2018 оны Өвлийн Олимп
Пёнчангийн олимп, албан ёсоор Өвлийн олимпын 23-р наадам — 2018 оны 2-р сарын 9-ноос 25-ны өдрүүдэд Өмнөд Солонгос улсын Канвонь аймгийн Пёнчан хошуунд зохиогдсон өвлийн олимп юм. Өмнөд Солонгос улс 1988 оны Сөүлийн олимпын дараа олимпын наадмыг хүлээн авсан 2 дахь удаа нь болов. Өвлийн олимпын тухайд тус улс анх удаа хүлээн авсан нь байв.
Үндсэн тоон үзүүлэлт | |
---|---|
Улс орон | 92 |
Тамирчин | 2,922 (1680 эрэгтэй, 1242 эмэгтэй) |
Тэмцээн | 15 спортын 102 тэмцээн |
Цаг хугацаа, орон зай | |
Наадах газар | Өмнөд Солонгос улсын |Канвонь аймгийн Пёнчан хошуу |
Нээлтийн өдөр | 2018 оны 2 сарын 9 |
Хаалтын өдөр | 2018 оны 2 сарын 25 |
Гол талбар | «Хуэнге» олимпын хүрээлэн |
Пёнчангийн олимп анх удаа 5G технологийг ашигласан олимп байсан ба нээлтийн ёслолд 1218 дрон нисгэж олимпын таван цагаригийг дүрсэлжээ. Олимпын бамбарыг Өмнөд Солонгосын алдарт уран гулгагч Ким Ёнь-а асаасан.
Наадамд 15 спортын төрлийн 102 уралдаан явагдсан ба түүхэн дэх анхны 100 давсан багц медаль олгожээ. Бөөн гараатай тэшүүр, холимог хосын кёрлинг, уулын уруу буух холимог баг, агаарт өндөр үсрэх сноубоард дөрвөн зүйл уралдаан шинээр нэмэгдэж оржээ.
Нийт 92 улс орны 2914 он тамирчин өрсөлдсөн. Эквадор, Эритрей, Косово, Малайз, Нигери, Сингапураас анх удаа оролцов.
Норвеги 39 медалиар тэргүүлсэн бол Герман, Канад удаалж, зохион байгуулагч Өмнө Солонгос 7-р байрт оров.
Наадмын тов
засварлахДолоон жилийн урьд 2011 оны 7 сард Өмнөд Африкийн Дурбан хотод болсон ОУОХ-ны 123-р чуулганаар Пёнчанг сонгожээ.
2018 оны өвлийн олимпын зохион явуулах газрыг сонгосон санал хураалтын дүн | ||||||
---|---|---|---|---|---|---|
Хот | ҮОХ | 1-р шат | ||||
Пёнчан | Өмнөд Солонгос | 63 | ||||
Мюнхен | Герман | 25 | ||||
Анси | Франц | 7 |
Медалийн хүснэгт
засварлахБайр | Улс орон | Алт | Мөнгө | Хүрэл | Бүгд |
---|---|---|---|---|---|
1 | Норвеги | 14 | 14 | 11 | 39 |
2 | Герман | 14 | 10 | 7 | 31 |
3 | Канад | 11 | 8 | 10 | 29 |
4 | Америкийн Нэгдсэн Улс | 9 | 8 | 6 | 23 |
5 | Нидерланд | 8 | 6 | 6 | 20 |
6 | Швед | 7 | 6 | 1 | 14 |
7 | Өмнөд Солонгос | 5 | 8 | 4 | 17 |
8 | Швейцар | 5 | 6 | 4 | 15 |
9 | Франц | 5 | 4 | 6 | 15 |
10 | Австри | 5 | 3 | 6 | 14 |
11–30 | бусад баг | 20 | 29 | 41 | 100 |
Нийлбэр | 103 | 102 | 102 | 307 |