. "Предварительные итоги Всероссийской переписи населения 2010 года