1917 он

(1917-с чиглүүлэгдэв)

(MCMXVII) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун арван долоодугаар орны гал могой жил. Григорийн тооллоор энэ жил даваа гарагт эхлэв. Хоёр дахь мянганы 917 дахь он, Хорьдугаар зууны 17 дахь он, 1910-аад оны найм дахь жил.

Онцлох үйл явдал засварлах

Нэгдүгээр сар засварлах

  • Нэгдүгээр сарын 1 - Станбулын их сургуулийн дэргэд Улсын консерватори байгуулагдав. Уг консерватори дөрвөн жилийн сургалттай байв.
    • Германы Лайпциг хотод замын хөдөлгөөний удирдах газар байгуулагджээ.
  • Нэгдүгээр сарын 3 - Хаант Оросын Засгийн газар Дайны асуудал эрхэлсэн сайд Михаил Беляевын оронд Дмитрий Шуваеыг томилов.
  • Нэгдүгээр сарын 7 - Хаант Оросын Төрийн думын дарга Михайл Родзянко Их Хаан II Николайд хандаж "Засгийн газрын өөрчлөлт нь хүчийг ихээхэн сулруулж байна. Дайнд хамаг сайн эрчүүдээ үрээгүй байлтай, тэтгэвэртээ гарах цаг нь болсон хөгшчүүлээр засаг дүүрлээ" гэж шүүмжилжээ.
  • Нэгдүгээр сарын 10 - Хаант Орос улсын Төрийн Думын ээлжит хурал эхлэх байсан ч язгуур угсааныхан болон Засгийн газрын гишүүдийн үл ойлголцлын улмаар хоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл хойшлуулав.
  • Нэгдүгээр сарын 11 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн арми Германы мэдэлд орсон Францын Анкра хөндийг эзлэх цэргийн ажиллагаагаа эхлүүлэв.
  • Нэгдүгээр сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: "Улаан Барон" гэж алдаршсан Манфред фон Рихтофен холбоотны армийн нийт 16 нисэх онгоцыг устган сөнөөжээ.
  • Нэгдүгээр сарын 14 - Германы хаант улсын тоглоомын улс болох Польшийн хаант улс байгуулагдав.
    • Румын улсын Киуре галт тэрэгний зогсоолоос хөтөлсөн галт тэрэг осолдож нээд зах нь 600-1000 хүн амиа алджээ. Энэ нь дэлхийн түүхэнд тохиосон галт тэрэгний гурав дахь томоохон осол байсан юм.
    • Оросын хувьсгалын гол авторын нэг Лев Троцкий, Людвиг Лор нар Нью-Йорк хотод уулзав. Тэд "Ангийн тэмцэл" нэртэй сэтгүүл гаргахаар тохирчээ.
  • Нэгдүгээр сарын 16 - АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вилсон "Данийн дорно энэтхэгийн газар нутгийг нэгтгэх тухай хууль"-д гарын үсэг зурав. Тэд уг арлыг 25 сая ам.доллароор Америкийн захиргаанд нэгтгэхээр болсон юм.
  • Нэгдүгээр сарын 20 - Индонезийн Бали аралд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1500 гаруй хүн амиа алдав.
  • Нэгдүгээр сарын 23 - Ойрх Дорнод болон Зүүн Европод сарны хагас хиртэлт тохиов.
  • Нэгдүгээр сарын 24 - Хятадын Анхуй мужид 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, 101 хүн амиа алджээ.
  • Нэгдүгээр сарын 26 - Панчо Виллаг барих ажиллагаа: АНУ-ын Юта мужийн үндэсний гварди Мексикийн 10 гаруй босогчдийг устган сөнөөв.
  • Нэгдүгээр сарын 28 - АНУ-ын засаг захиргаа Панчо Виллаг эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
    • Германы Эзэн хааны нисэх хүчин "Юнкерс" онгоцны туршилтын нислэг үйлджээ.
  • Нэгдүгээр сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Герман улсын засаг захиргаа Атлантын далайд байршуулах хөлөг онгоцны тоогоо нэмэгдүүлжээ.

Хоёрдугаар сар засварлах

  • Хоёрдугаар сарын 1 - Шинэ Зеланд улсад Армийн зэвсэглэлийн хороо байгуулагдав.
  • Хоёрдугаар сарын 2 - Их Британид өдөрт хэрэглэх талхны нормыг тогтоожээ.
  • Хоёрдугаар сарын 3 - АНУ-ын засаг захиргаа Германтай дипломат харилцаагаа таслав.
  • Хоёрдугаар сарын 5 - Мексик улсад шинэ Үндсэн хууль батлагдав.
    • Жон Ж.Першингээр удирдуулсан АНУ-ын армийн хүч Нью Мексико мужийн Колумбус хотод ирснээр Панчо Виллаг баривчлах ажиллагаа эцэслэв.
  • Хоёрдугаар сарын 9 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы Засаг захиргааны тушаалаар тус улсын цэргүүд Хинденбург шугмын цаана ухрах, нэгтгэх Алберих ажиллагаа эхлэв. Энэ ажиллагааны хүрээнд хамгаалалтын шугам 40-45 км богиносож улмаар Дорнод фронт дахь Германы дивизийн тоо 13-аар цөөрсөн юм.
  • Хоёрдугаар 13 - Анкра хөндийд Германы цэргийн хүч сөрөг дайралт хийв. Үүний улмаас Британийн 382 цэрэг амиа алджээ. Хэдийгээр Германы хүч багагүй хохирол амссан ч 210 гаруй хоригдлоо суллаж чаджээ.
    • Мата Хариг тагнуулын хэргээр Парист баривчлав.
  • Хоёрдугаар сарын 17 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн арми Синайн хойгт Нехл бүс нутгийг өөрийн мэдэлдээ авав.
  • Хоёрдугаар сарын 18 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн арми Синайн хойгт Бир эль Хассанад хяналтаа тогтоов.
  • Хоёрдугаар сарын 21 - Дэлхийн нэгдүгээр дайн: Топлицагийн бослого: Сөргөлдөгч талуудад эзлэгдээд байсан Серби улсын босогчид бослого дэгдээв.
  • Хоёрдугаар сарын 26 - АНУ-ын Аляска мужид Маккинли хайрханы үндэсний дархан газар байгуулагдав.
  • Хоёрдугаар сарын 27 - Дэлхийн нэгдүгээр дайн: Топлицагийн бослого: Сербийн босогчид Куршумлижа тосгоныг чөлөөлөв.

Гуравдугаар сар засварлах

  • Гуравдугаар сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: АНУ-ын Засаг захиргаа Зиммерманы цахилгаан мэдээний нууц кодыг олон нийтэд ил болгов.
    • Эль Сальвадор улсад Үндэсний театр байгуулагджээ. Ингэснээр Төв Америк дахь хамгийн анхны театр болсон юм.
  • Гуравдугаар сарын 3 - Хаант Оросын Петроград хотын Путиловын үйлдвэрийн 20 мянган ажилтан өдрийн цалингаа нэмэгдүүлэхийн тулд ажилт хаялт зарлав.
    • Алдарт найруулагч Жон Форд "Шуурга" нэртэй анхны киногоо найруулж, өөрөө гол дүрд нь тогложээ. Харамсалтай нь энэ кино эх хальсаараа өнөө бидэнд хадгалагдаагүй юм.
  • Гуравдугаар сарын 5 - АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вилсоны хоёр дахь бүрэн эрх хэрэгжиж эхлэв.
    • АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд Монтана мужаас Жанетт Ранкин сонгогдов. Ингэснээр Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон анхны эмэгтэй улстөрч болжээ.
  • Гуравдугаар сарын 8 - Хаант Орос улсад Хоёрдугаар сарын хувьсгал дэгдэв. Петроград хотд анх цөөн тооны эмэгтэйчүүдийн эхлүүлсэн энэ хувьсгал аажимдаа хот даяар тархжээ.
  • Гуравдугаар сарын 9 - Хаант Оросын Их ван Николай Николаевичийн удирдлаган дор Транскавказын асуудал хариуцсан тусгай зөвлөл байгуулагдав. Ингэснээр Кавказ орчимд иргэдийг хянах боломжтой болсон юм.
  • Гуравдугаар сарын 10 - Дэлхийн нэгдүгээр дайн: Османы цэргийн хүч Багдадын Дияла нуурт ноцтой ялагдал хүлээв. Ингэснээр тус улсын бүх анги нэгтгэл Багдад хотыг орхин гарахаас өөр аргагүй болжээ.
  • Гуравдугаар сарын 11 - Мексикийн хувьсгал: Мексикийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Венустиано Карранзаг АНУ-ын засаг захиргаа "де-юре" хүлээн зөвшөөрөв.
  • Гуравдугаар сарын 12 - Хаант Оросын Төрийн дума Засгийн газраа тарааж, түр Засгийн газар байгуулав. Дөрөвхөн сарын дараа түр Засгийн газар татан буугдсан билээ.
  • Гуравдугаар сарын 14 - Дэлхийн нэгдүгээр дайн: Бүгд найрамдах Хятад улс Герман улстай дипломат харилцаагаа таслав.
  • Гуравдугаар сарын 15 - Хаант Оросын II Николай эрх мэдлээсээ татгалзаж буйгаа олон нийтэд зарлав. Ингэснээр 300 гаруй жил засагласан Романовынхны угсаа тасарчээ.
  • Гуравдугаар сарын 16 - Оросын Их Ван Михайл Александрович засаг барихаас татгалзав. Улмаар Георгий Львовын удирдлага дор Оросын түр Засгийн газар байгуулагдав.
  • Гуравдугаар сарын 17 - Францын Ерөнхий сайд Аристид Бриан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв.
  • Гуравдугаар сарын 19 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн цэргийн хүч Иракийн Фалужа хотод хяналтаа тогтоов.
  • Гуравдугаар сарын 21 - Их Британи улсад дайны үеийн цэргийн ажиллагааг нэгдсэн нэг шугмаар зохион байгуулах үүрэгтэй Эзэн хааны дэргэдэх дайны зөвлөл байгуулагдав.
  • Гуравдугаар сарын 26 - Дэлхийн нэгдүгээр дайн: Газын зурвасын анхдугаар тулаан: Британийн армийн удирдсан Египетийн гарризон Газын зурвасыг бараг бүсэлсэн боловч буцах тушаал өгч, Османы эзэнт гүрний мэдэлд үлдээжээ.
  • Гуравдугаар сарын 30 - Шведийн Ерөнхий сайд Хьялмар Хаммарсколд үүрэгт ажлаасаа огцорч, түүний оронд барууны үзэл баримтлалтай бизнесмен Карл Свартц томилогджээ.
  • Гуравдугаар сарын 31 - АНУ-ын засаг захиргаа Данийн Дорно энэтхэгийн аралд хяналтаа тогтоов. Ингэснээр АНУ-ын Виржинийн арлууд гэгдэх болжээ.

Дөрөвдүгээр сар засварлах

  • Дөрөвдүгээр сарын 1 - Голландын "Анета" мэдээллийн агентлаг Голландын Дорно Энэтхэгийн /одоогийн Индонези/ нутагт байгуулагдав.
  • Дөрөвдүгээр сарын 2 - Дэлхийн нэгдүгээр дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уильсон АНУ-ын Конгрессоос Герман улсад дайн зарлах эсэхийг асуужээ.
  • Дөрөвдүгээр сарын 4 - Францын нисэх хүчин хосолмол далавчит SPAD S.XIII онгоцыг туршив.
  • Дөрөвдүгээр сарын 5 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны арми Гинденбургийн хамгаалалтын шугамыг татан буулгаж, Баруун фронтод шинэ шугам татахаар болов.
  • Дөрөвдүгээр сарын 6 - Дэлхийн нэгдүгээр дайн: АНУ Герман улсад дайн зарлав. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгч Вүүдроу Вильсоны санаачилсан Германд дайн зарлах зарлигыг хэлэлцэн 373 төлөөлөгчийн саналаар дэмжлээ. Ингэснээр Сенатын танхимаар уг асуудлыг хэлэлцэж 82 сенаторын саналаар дайн зарлахаар болсон юм.
  • Дөрөвдүгээр сарын 7 - Дэлхийн нэгдүгээр дайн: АНУ-ын холбоотон гэгдэх Куба болон Панам улс Германд дайн зарлажээ.
  • Дөрөвдүгээр сарын 8 - Петроград хотод 40 мянга гаруй Эстони үндэстэн автономи эрх олгохыг шаарджээ.
  • Дөрөвдүгээр сарын 11 - Дэлхийн нэгдүгээр дайн: Бразил улс Германаас дипломат харилцаагаа тодорхойгүй хугацаагаар цуцлав.
    • Нью-Йорк хотын Конгрессын шийдвэрээр тус хотын цагдаагийн газар байгуулагджээ.
  • Дөрөвдүгээр сарын 12 - Хаант Оросод Эстонийн автономит муж улс байгуулагдав.
  • Дөрөвдүгээр сарын 13 - АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вилсоны зарлигаар Төрийн мэдээллийн зөвлөл байгуулагдав. Ингэснээр дайны үед олон нийтийн санаа бодолд тулгуурлан үйл ажиллагаа явуулах бие даасан агентлагтай болсон юм.
  • Дөрөвдүгээр сарын 16 - Владимир Ленин Петроград хотод хүрэлцэн иржээ.
    • Нэрт жүжигчин Чарли Чаплин "Хэсүүлч эр" киноноосоо хойш дэлгэцэнд гарахгүй байж байгаад "The Cure" киногоор үзэгчидтэйгээ уулзжээ.
  • Дөрөвдүгээр сарын 17 - Владимир Ленин "Дөрөвдүгээр сарын сэдвүүд" хэвлэгдэв. Энэ бүтээл большевик хувьсгал ялахад хүчтэй нөлөө үзүүлсэн юм.
    • Английн "The Times", "Daily Mail" сонинууд Германы тал нас барсан цэргүүдийн цогцсыг дахин боловсруулдаг гэх суртал ухуулгын шинжтэй мэдээлэл цацаж эхлэв.
    • Украины Социалист хувьсгалын нам байгуулагджээ.
  • Дөрөвдүгээр сарын 19 - Дэлхийн нэгдүгээр дайн: АНУ-ын цэргийн тээврийн "Монгол" нэртэй хөлөг Английн сувагт Германы тэнгисийн цэргийн хөлөгтэй анхны тулаанаа эхлүүлжээ.
    • Бүх Украины үндэсний конгресс албан ёсоор байгуулагдлаа.
  • Дөрөвдүгээр сарын 22 - Британийн Гадаад харилцааны сайд Артур Балфор АНУ-ын Засаг захиргааны төлөөлөлтэй уулзаж дайны цагт дипломат харилцаагаа хэрхэн хөгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
  • Дөрөвдүгээр сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Аррасын тулаан: Германы арми Скарп голд сөрөг дайралт хийсэн ч амжилттай болж чадсангүй.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Дойраны тулаан: Британийн явган цэрэг Дойран нуурт Болгарын арми руу шөнөөр гэнэт дайрчээ.
  • Дөрөвдүгээр сарын 26 - Сен Жан де Моренийн гэрээ байгуулагдав. Ингэснээр Франц, Итали, Их Британи улсууд Ойрх Дорнодыг хуваан захирахаар сонгогджээ.
  • Дөрөвдүгээр сарын 27 - Дэлхийн нэгдүгээр дайн: Дойраны тулаан: Гурав хоног тулалдсаны эцэст Британийн цэргүүд анхны байрлалдаа буцаж иржээ.
    • Румын улсын улстөрч Гиорг Диаманди Хөдөлмөрийн нам байгуулж, газрын хуулийн шинэчлэлд төвлөрөхөөр болов.
  • Дөрөвдүгээр сарын 29 - Францын армийн Ерөнхий командлагч Робер Невилийн санаачилсан Баруун фронт дахь цэргийн ажиллагаа ерөнхийдөө задарч эхэлсэн тул түүнийг албан тушаалаасаа огцрохыг францын улстөрчид шахаж эхлэв.
  • Дөрөвдүгээр сарын 30 - Норвегийн парламент дайны уршгаар түүхий эдийн хомстол үүссэнтэй холбогдуулан Аж үйлдвэрийн хангамжийн яам байгуулахаар болжээ.

Тавдугаар сар засварлах

  • Тавдугаар сарын 1 - Мексикийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Венустиано Карранза тангараг өргөв.
    • Японы хувцас хэрэглэлийн алдарт "Микаса" бренд үүсгэн байгуулагдав.
  • Тавдугаар сарын 3 - Дэлхийн нэгдүгээр дайн: Францын армийн бослогууд эхлэв.
    • Хонконгийн худалдааны танхим байгуулагдав.
  • Тавдугаар сарын 4 - Дэлхийн нэгдүгээр дайн: Францын арми Германчуудын мэдэлд ороод байсан Бримон хотыг мэдэлдээ авчээ.
  • Тавдугаар сарын 6 - Боливийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хосе Гутерез Герра тангараг өргөв.
  • Тавдугаар сарын 9 - Дэлхийн нэгдүгээр дайн: Нивеллийн сөрөг довтолгоог цуцалжээ.
  • Тавдугаар сарын 13 - Ирээдүйн Ромын пап Нунсио Юженио Паселлиг XV Бенедикт пап лам тэргүүн хамбаараа сонгов.
    • Испанийн эзэн хааны цомын шигшээ тоглолтод Реал Мадрид клуб өрсөлдөгч Гетчо багийг 2-1 онооны харьцаагаар ялав. Шигшээ тоглолт Барселона хотын Камп де ла Индустриа цэнгэлдэхэд болсон юм.
  • Тавдугаар сарын 14 - Румын улсын социалист удирдагч Макс Векслерийн амь насанд халдав. Хэдийгээр үүнийг анархистуудын халдлага гэж албан ёсны баримт бичигт тэмдэглэсэн ч дэмжигчид нь үүнийг Румын улсын армийн төлөвлөгөөт аллага гэж үзсэн юм. Одоог хүртэл түүний аллага нууцлаг хэвээр байна.
  • Тавдугаар сарын 15 - Францын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Робер Нивеллийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Филипп Петэйнийг тохоон томилов.
  • Тавдугаар сарын 18 - АНУ-ын Конгресс цэрэг таталгын хуулийг баталснаар, дайны цагт цэрэгт татах хугацааг Ерөнхийлөгч зарлах эрхтэй болжээ.
  • Тавдугаар сарын 19 - АНУ-ын Зэвсэгт хүчин Нисэх хүчний онгоцнуудад цэнхэр хүрээний голд улаан дугариг дотор цагаан од бүхий таних тэмдэг хадахаар болжээ.
  • Тавдугаар сарын 21 - АНУ-ын Атланта хотод их хэмжээний гал гарч 300 акр талбай сүйджээ.
  • Тавдугаар сарын 23 - Италийн Милан хотын эрхийг аваад байсан дайны эсрэг хувьсгалчид, анархистуудаас Италийн арми чөлөөлөв. Ингэснээр сар гаруй үргэлжилсэн хүчирхийлэл дуусгавар болжээ. Энэ хугацаанд нийт 50 амиа алдаж, 800 гаруй хүн баривчлагдсан юм.
    • Бүгд найрамдах Хятад улсын Ерөнхийлөгч Ли Юаньхонг Ерөний сайд Дуан Чируйг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Энэ үйлдэл тус улсын дотоодод улс төрийн хямрал нүүрлэх эхийг тавьсан юм.
  • Тавдугаарс арын 27 - Дэлхийн нэгдүгээр дайн: Францын армийн 30 гаруй мянган цэрэг Мисси о-Буа дахь нуувч руу явахаас татгалзжээ.
    • Ромын пап XV Бенедикт гэгээнтэн цол хүртээх журамд өөрчлөлт оруулав.

Зургаадугаар сар засварлах

  • Зургаадугаар сарын 1 - Испанийн явган цэргийн салаа Мисси о-Буагийн нуувчийг эзлэн авч дайны эсрэг цэргийн Засгийн газар байгуулж байгаагаа зарлав. Удалгүй тэднийг Францын армийн бусад цэргүүд баривчилсан юм.
  • Зургаадугаар сарын 4 - Алдарт Пулитцерийн шагналыг анх удаагаа олгож эхлэв. Анхны шагналыг уран зохиолын төрөлд Лора Ричардс, Мауд Хоу Эллиотт, Флоренс Холл нар, судалгааны салбарт Жеан Жюль Юссеранд, сэтгүүл зүйн салбарт Нью-Йорк Уорлд сонины Херберт Байард Своп нар хүртжээ.
    • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хаан V Жорж Британийн эзэнт гүрний одонг бий болгож байгаагаа зарлав.
  • Зургаадугаар сарын 5 - Дэлхийн нэгдүгээр дайн: АНУ даяар цэрэг татлага эхлэв.
  • Зургаадугаар сарын 7 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн арми Мессиний тулаанд 24 ширхэг аммоны тэсрэх бөмбөг дэлбэлэв. Үүний үр дүнд 10 гаруй мянган хүн амиа алдсан юм. Энэ нь хүний гараар бүтсэн цөмийн зэвсгийн бус зэвсгээр хамгийн олон хүний аминд хүрсэн тохиолдол болж түүхэнд үлджээ.
  • Зургаадугаар сарын 8 - АНУ-ын Монтана мужийн Бютте хотын боржин чулууны уурхайд гал дэгдэж наад зах нь 168 уурхайчин амиа алджээ.
  • Зургаадугаар сарын 10 - Бүгд найрамдах Украин ард улс Оросод нэгдэж байгаагаа зарлав.
  • Зургаадугаар сарын 11 - Грекийн хаан I Константин эрх ямбаасаа татгалзаж, эрх мэдлээ хүү Александертаа шилжүүлэв.
  • Зургаадугаар сарын 13 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы зэвсэгт хүчин Английн Лондон хотд бөмбөг хаяв. Үүний уршгаар 162 хүн амиа алдаж, 432 хүн шархадсан байна.
  • Зургаадугаар сарын 20 - Британийн дайны зөвлөл хуралдаж нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг өргөжүүлэх шийд гаргав.
  • Зургаадугаар сарын 22 - АНУ-ын нийслэл Вашингтон хотын цагдаагийн газар эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Люси Бөрнсийг баривчилжээ. Гэвч удалгүй сулласан юм.
  • Зургаадугаар сарын 23 - Италийн мэдлийн Албани улс де-юре тусгаар тогтнов. Гэвч Итали улс амбан газар байгуулж 1920 оны зун хүртэл хяналтаа тогтоож байсан юм.
  • Зургаадугаар сарын 25 - "Жаал" хочит Тед Льюс боксын хагас хөнгөн жингийн дэлхийн аварга болжээ. Тэрбээр 1919 оныг хүртэл хоёр жил энэ цолоо хамгаалсан юм.
  • Зургаадугаар сарын 27 - Германы арми тухайн цаг үедээ дэлхийн хамгийн том буу болох "Баттери Поммерн"-ийг Бельгийн Кокеларт угсарч дуусав. Угсарч дууссан өдрөө Дюнкөркийн тулаанд ашигласан билээ.
  • Зургаадугаар сарын 28 - Нидерландын нийслэл Амстердам хотод дайны нөхцөл байдлаас шалтгаалан хүнсний, тэр дундаа төмсний хомстол үүссэн тул олныг хамарсан жагсаал болжээ.
  • Зургаадугаар сарын 30 - Италийн социалист намын тэргүүн Филиппо Турати Засгийн газраа энхийн хэлэлцээ эхлүүлэхийг уриалжээ.

Долоодугаар сар засварлах

  • Долоодугаар сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Оросын генерал Алексей Брусилов Галицийг эрхшээлдээ авах Керенскийн дайралтаа эхлүүлжээ.
    • Манжийн сэргэлт: Чин гүрнийг дэмжигч жанжин Жан Шүн Бээжин хотод цэрэглэн довтолж, Пу-И хааны засаглалыг сэргээж байгаагаа зарлав.
  • Долоодугаарс сарын 2 - Грекийн тал Дэлхийн нэгдүгээр дайнд орж байгаагаа зарлав. Тэд холбоотон гүрнүүдтэй мөр зэрэгцэн тулалдахаар болжээ.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Голдуу Чехославкын 3500 сайн дурын цэргээс бүрдсэн Оросын цэрэг Галиция дахь Зборив хотод Австри-Унгарын цэргийн хүчний байрлаж байсан цэргийн нуувчид халдаж 62 офицер, 3300 цэргийг олзолж, 20 галт зэвсэг хураан авчээ.
  • Долоодугаар сарын 5 - Манжийн сэргэлт: Бүгд найрамдах Хятад улсын экс Ерөнхий сайд Дуан Чируй Бээжин хотоос 40 км-т орших төмөр замыг эрхшээлдээ авахыг тушаажээ. Манжийг сэргээх зорилготой жанжин Жан Шүн төмөр замын шахалт зэргээс шалтгаалан бууж өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалтай нүүр тулсан юм.
  • Долоодугаар сарын 6 - АНУ-д Прогрессив болон Америкийн социалист намууд нэгдэж АНУ-ын Үндэсний намыг байгуулав.
  • Долоодугаар сарын 8-13 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн арми Османы мэдэлд байх Рамадигийн төлөөх тулаанаа эхлүүлэв. Гэхдээ эхний тулаанд Британичууд ялалт байгуулж чадсангүй. Британийн амиа алдсан цэргүүдийн дийлэнх нь хэт халууныг тэсээгүй байна.
  • Долоодугаар сарын 9 - Манжийн сэргэлт: Манжийн сэргээн босголтын удирдагч Жан Шүнийн цэргийн бүх цолыг хураав. Энэ зуур Хятадын шүүх Пу-И хааныг эрх ямбаас нь буулгах хэлэлцээрийг нууцаар боловсруулж байлаа.
  • Долоодугаар сарын 12 - Манжийн сэргэлт: Хувьсгалын эсэргүү Жан Шүн оргон зугтаав. Харин Хятадын төв Засгийн газар Бүгд найрамдах Хятад улсыг байгуулах хэлэлцээрээ эхлүүлжээ.
  • Долоодугаар сарын 17 - Бүгд найрамдах Хятад улсын Ерөнхийлөгч Ли Юаньхонг огцрох болсноо зарлаж, түүний оронд Фенг Гуожань Ерөнхийлөгч болов. Харин Ерөнхий сайдаар Дуан Цируй дахин сонгогджээ.
  • Долоодугаар сарын 16-17 - Дэлхийн нэгдүгээр дайн: Оросын цэргүүд бослого гаргаж Австрийн фронтоос Украин руу ухарчээ. Эсэргүүцлийг үл тоон ухарсаар байсан тул захирагч нар нь хэдэн зуугаар нь буудсан байна.
  • Долоодугаар сарын 16-18 - Петроградын мөргөлдөөн: Петроград хотод хувьсгалыг сурталдаж байсан тул цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч Лев Троцкий баривчлагдан, Владимир Ленин Финланд руу зугтжээ.
  • Долоодугаар сарын 17 - Их Британийн нэгдсэн хаант улсын хаан V Жорж зарлиг гаргаж хаан угсааны нэрээ өөрчлөхөөр болжээ. Бараг 800 илүү жил Германы язгуур угсааны Саксе-Кобюрг ба Гота угсаанд багтаж явсан тэд нэрээ Уеттинийн угсааныхан болгож өөрчилсөн юм.
  • Долоодугаар сарын 19 - Германы парламентын ээлжит хуралдаанаар энхийн хэлэлцээ эхлүүлэх асуудлыг хэлэлцэж олонхын буюу 126 хүний саналаар эхнийн тогтоолыг баталжээ. Гэвч үүнийг Консерватив нам болон бусад бүлэглэлүүд эсэргүүцэж, Удирдлагууд нь үл тоомсорлосон юм.
  • Долоодугаар сарын 20 - Финландын парламент хуралдаж "Бүрэн эрхт байдлын тухай хууль"-г батлав. Ингэснээр Финландын ард түмэн, Финландын их вант улсын бүрэн эрхт гишүүн болж, тусгаар тогтносон улс гэдгээ зарлажээ. Гэвч Оросын түр Засгийн газар үүнийг нь хүлээн зөвшөөрсөнгүй.
    • (Юлианы тооллоор Долоодугаар сарын 7) - Оросын түр Засгийн газрын тэргүүнээр Александр Керенский сонгогдов.
    • Оросын түр Засгийн газар эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
  • Долоодугаар сарын 20-28 - Дэлхийн нэгдүгээр дайн: Галицийг эзлэх Оросын довтолгоог Австри-Германы нэгдсэн хүч амжилттай няцаав.
  • Долоодугаар сарын 22 - Азийн Тайланд улс сөргөлдөгч талуудад дайн зарлав.
  • Долоодугаар сарын 24 - Нидерландын бүжигчин Мата Хариг Германы талд тагнуул хийсэн хэргийн шүүх хурал эхлэв. Гэхдээ Франц болон Британийн тагнуулын алба яг таг нотлох баримт олж тогтоогоогүй юм. Францын Ерөнхий сайд Жорж Клемансогийн засаг захиргаа нэр хүндээ хадгалж үлдэх, нийтэд нэгнийг ялтан мэт харагдуулахын тулд шүүн таслах ажиллагаа зохион байгуулсан нь харагддаг.
  • Долоодугаар сарын 25 - Канадын улстөрч Сир Уиллиам Томас Уайт анх удаа хүн амын орлогын албан татварыг санаачлав. Орлогын шатлалаасаа хамаарч 4-25% татварыг авахаар болсон юм.
  • Долоодугаар сарын 30 - Финландын парламент Оросын түр Засгийн газарт захирагдахгүй гэж үзэн, тараах шийдвэр гаргажээ. Тус улсад ийнхүү нэг сарын дараа анхны чөлөөт сонгууль зохион байгуулахаар болсон байна.
  • Долоодугаар сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Ипресийн гурав дахь тулаан: Холбооны арми Фландерст хяналтаа тогтоохоор томоохон дайралтаа эхлүүлэв.

Наймдугаар сар засварлах

  • Наймдугаар сарын 1 - Бүгд найрамдах Хятад улсын Ерөнхийлөгчөөр Фенг Гуожанг сонгогджээ.
  • Наймдугаар сарын 2 - Дэлхийн нэгдүгээр дайн: Пилкемийн нурууны тулаан: Олон хоног үргэлжилсэн аадар бороо дайны фронтод хүнд нөхцөл үүсгэжээ. Шавар шалбааг их байсан тул хоёр талын давшилтыг уудаажруулж байв. Тулааны эхний өдөр Британийн тал 31.8 мянга, Германы тал 30 мянган цэргээ алдсан бол, 5626 цэрэг олзлогдсон байна.
  • Наймдугаар сарын 2-3 - АНУ-ын Оклахома хотын төвд дайныг эсэргүүцсэн хэдэн зуун тариачид бослого дэгдээв.
  • Наймдугаар сарын 3 - АНУ-ын Нью-Йорк хотод өөрийгөө хамгаалах гварди байгуулагдав.
  • Наймдугаар сарын 4 - Либери улс Германд дайн зарлав.
  • Наймдугаар сарын 6 - Австралийн Сидней хотын төмөр замын ажилчид ажил хаялт зарлажээ. Ажил хаялтад 100 мянга гаруй ажилчин оролцсон гэх судалгаа бий.
  • Наймдугаар сарын 10 - Испани хотод дайны нөхцөл байдал, эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн иргэд их ажил хаялт зарлав. Эсэргүүцлийн ажил хаялт гурав хоног үргэлжилж, 70 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэн, 2000 гаруй хүнийг баривчлсан байна.
    • АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вилсоны гарын үсэг зурсан Хүнс болон шатахууны үнэд хяналт тавих тухай хууль хэрэгжиж эхлэв.
  • Наймдугаар сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: Марашештигийн тулаан: Румын улсын нэгдүгээр арми Оросуудын дэмжлэгтэйгээр Германы Есдүгээр армийн давшилтыг зогсоов.
    • Австри-Унгарын эзэнт гүрний хаан I Чарльз Цусан гавьяаны одон бий болгох зарлиг буулгав. Энэ нь тус улсын хамгийн сүүлийн төрийн дээд одон, медаль болсон юм.
  • Наймдугаар сарын 14 - Бүгд найрамдах Хятад улс Герман, Австри-Унгарын эзэнт гүрэнд дайн зарлав.
  • Наймдугаар сарын 15 - Дэлхийн нэгдүгээр дайн: 70-р өндөрлөгийн тулаан: Канадын цэргийн хүч Францын Ленс, Пас-де-Калай хотын ойролцоо байх Германы байрлал руу довтлов. Ингэснээр Их Британийн байрлалаас дайсны анги нэгтгэл холдох нөхцөл бүрджээ.
    • Польш улсад Үндэсний зөвлөлдөх хороо байгуулагдав. Үндсэрхэг удирдагч Роман Дмовски холбоотны армийг дэмжинэ гэдгээ зарлажээ.
  • Наймдугаар сарын 16 - Дэлхийн нэгдүгээр дайн: 70-р өндөрлөгийн тулаан: Германы сөрөг давшилт их байсан ч Канадын цэргүүд Германы нуувчинд бүрэн хяналтаа тогтоожээ.
  • Наймдугаар сарын 17 - Дэлхийн нэгдүгээр дайн: 70-р өндөрлөгийн тулаан: Ипрессээс Германы цэргийг холдуулах Канадын төлөвлөгөө бүтэлгүйтэв. Германчууд хорт хий, 15-20 мянган хошуут пуужин харвасан байдаг.
  • Наймдугаар сарын 18 - Грекийн Тессалоники хотод их түймэр дэгдэв. Түймрийн улмаас хотын 32 хувь нь сүйдэж, 70 гаруй өрх орох оронгүй болжээ.
  • Наймдугаар сарын 19 - Дэлхийн нэгдүгээр дайн: Марашештигийн тулаан: Румын улс Сирет голыг дайран өнгөрөх Германы бүх довтолгоог амжилттай няцаав.
  • Наймдугаар сарын 20 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердуны тулаан: Франц улс Вердун голын ойролцоо төвлөрөөд байсан Германы армид цохилт өгөхөөр байлдааны ажиллагааг эхлүүлжээ.
    • Пуэрто-Рикогийн хэсэг банкирууд нэгдэж Банко де Понче буюу Понче хотын банкыг байгуулжээ.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Марашештигийн тулаан: Тулаанд Германы тал илт ялагдаж байсан тул байрлалаа сайжруулж, Румын цэргүүд рүү дахин давшихаар болжээ.
  • Наймдугаар сарын 21 - Дэлхийн нэгдүгээр дайн: 70-р өндөрлөгийн тулаан: Германы тал Ленс хотыг бөмбөгдөж эхлэв. Канадын цэргийн хүч маш хүнд байдалд орсон юм.
    • Их Британи даяар мөрдөгдөж эхэлсэн Эрдэнэ шишийн үйлдвэрлэлийн тухай хуулиар улаан буудай болон овъёосны доод үнийг тогтоож, эрдэнэ шишийн тариалан эрхлэгчдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ч тогтоосон юм.
  • Наймдугаар сарын 23 - Дайны фронтод ихэвчлэн хар арьст цэргүүд амиа алдаж байгаа гэх цуурхлын дараа 25-р явган цэргийн ангийн 156 цэрэг бослого дэгдээв. Хьюстон хотод дэгдсэн бослогыг цагдаа нар хүч хэрэглэн дарахаас өөр аргагүй болов. Ажиллагааны явцад 20 хүн амиа алджээ. Улмаар жагсаалыг удирдан манлайлсан гэх 19 цэргийг хээрийн шүүхээр цаазалж, 41 цэрэгт бүх насаар нь хорих ял оноожээ.
  • Наймдугаар сарын 29 - Дэлхийн нэгдүгээр дайн: Канадын Ард нийтийн танхим Цэрэгт татах тухай хууль батлав. Хууль ёсоор насанд хүрсэн бүх эрчүүдийг цэрэгт татах эрхийг Засгийн газартаа олгожээ.
  • Наймдугаар сарын 30 - Британийн зэвсэглэлд шинээр нэвтэрсэн Бийрдмор W.B.2 загварын хос хөдөлгүүрт байлдааны хөлөг онгоцны анхны туршилт хийгдэв.

Есдүгээр сар засварлах

  • Есдүгээр сарын 1 - АНУ-ын арми дайны фронтод чадвартай цэргүүдийг илгээх зорилгоор Льюс нэрт сургалтын бааз байгуулав. Байнгын ажиллагаатай уг бааз байнгын ажиллагаатай болж, 1927 оноос "Льюс" нэртэй болжээ. Уг сургалтын баазыг түшиглэн 80, 81-р дивизийг байгуулсан байна.
    • Японы нийслэл Токио хотод Моринага сүүний үйлдвэр байгуулагдав. Уг үйлдвэр Хойд Америкийн "Крафт" компанид сүү нийлүүлдэг байсан билээ.
  • Есдүгээр сарын 7 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Францын арми Германы армийн эсрэг хоёр дахь довтолгооноо эхлүүлэв.
  • Есдүгээр сарын 8 - Дэлхийн нэгдүгээр дайн: Вердунийн тулаан: Францын арми Германы хэд, хэдэн нуувчийг эзлэв.
  • Есдүгээр сарын 10 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Сергей Прокофьев "Нэгдүгээр симфони"-оо бичиж дуусгав.
  • Есдүгээр сарын 11 - Оросын генерал Лавр Корнилов Түр Засгийн газрын эсрэг төрийн эргэлт хийхээр санаархсан ч талаар болов.
  • Есдүгээр сарын 12 - Францын Ерөнхий сайд Александр Рибо өөрийн хүсэлтээр огцров. Дайны асуудал бусад бодлогын бурууг өөр дээрээ авсан тэрбээр дөрвөн удаа Ерөнхий сайдын суудалд суусан билээ. Түүний орыг Поль Пэйнвель залгамжилсан юм.
  • Есдүгээр сарын 14 (Юлианы тооллоор Есдүгээр сарын 1) - Оросын түр Засгийн газар Бүгд найрамдах улсаа зарлан тунхаглав.
  • Есдүгээр сарын 15 - Америкийн санхүүгийн шинжээч, сэтгүүлч Берти Форбесийн үүтгэсэн "Форбес" сэтгүүлийн эхний дугаар хэвлэлтээс гарав.
  • Есдүгээр сарын 17 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Төрийн ажилчдын үндэсний холбоо байгуулагджээ. Тухайн үед Холбооны Засгийн газрын 100 мянга гаруй ажилтан холбооны гишүүнчлэлтэй байсан юм.
  • Есдүгээр сарын 20 - Канад улсад "Дайны цагийн сонгуулийн тухай хууль" батлагджээ. Хууль ёсоор дайны фронтод явсан цэргийн ар гэрийн эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсон юм.
  • Есдүгээр сарын 22 - Литва улсыг Хаант Оросоос тусгаар тогтнуулах зорилго бүхий Вилньюсийн бага хурал байгуулагджээ.
  • Есдүгээр сарын 27 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн цэргийн хүч Германы армийн сөрөг довтолгоог няцаалаа.
  • Есдүгээр сарын 23 - Лев Троцкийг Петроградын Зөвлөлийн даргаар сонгожээ.
  • Есдүгээр сарын 23 - Москва хотын Зөвлөлтийн Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Болщевикуудын талд санал өгөв.
  • Есдүгээр сарын 26 - Аравдугаар сарын 3 - Дэлхийн нэгдүгээр дайн: Полигон Вудын тулаан: Германы байрлалыг Британи, Австралийн цэргүүд эзлэв.
  • Есдүгээр сарын 28-29 - Дэлхийн нэгдүгээр дайн: Рамадигийн хоёр дахь тулаан: Османы эзэнт гүрний Рамади хотыг хяналтдаа авчээ.

Аравдугаар сар засварлах

  • Аравдугаар сарын 1 - АНУ-ын Холбооны Засгийн газар Нислэгийн удирдлагын газрыг байгуулж, анхны даргаар Ховард Коффиныг томилжээ.
    • Суут эрдэмтэн Альберт Эйнштейн Германы Мюнхен хотод байгуулагдсан Кайзер Вилхельмийн хүрээлэнгийн /одоогийн Макс Планкын физикийн хүрээлэн/ даргаар томилогдов.
  • Аравдугаар сарын 2 - Финланд улсад болсон парламентын сонгуульд Социал Демократ нам 44 хувийн саналаар ялалт байгуулжээ.
  • Аравдугаар сарын 3 - Украины Дуброн хотод цэргүүд бослого дэгдээв.
  • Аравдугаар сарын 4 - Дэлхийн нэгдүгээр дайн: Ипрес мөрний ойролцоо болсон тулаанд Британийн эзэнт гүрний арми Германы дөрөвдүгээр армийн хамгаалалтыг сэтлэв.
  • Аравдугаар сарын 6 - Хаант Оросын дөрөв дэх буюу хамгийн сүүлийн Төрийн Думын хурал эхлэв. Уг хурлаар хууль тогтоох байгууллагыг албан ёсоор татан буулгаж, Оросын түр Засгийн газарт хууль тогтоох байгууллагын сонгууль явуулах эрхийг олгожээ.
    • АНУ-ын Конгрессын танхим Дайсагнагч гүрнүүдтэй худалдаа хийх тухай хууль баталжээ. Хууль ёсоор дайсагнагч улсуудтай худалдаа хийхийг хязгаарласан юм.
  • Аравдугаар сарын 10 - Японы Төмөр замын яам Фүкүшима мужийн Банецүгийн зүүн шугамыг Каваме,Нацүй өртөөгөөр өргөтгөв.
  • Аравдугаар сарын 11 - Арменийн Үндэсний конгресс Гүржийн Тбилис хотноо чуулав. Уг хурлаар Хаант Орос задарсны дараа Армени үндэстнүүдийг хэрхэх тухай асуудлыг хэлэлцжээ.
  • Аравдугаар сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: Пашенделийн нэгдүгээр тулаан: Шинэ Зеландын арми нэг өдрийн дотор хамгийн их хохирол амсав. Бараг 800 гаруй цэрэг амиа алдаж, 45 офицер амь үрэгджээ.
  • Аравдугаар сарын 12-19 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы цэргийн хүч Эстонийн баруун хэсгийг бүхэлд нь эзлэв.
  • Аравдугаар сарын 13 - Автомашины дугуй үйлдвэрлэгч "Йокохама" /Yokohama/ компанийг Америкийн "Гүүдрич" компанитай хамтран байгуулжээ.
  • Аравдугаар сарын 14 - Уругвайн шигшээ баг Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахиа түрүүлэв. Монтевидео хотын Перейра цэнгэлдэхэд болсон шигшээ тоглолтод Аргентины шигшээ багийг 1-0 онооны харьцаагаар буулган авчээ.
  • Аравдугаар сарын 15 - Германы талд тагнуулын мэдээлэл задруулсан гэх үндэслэлээр Голландын бүжигчин Мата Хариг Парис хотод цаазаар авав.
    • АНУ-ын Мэргэжлийн бейсболын лигийн шигшээ болох "Дэлхийн цуврал"-д Чикаго Уайт Сокс баг Нью-Йорк Гигантс багийг зургаа дахь цувралд буулган авч хоёр дахиа түрүүлжээ.
  • Аравдугаар сарын 16 - Балтийн тэнгисийн Сааремаа аралд Германы цэргийн хүч хяналтаа тогтоов.
  • Аравдугаар сарын 17 - Транс-Австралийн төмөр зам ашиглалтад оров. Өмнөд Австралийн Августа боомт хотыг Барууны Австралийн Калгүри хоттой холбосон 1639 км-ийн урттай төмөр замын сүлжээ юм.
  • Аравдугаар сарын 19 - Шведийн Ерөнхий сайд Карл Шварц албан тушаалаасаа огцров. Есдүгээр сард болсон сонгуулийн үр дүнгээр түүний орыг Либерал намын тэргүүн, түүхийн ухааны профессор Нильс Эден залгасан байна.
  • Аравдугаар сарын 20 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы цэргийн хүч Балтийн тэнгисийн өөр нэг арал болох Хиюмаа аралд бүрэн хяналт тогтоов.
  • Аравдугаар сарын 22 - АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вилсон Гаднын иргэдийн өмчийг хамгаалах албыг байгуулж, даргаар нь Митчель Палмерыг тохоон томилов. Уг алба нь дайны цагт дайсан гэж тооцогдсон хүмүүсээс хураан авсан эд хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэлтэй байжээ.
    • Нэрт жүжигчин Чарльз Спенсер Чаплин найруулсан "Адал сонин явдал" кино дэлгэцэд гарав. Гол дүрүүдэд өөрөөс нь гадна Эдна Пурвьенс, Эрик Кембэлл нар тогложээ.
  • Аравдугаар сарын 23 - "Октъябрын хувьсгал": Больщевик нам Оросын түр засгийн газрыг түлхэн унагах нь зүйтэй гэж үзэн "Зэвсэгт бослого гарах нь зайлшгүй" гэх агуулга тогтоол баталжээ.
    • Германы хөлөг онгоц Бразилын аяллын усан онгоцыг устган сөнөөв. Ингэснээр Бразил улс дайнд татагдан орох нөхцөл бүрджээ.
    • Германы Засгийн газар Эдийн засгийн товчоо байгуулсан нь одоогийн Эдийн засгийн яамны эхлэл болсон байна.
  • Аравдугаар сарын 25 - "Октъябрын хувьсгал": Оросын түр Засгийн газрыг түлхэн унагаах зорилго бүхий Петроградын хувьсгалт цэргийн зөвлөлийг байгуулж, Лев Троцкий удирдахаар болов.
  • Аравдугаар сарын 26 - Дэлхийн нэгдүгээр дайн: Бразил улс Герман тэргүүтэй сөргөлдөгч гүрнүүдэд дайн зарлав.
  • Аравдугаар сарын 27 - Дэлхийн нэгдүгээр дайн: Францын VI арми Германы хяналтад байсан Ла Малмайсон коммуныг чөлөөлөхийн төлөө ширүүн тулаан өрнүүлэв. Францын талаас 2241 цэрэг амиа алдаж, 8162 цэрэг хүнд, хөнгөн шархаджээ. Үүнээс 1460 цэрэг ор сураггүй алга болжээ. Гэсэн ч Германы талаас 11 157 цэргийг олзлон, 1100 автомат шүршигч, пуужин харвагчийг хураан авсан байна. Германы тал уг тулаанд 38 мянган цэргээ алдсан байна.
  • Аравдугаар сарын 28 - Швейцарь улсад холбооны сонгууль болов. Уг сонгуульд Чөлөөт ардчилсан нам ялалт байгуулж, Үндсний зөвлөлд олонх болжээ.
  • Аравдугаар сарын 30 - Италийн Ерөнхий сайд Паоло Бошеллиг дайны цагт буруу бодлого баримталсан гэж үзэн огцруулав. Түүний орыг Витторио Эмануэль Орландо залгасан байна.
  • Аравдугаар сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Сирийн Бершеба хотын төлөөх тулаанд Османы эзэнт гүрэн хүнд ялагдал хүлээв. Бершеба хотыг булаан авах тулаанд Британийн эзэнт гүрний морьт дивиз довтолгоон өрнүүлж ялалт байгуулжээ. Британийн морьт дивиз Османы 1947 цэргийг олзон, 1100 цэрэг амиа алдсан байна. Британийн талаас энэ тулаанд 171 цэрэг амиа алдсан юм.

Арваннэгдүгээр сар засварлах

  • Арваннэгдүгээр сарын 2 - Сионизм: Их Британийн Гадаад харилцааны сайд Артур Балфур "Балфурын тунхаглал" гаргав. Уг тунхаглалд Палестины газар нутгийн аль нэг хэсэгт еврей үндэстнүүдийг суурьшуулахыг уриалсан юм.
    • АНУ-Японы хооронд Ленсинг-Ишийгийн гэрээ байгуулагдав. Гэрээ ёсоор Япон улс эх газрын Хятадад онцгой ач холбогдол өгч байгаа Японы ашиг сонирхлыг АНУ хүлээн зөвшөөрчээ.
  • Арваннэгдүгээр сарын 5 - Эстони болон Оросын больщевикууд Эстонийн өөртөө засах улсын засгийн эрхийг авав. Энэ явдлаас хойш хоёр хоногийн дараа Октябрын хувьсгал болсон билээ.
  • Арваннэгдүгээр сарын 6 - Троцкийн хорооны цэргүүд төрийн байгууллагуудын барилгуудыг мэдэлдээ авч, түр Засгийн газрын гишүүдэд халдаж эхэлжээ.
  • Арваннэгдүгээр сарын 7 - Октябрын хувьсгал: Владимир Ленин тэргүүтэй Больщевик намын гишүүд эзэн хааны Өвлийн ордон (орос. Зимний дворец ) руу дайрч, Керенскийн түр Засгийн газрыг тараав. Энэ үйл явдал Оросод иргэний дайн дэгдэх шалтгаан болсон юм.
    • Оросуудад зэвсэг нийлүүлж Октябрын хувьсгалыг дэмжсэн Иран улс Холбоотон гүрнүүдийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв.
    • АНУ-ын Нью-Йорк хотод эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлах жагсаал болов.
  • Арваннэгдүгээр сарын 8 - Октябрын хувьсгалын үр дүнгээр байгуулагдсан Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Орос улсын Ардын комиссаруудын зөвлөлийн Нийгмийн хамгааллын сайд бөгөөд ардын комиссарын суудалд Александра Коллонтай сонгогдов. Ингэснээр Европ тивд сайдын суудалд суусан анхны эмэгтэй улстөрч болсон юм.
  • Арваннэгдүгээр сарын 9 - Хувьсгалын удирдагчдын нэг Владимир Ленин дайнаас татгалзаж, фронтоос цэргүүдээ татах агуулагтай нийтлэлийг "Известия" сонинд нийтлэв.
    • Аргентин улсын зураач Куирино Кристиани улсынхаа түүхэнд анх удаагаа бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бүтээжээ. "Эль Апостол" нэртэй уг хүүхэлдэйн кино нь эрх баригчдыг шоглосон агуулгатай байсан гэдэг.
  • Арваннэгдүгээр сарын 11 - Октябрын хувьсгал: Оросын түр Засгийн газрын тэргүүн Александр Керенский болон Генерал Пётр Краснов нар Засгийн газарт үнэнч 700 казазыг удирдан Больщевик засгийн эсрэг босов. Тэд Царское Селог төвөггүй эзэлжээ.
    • Оросын анхны сонин гэгдэх "Санкт-Петербургские Ведомости" хэвлэлтээ зогсоов.
  • Арваннэгдүгээр сарын 12 - Украины ардын арми байгуулагдав.
  • Арваннэгдүгээр сарын 13 - Дэлхийн нэгдүгээр дайн: Мугар нурууны тулаан: Холбоотны арми Османы эзэнт гүрний цэргүүдийг буулган авав. Тулааны дараа Османы 10 мянган цэргийг дайны хоригдол болгож 100 галт зэвсгийг хураан авчээ.
    • Октябрын хувьсгал: Улаан хамгаалагчид Пётр Красновын дэгдээсэн бослогыг зэвсгийн хүчээр таслан зогсоов.
  • Арваннэгдүгээр сарын 14 - Нэрт тулаанч Аль Маккой Дэлхийн дунд жингийн аваргын бүсээ алдав. Тэрбээр Нью-Йорк хотын Бруклин хотод болсон тулааны зургаадугаар үед Майк Даудад хүнд цохилтоор ялагджээ.
  • Арваннэгдүгээр сарын 15 - Финландын парламент "Тусгаар тогтнолын тухай хууль" батлав. Ингэснээр Финланд дахь Оросын эрх мэдлийг халж, Тусгаар тогтнолоо зарласан юм.
    • Владимир Ленин, Иосиф Сталин нарын тунхагласан Оросын ард түмний эрхийг нийтэд зарлав. Үүгээр оросын ард түмэн бүрэн эрхт байдлаа зарлаж, өөрсдийгөө тодорхойлж, салан тусгаарлах эрхийг нь хүлээн зөвшөөрчээ.
  • Арваннэгдүгээр сарын 16 - Францын Ерөнхий сайдын суудалд Жорж Клемансо суув.
  • Арваннэгдүгээр сарын 17 - Дэлхийн нэгдүгээр дайн: Йерусалемийн тулаан: Холбоотны арми Жудеаны толгодыг өгсөн Османы эзэнт гүрний эсрэг довтолгоо өрнүүлжээ.
  • Арваннэгдүгээр сарын 19 - Дэлхийн нэгдүгээр дайн: Капореттогийн тулаанд Австи, Гермамны цэргүүд ялалт байгуулав. Италийн талаас 13 мянган цэрэг амиа алдаж, 30 мянган цэрэг шархдаж, 270 мянган цэргийг дайны хоригдол болгож, 50 цэргийг цөлжээ. Энэ үйлд явдлын дараахан Италийн Ерөнхий сайд Паоло Боселигийн засаг захиргаа нуран унасан юм.
    • Гүржид Үндэсний зөвлөл байгуулагдаж, Хаант Оросын эрхшээлээс гарч байгаагаа зарлалаа.
  • Арваннэгдүгээр сарын 20 - Украин улс Бүгд найрамдах засаглалаа тунхаглав.
  • Арваннэгдүгээр сарын 23 - Больщевикууд "Известия", "Правда" сонинуудыг хэвлэн тарааж эхлэв.
  • Арваннэгдүгээр сарын 25 - Оросын нутаг дэвсгэрт анх удаа чөлөөт сонгууль зохион байгуулагдав. Сонгуульд Социалист хувьсгалын намын больщевикууд үнэмлэхүй ялалт байгуулжээ.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми одоогийн Мозамбик, Танзанийн нутагт болсон тулаанд Португалийн армийг ялжээ.
  • Арваннэгдүгээр сарын 26 - Канадын Монтриал хотод Үндэсний хоккейн лиг байгуулагдав.
  • Арваннэгдүгээр сарын 28 - Дэлхийн нэгдүгээр дайн: Больщевикууд Германтай энхийн гэрээ байгуулах хэлэлцээ эхлүүлжээ.
    • Зөвлөлт социалист хоблоот Орос улсад Башкортостаны өөртөө засах улс байгуулагдав.

Арванхоёрдугаар сар засварлах

  • Арванхоёрдугаар сарын 1 - АНУ-ын түүхэнд хамгийн хүйтэн агаарын хэм бүртгэгдэв. Аляск мужийн Юкон хотод агаарын дундаж температур -44.6 цельс, мөн тус мужийн Ийгл хотод -43.3 цеьлсийн хэмийг заажээ.
  • Арванхоёрдугаар сарын 2 - Германы Берлин хотод гандболын спортын анхны албан ёсны тоглолт болов.
  • Арванхоёрдугаар сарын 3 - Хаант Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын сүүлийн дарга Николай Духонины амь насанд больщевикууд халджээ.
  • Арванхоёрдугаар сарын 4 - АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вилсон Конгрессын танхимд үг хэлэхдээ дайнд татагдан оролцож байгаагаа зарлажээ.
  • Арванхоёрдугаар сарын 5 - Португал улсад цэргийн хунтын дэглэм тогтож, армийн хошууч Сидонио Паис засгийн эрхэнд гарчээ.
  • Арванхоёрдугаар сарын 6 - Финландын сенатын танхим Оросоос тусгаар тогтнож байгаагаа зарлалаа.
  • Арванхоёрдугаар сарын 7 - АНУ Австри-Унгарын эзэнт гүрэнд дайн зарлав.
  • Арванхоёрдугаар сарын 9 - Румын улс дэлхийн нэгдүгээр дайнд оролцохгүй, гарч байгаагаа зарлалаа.
  • Арванхоёрдугаар сарын 10 - АНУ-ын гол холбоотон Панама улс Австри-Унгарын эзэнт гүрэнд дайн зарлажээ.
  • Арванхоёрдугаар сарын 13 - Бүгд найрамдах Крым ард улс байгуулагдав. Тухайн үед Крымийн газар нутагт исламын шашинтнууд зонхилон аж төрж байжээ.
    • Казахууд Оросоос тусгаар тогтнолоо зарлаж, Алашийн өөртөө засах улсыг байгуулжээ.
  • Арванхоёрдугаар сарын 15 - Орос болон сөргөлдөгч гүрнүүд энхийн гэрээ байгуулахаар тохиролцож, Зүүн фронтод тулаанаа зогсоожээ.
    • Бүгд найрамдах ардчилсан Молдав улс байгуулагдаж, Ерөнхийлөгчөөр Йон Инчулет сонгогджээ.
  • Арванхоёрдугаар сарын 17 - Канадын холбооны сонгуульд Консерватив нам ялалт байгуулав. Ингэснээр Роберт Борден Ерөнхий сайдын хувиар хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэв.
    • Фландерс тусгаар тогтнолоо тунхаглажээ.
  • Арванхоёрдугаар сарын 18 - Османы эзэнт гүрэн, Транскавказийн комиссаратын газартай гал зогсоохоор тохиролцов.
  • Арванхоёрдугаар сарын 19 - Үндэсний хоккейн лигийн анхны тоглолт болов. Уг тоглолтод Монтриал Уондерэрс-Торонто Аренас нар тоглож, Монтриалчууд 10-9 онооны харьцаагаар ялалт байгуулжээ.
  • Арванхоёрдугаар сарын 20 - Оросод КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах хороо байгуулагдав.
  • Арванхоёрдугаар сарын 23 - Нарва болон Ивангород хотуудыг Эстонийн автономит засаг захиргаанд шилжүүлэхийг дэмжжээ.
  • Арванхоёрдугаар сарын 25 - Зөвлөлт-Украины дайн: Александровск хотод Украины Төв Зөвлөлийн эсрэг больщевикууд бослого дэгдээв. Бослого гурав хоногийн дараа эцэслэжээ.
  • Арванхоёрдугаар сарын 26 - АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вилсон Холбооны эзэмшил, хяналтын тухай хуулийн дагуу АНУ-ын ихэнх төмөр замыг АНУ-ын Төмөр замын хороонд харьяалуулахаар болов. Ингэснээр дайны үед бараа, материалыг илүү үр дүнтэй тээвэрлэнэ гэж тооцжээ.
  • Арванхоёрдугаар сарын 31 - Их Британийн Засгийн газар нэг хүн долоо хоногт 8 унци элсэн чихэр идэхээр журамлав.

Мэндэлсэн алдартнууд засварлах

Нэгээс Зургаадугаар сар засварлах

  • Нэгдүгээр сарын 5 - Олимпын аварга, мөнгөн медальт, Европын гурван удаагийн аварга, Италийн зээрэнцэг шидэгч Адольфо Консолини (1969 онд нас барсан)
    • АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейганы анхны эхнэр, жүжигчин Жейн Вайман (2007 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 21 - Бэлэн хувцасны алдарт H&M брэндийг үндэслэгч Эрлинг Перссон (2002 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 25 - Нобелийн шагналт Оросын физикч, химич Илья Пригожин (2003 онд нас барсан)
    • Бразилын 22 дахь Ерөнхийлөгч Жанио Куадрос (1992 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 2 - Вьетнамын удирдагч До Муой (2018 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 4 - Пакистан улсын гурав дахь Ерөнхийлөгч Яахя Хан (1980 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 6 - Унгар гаралтай Америкийн жүжигчин За За Габор (2016 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 14 - Нобелийн шагналт Америкийн химич Херберт А.Хоптман (2011 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 23 - Йордан улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдсон, улстөрч Абделмуним аль-Рифай (1985 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 2 - Судан улсын найм дахь Ерөнхий сайд Бабикер Авадалла (2019 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 24 - Нобелийн шагналт Британийн молекулын биологич Жон Кендрью (1997 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 10 - Нобелийн шагналт Америкийн химич (1979 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 29 - Оскарын шагналт жүжигчин Селесте Холм (2012 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 1 - Францын нэрт жүжигчин Даниелле Даррье (2017 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 3 - Бүгд найрамдах Македон улсын анхны Ерөнхийлөгч Киро Глигоров (2012 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 29 - АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди (1963 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 1 - Нобелийн шагналт Америкийн химич Уиллиам С.Ноулес (2012 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 15 - Нобелийн шагналт Америкийн химич Жон Фенн (2010 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 16 - Грекийн Ерөнхийлөгч Федон Гизикис (1999 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 25 - Олимпын аварга Шведийн цаначин Нилс Карлссон (2012 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 30 - Оскар, "Алтан бөмбөрцөг", Каннын кино наадмын шагналт жүжигчин Сюзан Хейуорд (1975 онд нас барсан)

Долоогоос Арванхоёрдугаар сар засварлах

  • Долоодугаар сарын 7 - Үндэсний сагсан бөмбөгийн холбооны комиссар Ларри О'Брайн (1990 онд нас барсан)
    • Эль Сальвадор улсын Ерөнхийлөгч Фидел Санчез Эрнандез (2003 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 15 - Олимп, тивийн аварга Норвегийн гүйлтийн тэшигч Рейдар Лиаклев (2006 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 17 - Туркийн долоо дахь Ерөнхийлөгч Кенан Эврен (2015 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 25 - Швейцарь улсын 79 дэх Ерөнхийлөгч Фритц Хонеггер (1999 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 15 - Ирландын тав дахь Ерөнхий сайд Жек Линч (1999 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 7 - Нобелийн шагналт Асвтралийн химич Жон Корнфорт (2013 онд нас барсан)
    • Олимпын аварга Японы усанд сэлэгч Хамүро Тецүо (2005 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 11 - Филиппин улсын 10 дахь Ерөнхийлөгч Фердинанд Маркос (1989 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 20 - Испанийн нэрт жүжигчин Фернандо Рей (1994 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 2 - Нобелийн шагналт Английн биологич Кристиан де Дюве (2013 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 8 - Нобелийн шагналт Английн биохимич Родни Роберт Портер (1985 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 22 - Оскарын шагналт, нэрт жүжигчин Жоан Фонтейн (2013 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 2 - Олимпын аварга Багамын арлууд улсын завьч Дюрвард Ноулес (2018 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 14 - Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Паг Жон Хи (1979 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 19 - Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Ганди (1984 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 22 - Нобелийн шагналт Английн эрдэмтэн Эндрью Хаксли (2012 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 9 - Нобелийн шагналт Америкийн физикч Жеймс Рейнуотер (1986 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 10 - Малайзын хаан Яахя Петра (1979 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 21 - Нобелийн шагналт Германы зохиолч Хайнрих Болл (1985 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 28 - Тринидад ба Тобаго улсын анхны Ерөнхийлөгч Эллис Кларк (2010 онд нас барсан)

Нас барсан алдартнууд засварлах

Нэгээс Гуравдугаар сар засварлах

  • Хоёрдугаар сарын 5 - Кувейтийн эмир Жабер II Аль-Сабах (1860 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 5 - Португалийн анхны Ерөнхийлөгч Мануэль де Арриага (1840 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 6 - Бельгийн 17 дахь Ерөнхий сайд Жюль Ванденпербум (1843 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 31 - Нобелийн шагналт Германы физиологич Эмиль фон Беринг (1854 онд төрсөн)

Дөрвөөс Зургаадугаар сар засварлах

  • Дөрөвдүгээр сарын 3 - Врайтын ахан дүүсийн эцэг Милтон Врайт (1828 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 18 - Төлбөртэй бие засах газрыг санаачилсан Жон Невил Маскелайн (1839 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 23 - Мадагаскарын хатан хаан III Ранавалона (1855 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 29 - Америкийн яруу найрагч, сурган хүмүүжүүлэгч Кейт Харрингтон (1831 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 17 - Боливийн 25 дахь Ерөнхийлөгч Хосе Мануэл Пандо (1849 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 18 - Румын улсын 23 дахь Ерөнхий сайд Титу Майореску (1840 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 29 - Бельги улсын 19 дэх Ерөнхий сайд Франс Шоллерт (1851 онд төрсөн)

Долоогоос Есдүгээр сар засварлах

  • Долоодугаар сарын 2 - АНУ-ын Далайн тээврийн сайд, АНУ-ын Ерөнхий прокурор Уиллиам Хенри Муди (1853 онд төрсөн)
  • Долоодугаар сарын 27 - Нобелийн шагналт Швейцарийн эрдэмтэн Эмил Теодор Кошер (1841 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 13 - Нобелийн шагналт Германы химич Эдвард Бухнер (1860 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 20 - Нобелийн шагналт Германы химич Адольф фон Байер (1835 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 9 - Оросын Ерөнхий сайд Борис Штюрмер (1848 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 27 - Францын нэрт уран зураач Эдгар Дегас (1834 онд төрсөн)

Араваас Арванхоёрдугаар сар засварлах

  • Аравдугаар сарын 9 - Египетийн султан Хуссейн Камел (1853 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 22 - Дэлхийн хүнд жингийн аварга, боксчин Боб Фитцсиммонс (1863 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 11 - Хавайн сүүлчийн хаан Лилиуокалани (1838 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 10 - Канадын тав дахь Ерөнхий сайд Сир Макензи Боуелл (1823 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 24 - Оросын Ерөнхий сайд Иван Горемыкин (1839 онд төрсөн)


Гадаад холбоос засварлах

  Commons: 1917 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан