Төрөл (Латин: genus, genera, Эртний Грек: γένος) — биологийн системийн ангилал зүйн үндсэн нэг шат. Төрөл нь зүйл ба овог хоёрын дунд байрлана. Жишээ нь, ногооны цагаан эрвээхэй (Pieris) төрөл нь цагаан эрвээхэй (Pieridae) овгийн олон төрлүүдийн нэг бөгөөд, өөрөө олон зүйлийг багтаадаг ба тэдгээрийн нэг нь байцааны цагаан эрвээхэй (Pieris brassicae) юм.

Багтаах зүйлийнхээ тооноос хамаарч дараах гурван төрөл байдаг:

  • политөрөл — олон зүйлийг агуулдаг,
  • олиготөрөл — цөөн зүйлийг багтаадаг,
  • монотөрөл — ганцхан зүйлтэй.

Мөн үзэх

засварлах