Навааны Хүрэлсүх

Навааны Хүрэлсүх нь Увс аймгийн Тэс сумын харьяат. Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Навааны Хүрэлсүх
Төрсөн өдөр1991 оны 5 сарын 9 (1991-05-09)
(одоо 32 настай)
Төрсөн газарМонгол улсын Увс
аймгийн Тэс сум
Алдар цол
Бөхийн цолАймгийн арслан
Цол ахисан он жил
Аймгийн харцага2014
Аймгийн арслан2019

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

  • Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Булган аймгийн Бугат сумын харьяат аймгийн начин Болдын Цогтбаяраар давж хоёрын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Лүжээгийн Жамсранд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат сумын заан Хүрэлбаатарын Наранцогтоор давж хоёрын даваанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Алтангэрэлийн Отгонбаатарт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2228 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Чулуунхүүгийн Баясгаланг, хоёрын даваанд Ховд аймгийн Алтай сумын харьяат аймгийн арслан Гансүхийн Хишигбатыг, гурвын даваанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын начин Эрдэнэцогтын Ванданцэрэнг тус тус давж дөрвийн даваанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат улсын харцага Хүрэл-Очирын Гантулгад өвдөг шороодсон.
Он Амжилт Бөхийн тоо
2022 АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Бат-Эрдэнээр дөрөв, улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж

" Монгол улсын начин " цолыг хүртсэн.

1024


Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2014 Увс аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. 256
2016 Дорноговь аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цолоо баталсан. 256
2017 Увс аймгийн баяр наадамд аймгийн харцага Т.Хайдаваар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 256
2019 Налайх хотын баяр наадамд аймгийн начин Д.Батбаатарт өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256