2014 оны Өвлийн Олимп
Сочийн олимп, 2014 оны өвлийн олимп, Сочи-2014 — өвлийн олимпын 22-р удаагийн наадам бөгөөд Орос улсын Сочи хотноо 2014 оны 2 сарын 7-наас 2 сарын 23-нд явагдсан.
Үндсэн тоон үзүүлэлт | |
---|---|
Улс орон | 88 |
Тамирчин | 2873 |
Тэмцээн | 15 спортын 98 тэмцээн |
Цаг хугацаа, орон зай | |
Наадах газар | Оросын Сочи |
Нээлтийн өдөр | 2014 оны 2 сарын 7 |
Хаалтын өдөр | 2014 оны 2 сарын 23 |
Гол талбар | «Фишт» цэнгэлдэх хүрээлэн |
2007 онд ОУОХ-ны 119-р их хурлын явцад Сочи 2014 оны олимп явагдах газраар сонгогдсон юм.
1980 оны Москвагийн олимпоос хойш ЗХУ-аас залгамж Орос улсад олимп дахин явагдсан тохиолдол болов.
Олимпод 88 улс орны 2873 тамирчин 15 спортын 98 тэмцээн уралдаанаар өрсөлдөв. Үүнээс 12 тэмцээн шинээр нэмэгджээ.
Олимпын хотхон Хар тэнгисийн эрэгт байрласан ба гол талбар Фишт цэнгэлдэх хүрээлэн байв. Цастай спортын төрлүүд нь Краясная Поляна цогцолборт явагдсан.
Олимп зохион явуулахад 49 тэрбум ам.доллар зарцуулсанаар Бээжингийн олимпыг давж хамгийн их төсөвт олимп болсон.
26 улс орон медаль хүртсэнээс Орос улсын баг 13 алтан медаль хүртэн багийн дүнгээр тэргүүлсэн.
Наадмын тов
засварлахДолоон жилийн урьд 2007 оны 7 сарын 4-нд Гватемалын Гватемал хотод болсон ОУОХ-ны 119-р чуулганаар сонгожээ. Эцсийн даваанд Пёнчангийг Сочи давжээ. Орост Москвагийн олимпыг (ЗХУ байхад болсон) эс тооцвол анх удаа олимп болох гэж байгаа нь энэ юм.
2014 оны өвлийн олимпыг зохион байгуулах хотыг сонгох санал хураалт | |||||
---|---|---|---|---|---|
Газар | ОУОХ-ны гишүүн | 1-р шат | 2-р шат | ||
Сочи | Орос | 34 | 51 | ||
Пёнчан | Өмнөд Солонгос | 36 | 47 | ||
Зальцбург | Австри | 25 | - |
Зардал, санхүү
засварлахАнх Сочийн олимп 12 тэрбум ам.долларын төсөвтэй байсан ба 2013 оны байдлаар 51 сая хүрэх төлөвтэй болсон. Өмнөх Ванкуверын олимп 8 тэрбум ам.долларын төсөвтэй байснаас хэд дахин их болжээ. Төсөв өндөр болоход Сочийн авто зам, төмөр зам, цахилгаан станц зэрэг дэд бүтцийн байгуулалтын зардал голлон нөлөөлсөн. 2014 оны эцсийн тооцоогоор 1524 тэрбум рубль (49 тэрбум ам доллар) хүрсэн нь Бээжингийн олимпын зардал 44 тэрбум ам.долларыг давж хамгийн өртөг өндөр олимп болгожээ.
Зардал | сая рубль | сая ам.доллар |
(а) Олимп зохиогдох газар | 221,592 | 7,197 |
Далайн эргийн хэсэг (гол цэнгэлдэх хүрээлэн, мөсний ордон) | 96,366 | 3,130 |
Уулын хэсэг (цанын уулын цогцолбор) | 125,226 | 4,067 |
(б) Туслах дэд бүтэц (эрчим хүч, шугам сүлжээ) | 85,370 | 2,773 |
(в) Үйл ажиллагааны зардал (тоног төхөөрөмж, тээвэр) | 24,135 | 784 |
(г) Цанын болон жуулчны бааз | 189,937 | 6,169 |
(д) Бусад төсөл (төмөр зам, авто зам, зочид буудал г.м) | 1,003,411 | 32,589 |
Тэмцээний газар
засварлахСочийн олимпын хүрээлэн (далайн эрэг)
засварлах- Олимпын «Фишт» цэнгэлдэх хүрээлэн – нээлт, хаалтын ёслолын газар. 40,000 хүн үзнэ[1]
- «Большой» (Их) мөсөн ордон – хоккейн шигшээ тоглолтын газар. 12,000 хүний багтаамжтай
- «Шайба» (Шайб) ордон – хоккейн тэмцээн явагдана. 7,000 хүн сууна
- «Адлер-Арена» – тэшүүрт уралдааны төв. 8,000 суудалтай
- Өвлийн спортын ««Айсберг» (Мөсөн уул) ордон – уран гулгалт, шорт-трекийн тэмцээн болно. 12,000 үзэгч орно
- «Ледяной куб» (Мөсөн куб) – кёрлинг тоглох газар. 3,000 хүний багтаамжтай
- Олимпын төв хотхон – олон хүн байрлах хороолол
- Телевиз, хэвлэл мэдээллийн ажлын зориулалтат газар
Красная Поляна (уулын хэсэг)
засварлах- «Лаура» – цана, биатлоны тэмцээн болох газар
- «Роза Хутор Экстрим» – фристайл, сноубоард
- «Роза Хутор Альп» – уулын цана
- «Санки гулгалтын төв» – бобслей, царга, скелетон
Сурталчилгаа
засварлахБэлгэ тэмдэг
засварлахОлимпын бэлгэ тэмдэг 2009 онд танилцуулагдсан. Бэлгэ тэмдэг "Sochi", ".ru" "2014", олимпын таван цагираг дүрслэгдсэн. Хэвтээ хэлбэрт цэнхэр өнгөөр бичигджээ. Уриа үг Дулаан. Сэрүүн. Та. (Жаркие. Зимние. Твои.) гэсэн утгаар 2012 онд танилцуулагдсан.
Бэлгэ амьтан
засварлахСочийн олимпын бэлгэ амьтан олимпын түүхэнд анх удаа нийтийн санал асуулгаар тодорсон. Тунаж үлдэж үлдсэн 10 амьтнаас 2011 онд албан ёсоор олимпын бэлгэдэл болон цагаан баавгай, цасны чандага, цасны ирвэс гурван амьтан нэрлэгджээ.
Бусад
засварлахОлимпын сурталчилгаанд зориулж шуудангийн марк, зоос, видео тоглоом зэрэг гаргасан.
Наадам
засварлахБуухиа бамбар
засварлах2013 оны 9 сарын 29-нд Олимпын бамбар Грекийн Олимп уулнаа асч Орост ирээд Оросын 83 хотоор буухиалан аялж 2014 оны 2 сарын 7-нд Сочид ирсэн. Энэ хугацаанд бамбар дорнод зүгт Чукоткын хойг, өрнө зүгт Калининград хүрч, 60,000 километр газар буухиалан аялсан бөгөөд олимпын түүхэн дэх хамгийн урт аялал болжээ.
Нээлт
засварлах2014 оны 2 сарын 7-нд өвлийн олимпын 22-р наадмын нээлт Сочийн Фишт цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн ёслол болов. Нээлтийн ёслолд Оросын түүх, урлаг, балет, сонгодог хөгжим, хувьсгал, Зөвлөлтийн үеийг харуулсан урлагийн тоглолт явагджээ.
Олимпын бамбарыг Мария Шарапова теннисчин цэнгэлдэх хүрээлэнд залж оруулсан бөгөөд Елена Исинбаева хөнгөн атлетикч, Александр Карелин бөх, Алина Кабаева гимнастикч, Ирина Роднина уран гулгагч нар дамжуулан залсаар төгсгөлд нь Владислав Третьяк хоккейчин цэнгэлдэхийн гол тогоонд бамбарыг асаажээ.
Оролцоо
засварлахАнх 82 орон оролцох маягтай байсан бол яг тэмцээн болоход 88 орон орсон.
Эдгээрээс Доминик, Зүүн Тимор, Мальта, Парагвай, Того, Тонга, Зимбабве долоо анх удаа өвлийн олимпод оролцжээ.
Орос (232), Америк (230), Канад (222), Швейцар (168), Герман (153) багууд хамгийн олон тамирчинтай оролцов.
Монгол улс
засварлахМедалийн хүснэгт
засварлахМедалийн чанараар тэргүүлсэн улс орныг хүснэгтэд харуулав. Зохион явуулагч орныг ягаанаар дэвсгэрлэжээ.
Байр | Улс орон | Алт | Мөнгө | Хүрэл | Бүгд |
---|---|---|---|---|---|
1 | Орос | 13 | 11 | 9 | 33 |
2 | Норвеги | 11 | 5 | 10 | 26 |
3 | Канад | 10 | 10 | 5 | 25 |
4 | Америкийн Нэгдсэн Улс | 9 | 7 | 12 | 28 |
5 | Нидерланд | 8 | 7 | 9 | 24 |
6 | Герман | 8 | 6 | 5 | 19 |
7 | Швейцар | 6 | 3 | 2 | 11 |
8 | Беларусь | 5 | 0 | 1 | 6 |
9 | Австри | 4 | 8 | 5 | 17 |
10 | Франц | 4 | 4 | 7 | 15 |
11–26 | бусад баг | 21 | 36 | 34 | 91 |
Нийлбэр | 99 | 97 | 99 | 295 |
Зүүлт, тайлбар
засварлах- ↑ «Fisht» Olympic Stadium Sochi 2014; 31 December 2010
Гадны холбоос
засварлах- Албан ёсны сайт
- ОУОХ-ны сайт дахь Сочийн олимпын хуудас
- Сочи Сити 2014 — 2014 оны Сочийн олимпын бэлтгэлийн портал сайт