Болдын Эрдэнэхүү

Болдын Эрдэнэхүү нь (1987 оны 10 сарын 10-нд төрсөн) Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, Үндэсний бөхийн улсын өсөх идэр начин цолтой бөх.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2018 АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд улсын харцага М.Бадарчаар дөрөв давж, тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон. 512
2019 2018 онд улсын гарьд Н.Ганбаатар сэргээш хэрэглэсэн байсан тул АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын өмнөхөн давааг нь нөхөн олгож " Улсын начин " цол хүртсэн. 2
2020 АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан Н.Баттүвшингээр дөрөв давж, тавын даваанд улсын арслан Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон. 512
2021 2020 онд улсын арслан Р.Пүрэвдагва сэргээш хэрэглэсэн байсан тул давааг нь нөхөн олгож " Өсөх идэр " чимэг нэмсэн. 13
2022 АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Э.Тулгаар дөрөв, улсын харцага Б.Цэдэнсодномоор тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 1024

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2008 Орхон аймгийн наадамд тав давж " Аймгийн начин " цол хүртсэн 128
2010 Баянхонгор аймгийн наадамд Аймгийн начин Ч.Баасанбатаар найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 256
2011 Баянхонгор аймгийн наадамд тав давж шөвгөрсөн. 256
2012 Бүх цэргийн наадамд Аймгийн арслан П.Бүрэнтөгсөөр зургаа даван шөвгөрч " Хичээнгүй " чимэг хүртсэн. 256
2015 Баянхонгор аймгийн наадамд Сумын заан Д.Уртнасангаар найм даван түрүүлж " Аймгийн хурц арслан " чимэг хүртсэн. 256
2016 Орхон аймгийн наадамд Аймгийн заан Б.Гантөмөрт өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256
2018 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Өрнөх " чимэг нэмсэн. 256

Бөхийн удам засварлах

Аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүүгийн аав Дорждэрэмийн Болд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Баянхонгор аймгийн баяр наадамд 1989, 1994 онуудад түрүүлсэн аймгийн хурц арслан цолтой бөх юм. Мөн улсын баяр наадамд 1995, 2001 онуудад дөрөв давж улсын аварга О.Балжинням, улсын заан Б.Ганбатад тус тус өвдөг шороодсон.

Харьяа байгууллага засварлах