Цогбадрахын Бямба-Очир

Цогбадрахын Бямба-Очир нь Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, үндэсний бөхийн улсын начин цолтой, Хантайшир бөхийн дэвжээ, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх. 1985 оны 11 сарын 23-нд төрсөн.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2018 АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд улсын арслан Э.Оюунболдоор тав давж шөвгөрөн "Монгол улсын начин" цолыг хүртсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2009 Дорноговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 128
2011 Сүхбаатар аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. 256
2013 Бүх цэргийн наадамд тав давж шөвгөрсөн. 256
2013 Говь-Алтай аймгийн баяр наадамд цэргийн харцага Б.Хишигбаатарт өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. 256
2015 Налайх дүүргийн баяр наадамд сумын заан М.Майнбаяраар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
2016 Налайх дүүргийн баяр наадамд сумын заан П.Эрдэнэбаяраар долоо даван түрүүлж "Аймгийн хурц арслан" чимэг хүртсэн. 128
2017 Налайх дүүргийн баяр наадамд аймгийн заан Э.Даваажаргалд өвдөг шороодон үзүүрлэсэн. 256