Бенито Муссолини

Бенито Амилькаре Андреа Муссолини (итали. Benito Amilcare Andrea Mussolini, 1883 оны 7-р сарын 29 - 1945 оны 4-р сарын 28) нь Итали улс төрч, тус улсын 40 дэх Ерөнхий сайд юм.

Бенито Муссолини (1883-1945)
Зүүн гараас баруун тийш коммунист улс төрч асан Никола Бомбаччи, Дюс Бенито Муссолини, түүний үнэнч амраг Клара Петаччи, сайд Алессандро Паволини, нэрт фашист улс төрч Ахилл Старас нарын амьгүй цогцсыг Лорето Плазад дэлгэн үзүүлж буйг харж болно. 1945 онд Милан хот.

Бенито Муссолини 1883 оны 7 дугаар сарын 29-нд Форли-Чезена в Эмилии-Романье мужийн Довия суурингийн ойрхон Варано-ди-Коста тосгонд төрсөн. Эцэг нь боловсролгүй боловч улс төр ихэд сонирходог байсан тул ууган хүүдээ мексикийн өөрчлөн байгуулагч Ерөнхийлөгч Бенито Хуаресын болон социалист Андреа Косты и Амилькаре Чиприани нарын дурсгалд зориулж Бенито Андреа Амилькаре гэж нэр өгчээ.

Бенито Муссолинигийн гэр бүл гурван давхар байшингийн хоёрдугаар давхарт гурван жижиг өрөөнд амьдардаг байжээ. Түүний эх Роза Малтони багш, сүсэг бишрэлтэй католик шашинтай нэгэн байжээ. Түүний эцэг Алессандро Муссолини (1854–1910) дархан, мужаанаар амьдралаа залгуулдаг байжээ. Тэр бол дайчин социалист (тэр уриалгын текст бичиж, цуглаан дээр үг хэлж байсан), үзэл санааныхаа төлөө хэд хэдэн удаа шоронд хоригдож байсан, Оросын хувьсгалч Михаил Бакуниныг шүтэн бишрэгч, хоёрдугаар (Социалист) интернационалын гишүүн байсан ажээ.

1900 оноос Муссолини улс төрд идэвхтэй оролцож, социалист намд элсэж, Форли, Равенна дахь социалист сонинд нийтлэл бичдэг болжээ. 1901 онд ахлах сургуулиа төгсөөд бага сургуулийн багшийн диплом авч, Пьеве Салицето (Гуальтиери хотын захиргаа) тосгонд ажилд орж, удалгүй социалистуудыг удирдаж, орон нутгийн ажилчдын хорооны гишүүн болсон байна.

Цэргийн алба хаахаас зайлсхийхийн тулд Муссолини 1902 онд Швейцар руу цагаачилжээ. Тэрээр Женев хотод нэг хэсэг чулуу бутлагчаар ажилласан ч байнгын мэргэжлийн ажил олж чадалгүй тэнүүчилжээ. Бенито ном уншиж, бичиж, чөлөөтэй уран ярихаас гадна франц хэлээр гайгүй ярих чадвараараа Италийн цагаачдаас хурдан ялгарч байв. Суралцаж байх хугацаандаа Муссолини илтгэх урлагт донтож, алга ташилт, олны анхаарлыг татаж чаддаг болжээ. Тэрээр 18 настайгаасаа эхлэн өөрийгөө уран илтгэгчийн дүрд тоглож, цөөхөн үзэгчдийн өмнө үг хэлж байсан байна.

1910 он гэхэд "Дучэ" Италийн Социалист намд хурдан нэр хүндтэй болсон байна. Үүнд сэтгүүлчийн авьяас түүнд хэрэг болсон байна. Тэрээр өгүүлэлээ олон тоогоор амархан, хурцадмал байдалгүйгээр, олон нийтэд хүртээмжтэй энгийн хэлээр бичиж, үгийн сандаа ёс суртахуунгүй үг ихэд хэргэлж анхаарал татдаг байв. Тэрээр сэтгэл татам гарчиг гаргаж, уншигчдын сэтгэлийг бусдаас илүү догдлуулсан сэдвүүдийг сонгож, олон түмний сэтгэл санааг мэдэрч, юу сонсохыг хүсч байгаагаа урьдчилан мэддэг байжээ.

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараа Муссолини социализмыг сургаал болгон бүтэлгүйтсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. 1918 оны эхээр Муссолини Итали үндэстнийг сэргээхэд "хатуу, эрч хүчтэй хүн" хэрэгтэй гэж мэдэгдэв. 1919 оны 3-р сарын 23-нд Миланд Бенито Муссолини "Италийн тэмцлийн холбоо" хэмээх шинэ байгууллагыг үүсгэн байгуулах хурлыг хийж байсан.

1921 оны 5-р сарын сонгуулиар Муссолини Ерөнхий сайд болон Либерал намын дарга Жованни Жолиттиг дэмжсэн байна. Үүний үр дүнд фашист намын Муссолини тэргүүтэй 35 депутат италийн парламентад орж чаджээ. 1921 оны 11-р сарын 7-нд «Италийн тэмцлийн холбоо» Италийн Үндсэний фашист нам болж өөрчлөгдсөн байна.

Ром хот руу Үндэсний фашист намаа удирдан жагссаны үр дүнд 1922 оны 10-р сард Засгийн эрхэнд гарчээ. 1924-1939 онд Муссолини Засгийн эрхэнд байхдаа Понтины намагийг хурайшуулах, өмнөд италийн мафийг устгах, иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн тогтолцоог шинэчлэх зэрэг нийгмийн ажлуудын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан байна.

Муссолинигийн эрх барих үед хүний эрх, эрх чөлөө нэг хэсэг хязгаарлагдаж, фашизмыг эсэргүүцэгчдийн эсрэг улс төрийн хэлмэгдүүлэлт хийсэн. Долоон яамны (Батлан ​​хамгаалах, дотоод хэргийн яамыг оруулаад) дарга бөгөөд Ерөнхий сайдын хувьд нэгэн зэрэг бараг л хязгааргүй эрх мэдэлтэй болж, "Цагдаагийн төрт улс"-ыг бий болгосон байна. Гадаад бодлого доо "Ромын эзэнт гүрний"-г сэргээх босгох нэрийдлээр эзлэн түрэмгийлэх бодлого 1935-1936 онд явуулж Этиоп, 1939 онд Албани улсыг эзлэсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Хитлерийн фашист Германтай цэрэг-улс төрийн холбоотон болж "Берлин-Ром тэнхлэг" гэсэн нэрээр олон түмэн мэддэг. Холбоотнууд 1943 оны зун Италийн газар нутагт ороход Муссолиниг огцоруулж баривчилсан боловч удалгүй германы тусгай ажиллагааны үр дүнд суллагдсан байна.

1945 оны 4-р сард Итали дахь германы болон Муссолинигийн цэргүүд холбоотнуудын цэрэгт бут цохиулсаны дараа түүнийг Италийн партизанууд баривчилж Гитлерийг амиа хорлохын 2 хоногийн өмнө буудан хороосон байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Benito Mussolini – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

 

Энэ цэргийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ түүхчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ дипломат төлөөлөгчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ зохиолчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ багшийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ эрх зүйчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ улс төрчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ эдийн засагчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ сэтгүүлчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.