Бүрнээгийн Баянмөнх
Бүрнээгийн Баянмөнх нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин цолтой бөх.
Төрсөн өдөр | 1988 оны 3 сарын 22 |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Ховд аймгийн Мөнххайрхан сум |
Алдар цол | |
Бөхийн цол | Улсын начин |
Цол ахисан он жил | |
Аймгийн арслан | 2014 |
Аймгийн хурц арслан | 2019 |
Улсын начин | 2024 |
Наадмын амжилт
засварлахУлсын наадмын дэвжээнд
засварлах- Их Монгол улс байгуулагдсаны 802 жилийн ой, Ардын хувьсгалын 87 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Хандсүрэнгийн Мэндбаярт өвдөг шороодсон.
- Их Монгол улс байгуулагдсаны 802 жилийн ой, Ардын хувьсгалын 87 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн харцага Чойдоржийн Бүрэнзэвсэгт өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2223 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат сумын заан Должинсүрэнгийн Майнбаярыг давж хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат улсын начин Наранцэцэгийн Бүрэнбаатарт өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2224 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат сумын заан Мягмарын Нямдоржийг, хоёрын даваанд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат улсын начин Маналсүрэнгийн Эрдэнэбатыг давж гурвын даваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Цэдэвийн Содномдоржид өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат сумын заан Заяахүүгийн Баттөмөрийг, хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат аймгийн заан Батцэнгэлийн Эрдэнэбаярыг тус тус давж гурвын даваанд Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат аймгийн арслан Батбаярын Бат-Амгаланд өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2226 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 811 жилийн ой, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дундговь аймгийн Луус сумын харьяат сумын заан Сугирын Лундааг, хоёрын даваанд Өмнөговь аймгийн Булган сумын харьяат улсын начин Баатарын Сумъяаг давж гурвын даваанд Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Өлзийтогтохын Бат-Оршиход өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат сумын заан Амарбаясгалангийн Бат-Эрдэнэ, хоёрын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Лхагвасүрэнгийн Шинэбаатарыг тус тус давж гурвын даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Нэгдэлийн Жаргалбаярт өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2232 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 818 жилийн ой, Ардын хувьсгалын 102 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд сумын заан Б.Далайбаатар, хоёрын даваанд аймгийн арслан Б.Хашбат, гурвын даваанд улсын заан Ц.Мягмарсүрэн, дөрвийн даваанд улсын харцага Л.Лха-Очир нарыг тус тус давж тавын даваанд улсын гарьд М.Бадарчид өвдөг шороодсон. Гэвч М.Бадарчаас сэргээш илэрсэн тул аймгийн хурц арслан Б.Баянмөнхөд Монгол улсын начин цол олгосон.
Аймгийн наадмын дэвжээнд
засварлахОн | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2014 | Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн начин Н.Мустафагаар найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. | 256 |
2019 | Ховд аймгийн баяр наадамд сумын заан Ц.Төмөрцоожоор найм даван түрүүлж " Хурц " чимэг нэмсэн. | 256 |