Шарын Мөнгөнбаатар

Шарын Мөнгөнбаатар нь Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, Үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.


Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2016 АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан Ба.Батжаргалаар дөрөв давж тавын даваанд аймгийн арслан Д.Анартай оноолт тааран барилдаж өвдөг шороодсон. 1024
2018 АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд улсын харцага О.Хангайгаар дөрөв, улсын заан М.Өсөхбаяраар тав, улсын харцага А.Цацабшираар зургаа давж " Монгол улсын харцага " цол хүртсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2003 Сүхбаатар аймгийн наадамд Аймгийн заан Д.Энхнарангаар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
2006 Сүхбаатар аймгийн наадамд тав давж шөвгөрсөн. 128
2009 Дорнод аймгийн баяр наадамд тав давж шөвгөрсөн. 256
2010 Бүх цэргийн наадамд Аймгийн начин Б.Эрдэнэхүүгээр тав давж шөвгөрсөн. 256
2010 Сүхбаатар аймгийн наадамд Аймгийн заан Б.Сэнгэдоржоор найм даван түрүүлж "Аймгийн хурц арслан" чимэг хүртсэн. 256
2010 Дорнод аймгийн баяр наадамд тав давж шөвгөрсөн. 256
2011 Бүх цэргийн баяр наадамд Аймгийн арслан Ч.Батчулуунд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256
2012 Сүхбаатар аймгийн наадамд тав давж шөвгөрсөн. 512
2016 Бүх цэргийн баяр наадамд Аймгийн арслан Л.Шинэбаатараар зургаа давж шөвгөрсөн. 256
2016 Сүхбаатар аймгийн наадамд тав давж шөвгөрсөн. 256

Бөхийн удам засварлах

Харъяа байгууллага засварлах