Хивс - чимэглэх юм уу дулаалахын тулд шаланд дэвсэх, хананд өлгөх, заримдаа бусад зүйлийн гадрыг (ширээ, буйдан зэрэг) бүтээхэд хэрэглэдэг янз бүрийн хийц загварын нэг талдаа үс татаж хийсэн бүдүүн нэхмэл эд.

Одоо цагт үлдсэн хамгаас эртний хивс (нийтийн тооллын өмнөх 5-р зуун)

Нүүдэлчний гэр сууцаас авахуулаад тансаг орд харш хүртэл ямар ч гэр орны дулаалга, чимэглэл болсон хивс нь эртний зохион бүтээлийн нэг юм. Хэдэн зуун жилийн туршид хивс үйлдвэрлэл нь уйгагүй ажил хөдөлмөр, гар урлалын төрөл болж, хивс баян чинээлэгийн бэлгэ тэмдэг, соёлын эд өлөг байсаар ирсэн.

Мөн үзэхЗасварлах

Цахим холбоосЗасварлах

  Commons: Хивс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary: Хивс – Энэ үгийг тайлбар толиос харна уу