Хамгийн анх 1237 онд Белгородыг дурдсан байдаг. Археологийн олдворуудаас харвал бүр 10-р зуунд тухайн үед Киевийн Русьт харьяалагдаж байсан уг газарт суурин байсан нь тодорхой болсон. Гэхдээ үүсгэн байгуулагдсан оныг 1596 оноор тооцдог ба тэр жил хотыг бэхлэлт болгон өргөжүүлэн барьжээ. Тус хот нь Царьт Оросын өмнөд хэсгийг Крымын татаруудаас хамгаалах хамгаалалтын шугам байв. Белгородын шугам нь Ижил мөрнөөс эхлэн Дон мөрний дэргэдэх Воронеж хотоор дайран Өмнөд Украин хүрдэг байв. 1785 онд Крымын ханлигийг ялснаар Белгород бэхлэлтийн статусаа орхисон байна.
Курск - Харьковын төмөр замын шугамыг (1869 он) тавьснаар хотын эдийн засгийн хөгжил харьцангуй хурдсав. 1917 оноос эхлэн Белгород нь шинээр тусгаар тогтносон Бүгд Найрамдах Украин Ард Улсын нутаг дэвсгэрт хамаарч байгаад 1918 оноос Украины Улс гэх Павло Скоропадськийн удирдлага дор германы тоглоомын улс (де-факто) болов. 1918 оны арванхоёрдугаар сарын 20-нд Улаан армид эзлэгдсэнээр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын бүрэлдэхүүнд оров.
1941 оны аравдугаар сарын 25-наас 1943 оны наймдугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд Белгород хот Германы Вермахтад эзлэгдэж байв. Германчуудыг довтлохоос өмнө хотын ихэнх оршин суугчид нь дорно зүгт дүрвэн одсон учраас германчууд хотыг эзлэх үед ердөө л 20.000 оршин суугч байжээ. 1942 оноос эхлэн германчууд ажиллах чадвартай, ажлын насны иргэдийг бүгдийг герман луу ачиж авч явсан байна. 1942 оны хоёрдугаар сарын 5-нд партизанууд хотыг богино хугацаанд буцаан эзэлсэн байдаг. 1943 оны наймдугаар сард Улаан армийн Белгород-Харьковын давшилтын ажиллагааны үеэр энэ хот ахин ширүүн тулалдааны талбар болсон байна. Хотын 90 гаран хувь нь сүйрсэн ба германчуудаас чөлөөлсний дараа хотод 700 хүрэхгүй хүн амьд үлдсэн байна.
1954 онд Белгород хот нь хөрш зэргэлдээх Курск, Воронеж мужуудаас газар таслан шинээр бий болгосон Белгород мужийн төв болов.
Он
|
Хүн ам
|
---|
1897 |
26.564
|
1939 |
34.359
|
1959 |
72.278
|
1970 |
151.336
|
1979 |
239.814
|
1989 |
300.408
|
2002 |
337.030
|
2010 |
356.402
|
2013 |
365.135
|
Хүн амын тооллогын мэдээ