Хотжилт
Хотжилт гэдэг нь ямар нэгэн улс, орон нутагт хотын хүн ам хөдөөний хүн амаас олон болж, төвлөрөн суурьших үзэгдлийг хэлнэ.
Хотжилтын явц
засварлах2005 онд НҮБ-ээс гарсан "Дэлхийн хотжилтын төлөв байдал" хэмээх илтгэлд "20-р зуун нь дэлхийн хүн амын дунд хотжилт эрс хурдацтай явагдсан үе байлаа" хэмээн онцолсон байдаг. 1900 онд 220 сая буюу дэлхийн хүн амын 13% байсан хотын хүн ам 1950 онд 732 сая (29%), 2005 онд 3 тэрбум 200 сая (49%) болж өссөн байна. Тус илтгэл ёсоор 2030 онд хотын хүн ам дэлхийн хүн амын 60% буюу 4 тэрбум 900 сая болно гэж таамаглаж байгаа юм[1].
Хотжилтын хувь хөгжингүй орнуудад харьцангуй их боловч хөгжиж буй орнуудад хотжилтын хурдац сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.
Хотжилт ба хот төлөвлөлт
засварлахХотжилт нь аяндаа явагдахаас гадна, хүний төлөвлөгөөний дагуу явагдаж болно. Хотын захад шинэ хорооллуудыг урьдчилан батлагдсан төлөвлөгөөнд үндэслэн барьж байгуулах нь бий.
Мөн үзэх
засварлахЦахим холбоос
засварлах- Urban conglomerates
- Urbanisation worldwide - World Bank 2005 WDIs (PDF file)
- City Program — courses and free public lectures on urban development from Simon Fraser University
- The Natural History of Urbanization, by Lewis Mumford
- A Dynamic Map of the World Cities' Growth
Эшлэл
засварлах- ↑ World Urbanization Prospects: The 2005 Revision, Population Division, Department of Economic and Social Affairs, UN