Хаянгийн Банзрагч

Галшар овогт Хаянгийн Банзрагч (1921-2002) БНМАУ-ын улс төрийн зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, дипломатч.

Тэрээр 1921 оны 10 дугаар сарын 8-нд Хэнтий аймгийн Галшар суманд төржээ.

Хэнтий аймагт бага сургууль төгсөөд, Улаанбаатар хотод шилжиж ирээд дунд сургуулиа дүүргэсэн. 1939-1946 онуудад Дотоод яамны Хилийн цэргийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан.

1947-1953 онд ЗХУ-ын Москва хотын К.А.Тимирязевын нэрэмжит Хөдөө аж ахуйн Академийг сурч төгссөн.

Ажилласан байдал

засварлах
  • 1953-1961 Сангийн аж ахуйн удирдах газар агроном, ерөнхий агроном
  • 1961-1963 Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга
  • 1963-1968 Сангийн аж ахуйн удирдах газрын дарга
  • 1968-1973 Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга
  • 1973-1979 БНМАУ-аас ЗХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд
  • 1979-1980 МАХН-ын Төв Хорооны Хөдөө аж ахуйн хэлтсийн зааварлагч
  • 1980-1982 БНМАУ-ын Сангийн аж ахуйн яамны сайд
  • 1982-1988 БНМАУ-аас Бүгд Найрамдах Афганистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд
  • 1988-1990 БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны газрын захирал.
  • 1990 онд тэтгэвэртээ суусан бөгөөд 2002 онд Улаанбаатар хотноо нас барсан.

Цэргийн алба

засварлах

Х.Банзрагч 1939 оны Халхын голын болон 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан.

Гавьяа шагнал

засварлах

Х.Банзрагч БНМАУ-ын АИХ-ын депутатаар олон удаа сонгогдсон. Төрийн дээд шагнал Байлдааны гавьяаны улаан тугийн одон, "Сүхбаатар" болон

"Алтан гадас" одон ардын хувьсгалын ойн медалиуд, ЗХУ-ын "Найрамдал" одонгоор тус тус шагнагдаж байсан.

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд дипломат цолтой /1976/.

Эхнэр Б.Сүхжав. 2 охинтой.