Бат-Очирын Гончигтавхай

Бат-Очирын Гончигтавхай нь Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх. 2008 оноос эхлэн бөхийн спортоор хичээллэж эхэлсэн 2010 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын баяр наадамд түрүүлж " Сумын заан " цол хүртсэн. Бөхийн анхны багш Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн заан Ш.Наранбаяр юм.

Бат-Очирын Гончигтавхай
Төрсөн өдөр1992 оны 6 сарын 13 (1992-06-13)
(одоо 31 настай)
Төрсөн газарМонгол улсын Говьсүмбэр
аймгийн Сүмбэр сум
Алдар цол
Бөхийн цолАймгийн арслан
Цол ахисан он жил
Аймгийн арслан2014
Аймгийн заан2013
Сумын заан2010

Барилдааны амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

  • Тулгар төрийн 2220, Их Монгол улсын 805, ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн заан И.Батсайханд нэгийн даваанд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат залуу бөх Х.Бямбасүрэнгээр нэг, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр хоёр давж гурвын даваанд Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Н.Золбоод өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат сумын заан Б.Таттимбек нэг давж хоёрын даваанд Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Н.Адъяабатад өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат залуу бөх Эрдэнэтуяагийн Санчирт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат залуу бөх Э.Мөнхтөрөөр нэг давж хоёрын даваанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуунд өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2013 Говь-Сүмбэр аймгийн баяр наадамд аймгийн харцага Г.Баасандоржид өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 256
2014 Говь-Сүмбэр аймгийн баяр наадамд улсын харцага Э.Оюунболдоор найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 256