Дон мөрөн
Дон мөрөн нь Оросын Холбооны Улсын Европ дахь бүс нутгийн баруун урд хэсэгт нь орших 1870 км урттай, Азовын тэнгист цутгадаг мөрөн юм.
Дон мөрөн Орос: Дон | |
---|---|
Эх | Новомосковск, Төв Оросын өндөрлөг 54°00′43″N 38°16′41″E / 54.01194°N 38.27806°E |
Адаг | Азовын тэнгис, Ростов орчим 47°05′11″N 39°14′19″E / 47.08639°N 39.23861°E |
Усаа цуглуулдаг орнууд | Орос |
Байршил | Баруун өмнөд Орос |
Урт | 1870 км[1][2] |
Эхийн өндөр | 180 м |
Адгийн өндөр | 0 м |
Өндрийн ялгаа | 180 м |
Урсац | 935 м³/с (адаг орчмоор) |
Ус цуглуулах талбай | 422.000 км²[1][2] |
Голын систем | Дон мөрөн |
Зүүн цутгалууд | Воронеж гол, Битюг гол, Хопёр гол, Медведица гол, Иловля гол, Сал гол, Маныч гол |
Баруун цутгалууд | Красивая Меча гол, Быстрая Сосна гол, Тихая Сосна гол, Чир гол, Донец гол |
Нэрийн гарал
засварлахДон мөрний грек нэр нь «Танаис». Үндэстнүүдийн их нүүдлийн үе, дундад зуун болон бүр хожим XVII зуунд энэ мөрөн нь европын зүүн хил гэж тооцогддог байжээ.
Өнөөгийн «Дон» гэдэг нэр нь Днепр, Днестр, Донец зэрэг гол мөрний нэрийн адилаар иран гаралтай байх магадлалтай аж.[3][4] Эдгээр нэрнүүд нь Зүүн Европын иран хэлт скифүүд эсвэл сарматчуудаас гаралтай байж магадгүй бөгөөд эргээд эртний иран хэлний «dānu» ”усны урсгал”[5][6] гэдгээс эхтэй (осетиор «don» ”ус”, ”гол”, эртний персээр «danuvatiy» ”урсах”. Дунай мөрний нэр ч энэ маягаар эртний энэтхэг-герман хэлэнд орсон байх хэмээн үздэг байна).
Хэлний шинжлэлийн үүднээс мөрний нэрийг дээрх хоёр угсаатны аль нэгэнд нь хамааруулах нь учир дутагдалтай ба учир нь тэд хоёулаа умард иран хэлний бүлэгт харьяалагдахын сацуу Хар тэнгисийн хойд талын тал нутгийг хоёулаа тодорхой цаг хугацаанд эзэгнэж явжээ.
Урсгал
засварлахДон мөрний эх нь Москвагаас өмнө зүгт 200 км орчим зайд Төв Оросын өндөрлөг дэх Новомосковск хот хавьцаа байдаг. Тэндээсээ эхлээд өмнө зүгийг, дараа нь зүүн урд зүг рүү чиглэн урсана. Битюг ба Хопёр голууд эхлээд Дон мөрөнтэй нийлэх бол эдгээрийн дараа Медведица ба Иловля голууд мөрөнд цутгадаг. Эндээсээ мөрөн дорно зүгт хамгийн үзүүрт буюу Ижил мөрнөөс 40 км орчмын зайтай Волгоград хотын хавьцаа хүрээд Цимлянскийн усан санд цутгах ба эндээс чигээ өөрчлөн баруун урагш урсдаг. Усан санд зүүн хойд талаас нь холбогдох Ижил-Донын сувгаар Дон мөрний голын системээс Ижил мөрөн рүү усан онгоц орон, тэндээсээ Каспийн тэнгис, Балтын тэнгис, Цагаан тэнгис рүү хүрэх боломжтой. Мөрөнд Украинаас ирж нийлэх Северски Донец голын цутгалаас 150 км орчмын зайд буюу Дон дахь Ростовын доохнуур мөрөн 340 км² том талбайгаар Азовын тэнгис рүү садарна.
Mөрний нийт урт нь 1870 км бөгөөд үүний 1360 км нь усан онгоцны тээвэр хийх боломжтой бол хамгийн хойд цэгээс тэнгист цутгах хамгийн урд цэг хүртэлх агаарын зай нь ердөө л 700 км орчим байна.
Дон мөрний цутгалууд
засварлахТомоохон цутгалуудыг мөрний эхээс нь жагсаавал:
- Быстрая Сосна гол (баруун)
- Воронеж гол (зүүн)
- Битюг гол (зүүн)
- Хопёр гол (зүүн)
- Медведица гол (зүүн)
- Иловля гол (зүүн)
- Чир гол (баруун)
- Донец гол (баруун, 1053 км)
- Айдар гол (264 км)
- Сал гол (зүүн)
- Маныч гол (зүүн)
Усан сан
засварлахДон мөрөн дайран өнгөрөх хамгийн том усан сан нь Цимлянскийн усан сан (2700 км², 23,9 км³) юм.
Мөн үзэх
засварлахЦахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ 1.0 1.1 Зөвлөлтийн их нэвтэрхий толин дахь Дон мөрөн өгүүллэг, III дэвтэр, 1969-1978 он (орос хэлээр)
- ↑ 2.0 2.1 Дон мөрөн Оросын Холбооны Улсын Ус Зүйн Лавлах (оросоор)
- ↑ Абаев В. И. Историко-этимологический словарь осетинского языка.
- ↑ Аланы — раздел «Аланские названия в современной Европе»; для Дуная известны другие этимологии, в частности, кельтские (Mallory, J.P. and D.Q. Adams. The Encyclopedia of Indo-European Culture. London: Fitzroy and Dearborn, 1997: 486).
- ↑ Дон // Этимологический словарь русского языка М. Фасмера
- ↑ Абаев В. И. Историко-этимологический словарь осетинского языка. — М.—Л.: АН СССР, 1958. — Т. 1. — С. 366—367.