Солт-Лэйк Ситийн олимп

Өвлийн Олимпын XIX Наадам (Англи: XIX Olympic Winter Games) буюу Солт-Лэйк Ситийн олимп нь 2002 оны 2 сарын 8-наас 24-нд Америкийн Нэгдсэн Улсын Солт-Лэйк Сити хотноо зохиогдсон өвлийн олимп юм.

Өвлийн Олимпын XIX Наадам
XIX Olympic Winter Games

Зохиогдсон хот Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс, Солт-Лэйк Сити
Оролцсон улс 77
Оролцогчдын тоо 2399
Зохиогдсон спортын
тэмцээнүүд
7 төрлөөр 78 цогц медаль
Нээлтийн ёслол 2002 оны 2 сарын 8
Хаалтын ёслол 2002 оны 2 сарын 24
Наадмыг нээгч Жорж Уокер Буш
Тамирчдын тангараг Жим Шеа
Шүүгчдийн тангараг Аллен Чөрч
Бамбар асаагч 1980 оны өвлийн олимпын алтан медальт
АНУ-ын хоккейн шигшээ багийн тамирчид
Төв цэнгэлдэх
хүрээлэн
Райс-Эклс цэнгэлдэх хүрээлэн

Солт-Лэйк Сити хот нь тухайн үедээ өвлийн олимпыг зохиосон хамгийн олон хүн амтай хот болсон бөгөөд олимпын наадам зохиогдох үед 1,516,227 оршин суугчтай байв[1]. 4 жилийн дараа Турин хот уг амжилтыг эвдсэн бөгөөд 2010 оны Ванкувер хот нь Туринаас олон оршин суугчтай.

Олимпийн хотыг сонгосон нь засварлах

2002 оны өвлийн олимпын наадмыг зохион явуулахаар Солт-Лэйк Ситигээс гадна Канадын Кэбэк мужийн Кэбэк хот, Швейцарын Валайс мужийн Сион хот болон Шведийн Өстерсунд хотууд өрсөлджээ. 1995 оны 6 сарын 16-нд Унгарын нийслэл Будапешт хотод болсон ОУОХ-ны 104-р чуулганаар Солт-Лэйк Ситийг тус олимпын нийслэлээр тодруулсан юм.

Медалийн жагсаалт засварлах

2002 оны өвлийн олимпын наадмыг зохиох хотыг шалгаруулах санал хураалтын дүн
Хот ҮОХ 1-р шат
Солт-Лэйк Сити, Юта Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс 54
Өстерсунд Швед  Швед 14
Сион Швейцар  Швейцар 14
Кэбэк хот, Кэбэк Канад  Канад 7

Медалийн хүснэгт засварлах

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Норвеги  Норвеги 13 5 7 25
2 Герман  Герман 12 16 8 36
3 Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс (зохион байгуулагч орон) 10 13 11 34
4 Канад  Канад 7 3 7 17
5 Оросын Холбооны Улс  Орос 5 4 4 13
6 Франц  Франц 4 5 2 11
7 Итали  Итали 4 4 5 13
8 Финланд  Финланд 4 2 1 7
9 Нидерланд  Нидерланд 3 5 0 8
10 Австри  Австри 3 4 10 17

Дэлгэрэнгүйг Солт-Лэйк Ситийн олимпод улс орнуудын авсан медалийн тоо өгүүллээс үзнэ үү.

Монгол улс Солт-Лэйк Ситийн олимпод засварлах

Гаднын холбоос засварлах

  Commons: Солт-Лэйк Ситийн олимп – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах