Алтан гургалдай бол Пассери овгийн өндөрлөг газрын шувуу билээ (Боршувуутан). Хүмүүс түүнийг дууч шувуу гэдгээр нь андахгүй ба Латин-аар дуулах гэсэн утгатай үгнээс гаралтай ажээ. Дэлхий дээр энэ овогт 4000 гаруй төрлийн уран дууч шувуу-д багтдаг байна.

Дуучшувуу
Eastern Yellow Robin (Eopsaltria australis)
Eastern Yellow Robin (Eopsaltria australis)
Биологийн ангилал
Аймаг: Амьтны
Хүрээ: Хөвчтөний
Анги: Шувууны
Баг: Боршувуутан (Passeriformes)
Дэд баг: Пассери
Гэр бүл

Маш олон, тест харах

Алтангургалдай бол өндөрлөг газрын шувууны 2 томоохон төрлийн нэгд нь багтдаг ба, харин нөгөөх төрөл нь Тярани бөгөөд Неотропикийн хамгийн олон төрөлтэй шувуу бөгөөд дэлхий дээр хаа сайгүй тархсан байдаг. Эдгээр шувууд нь доод төвөнхийн булчингаараа донгоддог бөгөөд энэ нь тэднийг маш гайхалтай дуу хоолой гаргахад нөлөөлдөг ба тэдгээр шувууд хамтдаа байхдаа яг л бүхэл бүтэн цогц бүтээл шиг донгодож чаддаг.Харин дууч шувуудын 3 дахь зүйл нь Шинэ Зеланд-ийн Acanthisitti юм. Энэ зүйлийн зөвхөн 2 хон төрөл нь өнөөдөр амьд байгаа. [1] Энэ нь 50 сая жилийн тэртээ дэлхийн эх газар хуваагдахаас өмнө өөрөөр хэлбэл Австрали, Шинэ Зеланд Гвиней, болон Антрактида зэрэг тив нь нэгэн эх газар байх үед энэ шувууны төрөл нь амьдарч байсныг нотолж байна. Загвар:Иш татах needed


Тодорхойлолт

засварлах

Энэхүү төрлийн шувууд нь ойр орчим байгаа шувуудтайгаа онцгой дугаралтаараа холбоо тогтоож чаддаг. Мөн шувуудын бие биеннээ дуудах харилцах дохио болон онцгой үед ялангуяа хоол тэжээл болон нүүдэллэх дохио нь хоорондоо ялгаатай байдаг. Хэдий бүх л төрлийн шувууд ямар нэгэн дуу авиагаар харилцдаг боловч зөвхөн дууч шувуудын хэдхэн төрөл нь л маш боловсронгуй дуу авиагаар харилцдаг. Харин бусад дууч шувууд-ийн жиргээ нь ихэвчлэн энгийн бөгөөд дахин дахин давтагдаж байдгаараа онцлогтой. Нэгэн хэвийн дугаралттай тахиа гэх мэтийн шувуу нь дууч шувууд болон алтан гургалдай зэрэг өвөрмөц жиргээтэй шувуудаас ялгаатай байдаг. Нөгөө талаас хүмүүсийн чихэнд сонсголонтой сонсогддог шувуудын жиргээ нь бодит байдал дээрээ тиймч сонсголонтой бус байх тал бий. Ихэнх хэрээний төрлийн шувуудын гуаглаа нь хүмүүсд их хатуу сонсогддог. Үүнтэй нэгэн адилаар шувуудын ижлээ ирсэн жиргээ нь ихэвчлэн аядуу зөөлөн байдаг. Мөн зарим тоть нь хүний хэлснийг давтаж хэлж чаддаг болдог. Харин дууч шувуудын хувьд ямар нэгэн дуу хооолойг дуурайх чадвар нь хязгаарлагдсан байдаг. Харин зарим нь бусад шувуудын юм уу байгалын дуу чимээг гайхалтай сайн дуурайж чаддаг чадвартай байдаг.

Системчлэл ба ангиллын систем

засварлах

Мөн үзэх

засварлах
  1. Barker, F. K. Cibois, A. Schikler, P. A. Feinstein, J. & Cracraft, J. (2004) Филогенетик ба төрөлжүүлэлтээс хамгийн том шувууны идэвхжилт. PNAS 101(30): 11040-11045

Цахим холбоос

засварлах
  Commons: Passeriformes – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Дуучшувуу – Энэ үгийг тайлбар толиос харна уу