Ягаан нал (Phoenicopterus roseus) нь хамгийн өргөн тархсан нэг зүйл фламинго шувуу юм. Энэхүү шувуу нь Африк, Азийн өмнөд хэсэг Пакистан , Энэтхэг ,Европын өмнөд хэсэг (Испани, Албани, Турк, Грек, Кипр, Португал, Франц зэрэг) газраар тархан амьдардаг. Зарим нь богино зайд нүүдэллэдэг аж. Ягаан нал нь бусад фламинго дотор хамгийн том биетэй зүйл бөгөөд 110-150 см өндөр, 2-4 кг жинтэй. Бүртгэгдсэн хамгийн том нь 187 см өндөр, 4.5 кг жинтэй байжээ.

Ягаан нал

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Налтан
Овог: Налынхан, Phoenicopteridae
Төрөл: Phoenicopterus
Зүйл: P. roseus
Латин нэр
Phoenicopterus roseus
Pallas, 1811
Ижил утгатай нэршил

Phoenicopterus antiquorum

Энэхүү шувуу нь Америк фламинго, Чили фламинготой хамгийн ойр төстэй юм.

Цайвар ягаандуу өнгө голлосон байх ба далавчиндаа улаан болон хар өдтэй. Хошуу нь ягаан бөгөөд үзүүр нь хар юм. Ягаан нал нь галуу мэт ганганаж дуугардаг. Ягаан нал нь яг хэд насалдаг нь тодорхой бус ч хамгийн урт насалсан нь амьтны хүрээлэн дэх эрэгчин 75 насалсан байна.

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Phoenicopterus roseus – Викимедиа зураг, бичлэг, дууны сан