2017 оны бүх цэргийн наадам

Цэргийн наадам

засварлах

Барилдааны тов

засварлах

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг цэргийн цол олгох бүх цэргийн баяр наадам 2017-06-17- ны бямба гаригт 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдна.

Барилдаанд оролцогчид

засварлах

Бүх цэргийн баяр наадамд Монгол улсын бүх хүчний байгууллагын дэргэдэх спорт хороод болох Монгол улсын Зэвсэгт хүчний " Алдар " спорт хороо, Хил хамгаалах ерөнхий газрын " Хилчин " спорт хороо, Тагнуулын ерөнхий газрын " Эрч " спорт хороо, Цагдаагийн ерөнхий газрын " Хүч " спорт хороо, Онцгой байдлын ерөнхий газрын " Аврагч " спорт хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын " Сүлд " спорт хороо, Хууль сахиулах их сургуулийн дэргэдэх " Соёмбо " спорт хорооноос гаргасан мэдүүлэгийн дагуу аймаг, цэргийн цолтой болон сумын цолтон залуу бөхчүүд оролцно.

Цэргийн цол, чимэг

засварлах

Бүх цэргийн баяр наадамд түрүүлсэн бөхөд " Цэргийн арслан " цол, үзүүрлэсэн бөхөд " Цэргийн заан " цол, шөвгийн дөрөвт шалгаран их шөвөгт үлдсэн бөхөд " Цэргийн харцага " цол, шөвгийн наймд шалгаран дунд шөвөгт шалгарсан бөхөд " Цэргийн начин " цолыг тус тус олгоно. Мөн тус тус даваанд шалгаран үлдсэн аймаг, цэргийн цолтой бөхчүүдэд баяр наадмын комиссын шийдвэрийн дагуу чимэгийг тус тус олгоно.

Бөхийн бүрэлдэхүүн

засварлах

Бүх цэргийн баяр наадамд бүх спорт хороодоос ирүүлсэн мэдүүлгийн дагуу

Зэвсэгт Хүчний Алдар СХ-ноос 96 бөх,

ХХЕГ-ын Хилчин СХ-ноос 64 бөх,

ЦЕГ-ын Хүч СХ-ноос 32 бөх,

ОБЕГ-ын Аврагч СХ-ноос 24 бөх,

ШШГЕГ-ын Сүлд СХ-ноос 20 бөх,

ХСИС-ийн Соёмбо СХ-ноос 20 бөх нийт 256 бөх зодогллоо. Эдгээрээс сумын цолтой болон залуу бөх 40 багтан барилдлаа.

Барилдааны тэмдэглэл

засварлах

Бүх цэргийн баяр наадам-2017 наадмыг нээн Батлан хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж үг хэлэв. Тайлбарлагч Б.Цогтбаатар барилдах бөхчүүдийг танилцуулсаны дараа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уртын дууч Мягмардорж, морин хуурч Өлзийбаяр нар " Эр бор харцага " хэмээх уртын дуугаар ая барилаа.

Нэгийн даваа
засварлах

Нэгийн давааны зүүн талын магнайд аймгийн хурц арслан Б.Номиндалай, баруун талын магнайд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар магнайлан барилдаан эхэллээ. 14 аймгийн хурц арслан, 79 аймгийн арслан цолтон барилдахаар бүртгүүлсэнээс хоёр аймгийн арслан шалтгааны улмаас барилдсангүй. Дөчин сумын заан цолтон аймгийн арслангуудтай оноолт тааран барилдсанаас зургаан сумын цолтон давлаа. Аймгийн хурц арслан Г.Ганням сумын заан Н.Өсөхбаярт, аймгийн хурц арслан С.Ариунбилэг сумын заан Ням-Очирт, аймгийн арслан Д.Болдбаатар сумын заан Даваадалайд, аймгийн арслан Н.Баттүвшин сумын заан Батсүхэд, аймгийн арслан Ш.Мөнх-Од сумын заан Г.Бадрахад, аймгийн арслан М.Баасанбат сумын заан Н.Ширчинхүүд тус тус өвдөг шороодлоо.Эдгээр аймгийн арслангуудаас гадна арван аймгийн арслан цолтон нэгийн даваанд өвдөг шороодлоо. Нэгийн давааны төгсгөлд аймгийн заан цолтнууд аймгийн харцага цолтонтой, аймгийн харцага цолтнууд хоорондоо оноолт тааран барилдлаа. Өнгөрсөн жилийн түрүү бөх Д.Цэрэнтогтох өрсөлдөгч бөхөө давхар ачиж нэлээн нисэлттэй өвдөг шороодууллаа. Түрүү бөхийн тааварт яригдаж байсан аймгийн заан Б.Түмэндэмбэрэл Дорнод аймгийн харъяат аймгийн нэмэх начин Б.Батдорж, аймгийн заан Ч.Эрдэнэсайхан аймгийн начин Ө.Дүүрэнбаярт тус тус өвдөг шороодлоо.

Хоёрын даваа
засварлах

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд сумын заан Г.Бадрах аймгийн хурц арслан Д.Цэвэлсодномоор давж өнөөдрийн барилдаанд барилдсан дөчин сумын заанаас ганцаар хоёр давлаа. Давааны төгсгөлд хорин хоёр аймгийн арслангууд хоорондоо нугарч барилдсан юм. Гучин нэгэн аймгийн арслан цолтон өвдөг шорооджээ.

Цол хүртсэн, шөвгөрсөн бөхчүүд

засварлах
д\д Цол Овог нэр Харъяалал Хүртсэн цол, чимэг
Түрүү Аймгийн арслан Балганы Хишигбаатар Говь-Алтай Чандмань " Хурц " чимэг
Үзүүр Аймгийн нэмэх начин Оюунбатын Батжаргал Завхан Идэр " Цэргийн заан " цол
Шөвгийн дөрөв Аймгийн хурц арслан Оюуны Гантулга Увс Малчин " Хичээнгүй " чимэг
Аймгийн харцага Өлзийсайханы Батзул Орхон Баян-Өндөр " Цогт " чимэг
Шөвгийн найм Аймгийн арслан Мягмарын Бадарч Архангай Цэнхэр " Нэмэх " чимэг
Аймгийн арслан Оргихын Хангай Ховд Буянт " Өсөх " чимэг
Аймгийн арслан Батбаярын Даваа-Очир Хөвсгөл Их-Уул " Өсөх " чимэг
Сумын заан Ганцогтын Бадрах Хэнтий Батширээт " Цэргийн начин " цол

Барилдааны дүйз

засварлах

Гурвын даваа

засварлах
д\д Ам бөх Даваа, унаа Угтуул бөх
Цол Овог нэр Харьяалал Цол Овог нэр Харьяалал
1. А.х.а Болор-Эрдэнийн Номиндалай Сүхбаатар Онгон О Х А.з Энхжаргалын Дарханбат Хэнтий Батноров
2. А.х.а Шарын Мөнгөнбаатар Сүхбаатар Онгон О Х А.н Сандагдоржийн Галданцогт Өвөрхангай Бүрд
3. А.х.а Болдын Эрдэнэхүү Баянхонгор Баянбулаг О Х А.з Баттунгалагийн Чүлтэмпунцаг Төв Эрдэнэсант
4. А.х.а Цогбадрахын Бямба-Очир Говь-Алтай Бугат О Х А.а Төмөрчөдөрийн Занданбат Дундговь Говь-Угтаал
5. А.х.а Даваахүүгийн Цэвэлсодном Өвөрхангай Хужирт Х О А.н.н Оюунбатын Батжаргал Завхан Идэр
6. А.х.а Нацагсүрэнгийн Золбоо Баянхонгор Баянбулаг О Х А.х Дашнямын Ганцоож Говь-Алтай Дэлгэр
7. А.х.а Дамбын Тангад Говь-Алтай Цээл О Х А.х Наранцэцэгийн Энхжаргал Сэлэнгэ Мандал
8. А.х.а Бэгзийн Мижидсүрэн Өмнөговь Булган Х О Ц.а Дашдоржийн Цэрэнтогтох Баянхонгор Заг
9. А.х.а Өрнөхбаярын Сүхбат Булган Могод О Х А.х Аварзэдийн Отгонбаатар Баянхонгор Баянбулаг
10. А.х.а Оюуны Гантулга Увс Малчин О Х А.а Пүрэвжавын Мөнхбат Дорнод Цагаан-Овоо
11. А.а Мягмарын Бадарч Архангай Цэнхэр О Х А.н.н Ганболдын Болдгэрэл Архангай Тариат
12. А.а Бередмуратын Серик Баян-Өлгий Улаанхус О Х А.н Галбадрахын Гантулга Говь-Алтай Шарга
13. А.а Батчулууны Хашбат Булган Хутаг-Өндөр Х О А.х Ганбаатарын Энхбилэг Ховд Эрдэнэбүрэн
14. А.а Оргихын Хангай Ховд Буянт О Х А.а Пэрэнлэйжамцын Баярхүү Архангай Эрдэнэмандал
15. А.а Нямпүрэвийн Батсайхан Ховд Буянт О Х А.а Нэргүйбаярын Эрдэнэчулуун Дархан-Уул Шарынгол
16. А.а Бальдаржамцын Тайван Ховд Дарви О Х А.а Юрагийн Пүрэвжаргал Архангай Эрдэнэбулган
17. А.а Гаанжуурын Батням Хөвсгөл Арбулаг Х О С.з Ганцогтын Бадрах Хэнтий Батширээт
18. А.а Шоовдорын Дарханбат Өмнөговь Хүрмэн Х О А.а Төмөрбаатарын Пүрэвсүрэн Говьсүмбэр Сүмбэр
19. А.а Балганы Хишигбаатар Говь-Алтай Чандмань О Х А.х Цэрэндоржийн Ганбат Архангай Тариат
20. А.а Нурланы Мустафа Баян-Өлгий Дэлүүн Х О А.х Пүрэврагчаагийн Жаргалсайхан Архангай Тариат
21. А.а Хүрэлбаатарын Оргилболд Увс Тэс О Х А.а Батжаргалын Лхагвадорж Өвөрхангай Нарийнтээл
22. А.а Бат-Очирын Гончигтавхай Говьсүмбэр Сүмбэр Х О А.х Өлзийсайханы Батзул Орхон Баян-Өндөр
23. А.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ Архангай Хашаат О Х А.а Тогтохмэндийн Сайханжаргал Говь-Алтай Дэлгэр
24. А.а Дамдингийн Тогтохжаргал Увс Өндөрхангай О Х А.а Жаргалсайханы Алтаншагай Говь-Алтай Бигэр
25. А.а Шархүүгийн Пүрэвгарьд Завхан Баянтэс Х О А.з Жамсрангийн Ням-Эрдэнэ Увс Тэс
26. А.а Цэнд-Аюушийн Цогт-Эрдэнэ Архангай Цэнхэр О Х А.а Бүрнээгийн Баянмөнх Ховд Мөнххайрхан
27. А.а Батбаярын Даваа-Очир Хөвсгөл Их-Уул О Х А.х Цэвээнпүрэвийн Адъяа Ховд Мөст
28. А.а Дармаагийн Тамир Булган Бүрэгхангай О Х А.а Шаравдоржийн Отгонтөгс Хэнтий Жаргалтхаан
29. А.а Пүрэвдоржийн Батсүх Завхан Алдархаан О Х А.н.н Бямбадоржийн Батдорж Дорнод Халхгол
30. А.а Цэдэндоржийн Мөнхбаяр Увс Тэс О Х Ц.н Батсүхийн Зоригтбаатар Архангай Батцэнгэл
31. А.а Цэрэнбатын Сандагдорж Хөвсгөл Шинэ-Идэр Х О А.х Навааны Хүрэлсүх Увс Тэс
32. А.а Ганпүрэвийн Ганбаатар Булган Сайхан О Х А.х Дамдинсүрэнгийн Пүрэвдорж Булган Сайхан

Дөрвийн даваа

засварлах
д\д Ам бөх Даваа, унаа Угтуул бөх
Цол Овог нэр Харьяалал Цол Овог нэр Харьяалал
1. А.х.а Болор-Эрдэнийн Номиндалай Сүхбаатар Онгон Х О С.з Ганцогтын Бадрах Хэнтий Батширээт
2. А.х.а Шарын Мөнгөнбаатар Сүхбаатар Онгон Х О А.н.н Оюунбатын Батжаргал Завхан Идэр
3. А.х.а Болдын Эрдэнэхүү Баянхонгор Баянбулаг Х О А.х Өлзийсайханы Батзул Орхон Баян-Өндөр
4. А.х.а Цогбадрахын Бямба-Очир Говь-Алтай Бугат О Х А.х Пүрэврагчаагийн Жаргалсайхан Архангай Тариат
5. А.х.а Нацагсүрэнгийн Золбоо Баянхонгор Баянбулаг Х О А.х Ганбаатарын Энхбилэг Ховд Эрдэнэбүрэн
6. А.х.а Дамбын Тангад Говь-Алтай Цээл Х О А.х Навааны Хүрэлсүх Увс Тэс
7. А.х.а Өрнөхбаярын Сүхбат Булган Могод О Х А.з Жамсрангийн Ням-Эрдэнэ Увс Тэс
8. А.х.а Оюуны Гантулга Өмнөговь Булган О Х Ц.а Дашдоржийн Цэрэнтогтох Баянхонгор Заг
9. А.а Мягмарын Бадарч Архангай Цэнхэр О Х А.а Ганпүрэвийн Ганбаатар Булган Сайхан
10. А.а Бередмуратын Серик Баян-Өлгий Улаанхус О Х А.а Цэдэндоржийн Мөнхбаяр Увс Тэс
11. А.а Оргихын Хангай Ховд Буянт О Х А.а Пүрэвдоржийн Батсүх Завхан Алдархаан
12. А.а Нямпүрэвийн Батсайхан Ховд Буянт Х О А.а Дармаагийн Тамир Булган Бүрэгхангай
13. А.а Бальдаржамцын Тайван Ховд Дарви Х О А.а Батбаярын Даваа-Очир Хөвсгөл Их-Уул
14. А.а Төмөрбаатарын Пүрэвсүрэн Говьсүмбэр Сүмбэр О Х А.а Цэнд-Аюушийн Цогт-Эрдэнэ Архангай Цэнхэр
15. А.а Балганы Хишигбаатар Говь-Алтай Чандмань О Х А.а Дамдингийн Тогтохжаргал Увс Өндөрхангай
16. А.а Хүрэлбаатарын Оргилболд Увс Тэс О Х А.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ Архангай Хашаат

Тавын даваа

засварлах
д\д Ам бөх Даваа, унаа Угтуул бөх
Цол Овог нэр Харьяалал Цол Овог нэр Харьяалал
1. А.х.а Цогбадрахын Бямба-Очир Говь-Алтай Бугат Х О С.з Ганцогтын Бадрах Хэнтий Батширээт
2. А.х.а Өрнөхбаярын Сүхбат Булган Могод Х О А.н.н Оюунбатын Батжаргал Завхан Идэр
3. А.х.а Оюуны Гантулга Увс Малчин О Х А.а Хүрэлбаатарын Оргилболд Увс Тэс
4. А.а Мягмарын Бадарч Говь-Алтай Тонхил О Х А.х Ганбаатарын Энхбилэг Ховд Эрдэнэбүрэн
5. А.а Бередмуратын Серик Баян-Өлгий Улаанхус Х О А.а Балганы Хишигбаатар Говь-Алтай Чандмань
6. А.а Оргихын Хангай Ховд Буянт О Х А.а Төмөрбаатарын Пүрэвсүрэн Говьсүмбэр Сүмбэр
7. А.а Батбаярын Даваа-Очир Хөвсгөл Их-Уул О Х А.х Навааны Хүрэлсүх Увс Тэс
8. А.а Дармаагийн Тамир Булган Бүрэгхангай Х О А.х Өлзийсайханы Батзул Орхон Баян-Өндөр

Зургаагийн даваа

засварлах
д\д Ам бөх Даваа, унаа Угтуул бөх
Цол Овог нэр Харьяалал Цол Овог нэр Харьяалал
1. А.х.а Оюуны Гантулга Увс Малчин О Х С.з Ганцогтын Бадрах Хэнтий Батширээт
2. А.а Мягмарын Бадарч Архангай Цэнхэр Х О А.н.н Оюунбатын Батжаргал Завхан Идэр
3. А.а Оргихын Хангай Ховд Буянт Х О А.а Балганы Хишигбаатар Говь-Алтай Чандмань
4. А.а Батбаярын Даваа-Очир Хөвсгөл Их-Уул Х О А.х Өлзийсайханы Батзул Орхон Баян-Өндөр

Долоогийн даваа

засварлах
д\д Ам бөх Даваа, унаа Угтуул бөх
Цол Овог нэр Харьяалал Цол Овог нэр Харьяалал
1. А.х.а Оюуны Гантулга Увс Малчин Х О А.н.н Оюунбатын Батжаргал Завхан Идэр
2. А.а Балганы Хишигбаатар Говь-Алтай Чандмань О Х А.х Өлзийсайханы Батзул Орхон Баян-Өндөр

Наймын даваа

засварлах
д\д Ам бөх Даваа, унаа Угтуул бөх
Цол Овог нэр Харьяалал Цол Овог нэр Харьяалал
1. А.а Балганы Хишигбаатар Говь-Алтай Чандмань О Х А.н.н Оюунбатын Батжаргал Завхан Идэр