Партиза́н (италиар Partigiano — тодорхой нэг нийгмийн бүлэг, намын талын хүн гэсэн утгатай), журамт цэрэг[1] — нь партизаны дайнд оролцогчбөгөөд партизаны отрядын гишүүнийг хэлнэ. Партизан гэсэн үг нь засгийн газрын байнгын армийн бус бөгөөд засгийн газрын биш ямар нэг улс төрийн хүчин эсвэл олон нийтийн зохион байгуулсан орон нутгийн хүн амын дэмжлэгийг хүлээсэн зэвсэгт отрядын гишүүнийг хэлдэг байна. Хэрвээ энэ нь орон нутгийн хүн ам түүнийг дэмжихгүй байгаа бол тэр нь партизан биш дээрэмчин юм. Партизаныг тодорхойлох гол хүчин зүйл нь түүнийг орон нутаг, ард түмэн дэмжиж байгаа эсэх асуудал юм.

Жим Фицпатрикийн зурсан, Че Геварагийн олонд алдаршсан хөрөг

Партизаны хөдөлгөөний олон нийтэд танигдсан хамгийн нийтлэг төлөөлөгч нь Фидель Кастро, Эрнесто Че Гевара юм.

Зүүлт, тайлбар

засварлах
  1. Ц.Дамдинсүрэн нарын зохисон "Орос-Монгол толь". II хэвлэл (1982)-ийн 419-р талд бичигдсэн.