Доржхандын Хүдэрбулга

Доржхандын Хүдэрбулга (1992 оны 5 сарын 7-нд төрсөн) нь Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх. Мөн бөхийн чөлөөт барилдаанаар олимп, дэлхийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцож явсан, Азийн аварга.

Доржхандын Хүдэрбулга
Эрэгтэйчүүдийн чөлөөт бөх
Төлөөлдөг улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Доржхандын Хүдэрбулга
Төрсөн огноо 1992 оны 5 сарын 7
Төрсөн газар Монгол Улс
 
Медалиуд
Азийн АШТ
Хүрэл Шинэ Дели 2013 96кг
Алт Астана 2014 97кг
Азийн наадам
Хүрэл Инчон 2014 97кг
Зуны Универсиад
Хүрэл Казань 2013 96кг

Чөлөөт бөх засварлах

Олимп засварлах

Хүдэрбулга 2016 оны зуны олимпын чөлөөт бөхийн 97 кг-ийн жингийн ангилалд өрсөлдөх эрхийн төлөө 2 дахь буюу сүүлийн сорилго барилдаанд мөнгөн медаль хүртсэнээр олимпын эрхээ халаасалсан. Гэсэн ч Риогийн дэвжээнд эхний даваандаа Киргизы Магомед Мусаевт 0-9 оноогоор дийлдсэн.

Дэлхийн АШТ засварлах

Хүдэрбулга 2013, 2014, 2015 онуудад Дэлхийн АШТ-д оролцохдоо 2014 онд шөвгийн наймд шалгарсан нь одоогоор түүний хамгийн өндөр амжилт юм.

Бусад тэмцээн засварлах

Тэрээр 2014 онд Азийн аварга болсон (Шигшээд мөнөөх Мусаевыг ялж байв) бол 2013 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Мөн 2014 оны Азийн наадмаас хүрэл медаль шүүрчээ. Түүнчлэн 2013 оны зуны Универсиад наадмын хүрэл медальтай.

Үндэсний бөх засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2020 АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Э.Дашаар дөрөв, улсын заан Б.Батмөнхөөр тав давж

" Монгол улсын начин " цолыг хүртсэн.

512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2011 Төв аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 256
2012 Төв аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. 256
2014 Төв аймгийн баяр наадамд аймгийн арслан Г.Ганжадаар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 256
2019 Налайх хотын баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2019 Төв аймгийн баяр наадамд аймгийн харцага Д.Батсүхэд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256