Крымын татарууд
Крымын татарууд (крымын татар хэл. qırımtatarlar, къырымтатарлар, ед. ч. qırımtatar, къырымтатар)- Крымд түүхэн явцад бий болсон түрэг гаралтай ард түмэн. Крымын татарууд цөөн тооны караимам болон крымчакуудын нэгэн адил Крымын үндсэн ард түмэн юм. Мөн энэ ард түмний нэг хэсэг Түрк, Узбекистан болон Украинд оршин амьдарч байна. Тэд Алтайн хэлний аймгийн түрэг бүлгийн кипчак дэд хэсэгт орох крымын татар хэлээр ярьдаг.
Крымын татаруудын дийлэнх хэсэг нь мусульман шашны суннит урсгалыг дагдаг байна ханафитскому мазхабу.
13 -р зууны дунд үеэс түрэг, кипчакууд (половцууд) амьдарч байсан Крымыг Алтан Орд улс эзэлж Зучийн мэдлийн улс болсон юм. Алтан ордын улс байх үед Алтан ордын хаанд захирагддаг байсан боловч шууд газар дээр нь монголчуудын төлөөлөгч эмирүүд өдөр тутмын захиргааг хэрэгжүүлдэг байжээ.
Алтан ордоны улс эхлээд Хөх, Цагаан орд гэж байснаа бутралын үед Цагаан орд нь Узбекууд, Ногайн орд, Монголстан гэсэн 3 хэсэг, хөх орд нь Крымын орд болж салсан.
Алтан ордноос ганц Крымын хаант улс бүр 18-р зууныг дуустал хүчирхэг Оросын хаант улстай зэрэгцэн оршиж байсан нь тэдний хүчирхэг морин цэрэг, булгилсан халуун цус, зүрх зоригонд болон Османы эзэнт гүрэнтэй холбоотон байсанд учир байжээ. Оросууд тэднийг янз бүрийн арга хэрэглэн бага багаар нөлөөндөө авсаар 1783 онд Крымын улсыг бүрэлдэхүүндээ оруулж чаджээ.
Цахим холбоосЗасварлах
Wiktionary: Крымын татарууд – Энэ үгийг тайлбар толиос харна уу |