Шаньси[1] (хятадаар 山西 [Shānxī] - [шааньший]) гэж Хятад улсын төв хэсэгт Хэбэй, Хэнань, Шэньси, Өвөр Монгол гэх дөрвөн муж орноор хүрээлүүлж 165 мянган хавтгай дөрвөлжин километр газар эзлэж оршсон 36 сая хүнтэй муж байдаг. Тайхан нурууны Алдарт Утай уулын умард оргил (д.т.д. 3058 м) харьцангуй уулархаг, өндөрлөг энэ нутгийн хамгийн өндөр цэг юмсанжээ. Мужийн засаг захиргааны төв Тайюань хотоос гадна Датун, Чанжи, Янчуань зэрэг томоохон хотууд бий. Хүн амын 99.7% нь Хятад. Дотроо аймгийн энтэй 11 хот болж хуваагддаг.

Шаньси муж
山西省
Шаньси мужийн Датун хотын хуучин хэрэм
Шаньси мужийн Датун хотын хуучин хэрэм
Location of Шаньси муж 山西省
Засаг захиргаа
  ТөрөлМуж
  БиетШаньси мужийн ардын хурал
  Намын хорооны даргаТан Дэнже (Хятадын коммунист нам)
  Мужийн даргаЖинь Сяньжюнь
Газар нутаг
  Нийт156,000 км2 (60,000 бээр2)
  Байр19
Хүн ам
 (2020)
  Нийт34,915,616
  Байр18
Цагийн бүс+8
Вэб сайтwww.shanxigov.cn (Хятад хэлээр)

Газар зүй

засварлах

Шаньси буюу "Уулын баруун муж" гэсэн нэртэй энэ муж Хятадын төв хэсэгт Тайханшань уулын баруун талд оршдог. ӨМӨЗО, Хэбэй, Шэньси, Хэнань мужуудтай тус тус хиллэдэг. Нутаг дэвсгэр нь 160 мянган квадрат км. 33 сая хүн амтай. Хан, хотон, монгол, манж зэрэг үндэстэн ястан оршин суудаг. Мужийн төв нь Тайюань хот. Энэ мужийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь Шаньсигийн өндөрлөг гэдэг. Зузаан шар шороон хөрстэй. Зүүн баруун хоёр талаараа уулархаг, дунд хэсэгтээ хотгор газар болно. Тайханшань, Хэншань, Утай, Тайюй, Луйлян зэрэг томоохон уул нуруудтай. Далайн төвшнөөс дээш 3058 метрт өргөгдсөн Утай уулын ноён оргил Бэйтайди Хятадын умард нутгийн хамгийн өндөр цэг болно. Датун, Чисянь, Линфэн, Юнчэн гэх хотууд нь үргэлжлэн залгалдсан хотгор, нам дор газрууд бий. Шар мөрөн /Хатан гол/, Хайхэ зэрэг том гол мөрний урсгалд харьяалагддаг олон бага жижиг гол горхитой. Тухайлбал Фэнхэ гол нь Шар мөрний хоёрдахь том цутгалан юм. Нуур цөөрөм цөөтэй. Юнчэнгийн ойролцоох Жиэси нуур энэ мужийн хамгийн том нуур болно.

Цаг агаар

засварлах

Сэрүүн бүсийн, эх газрын эрс тэс уур амьсгалтай. Дөрвөн улиралтай, хуурайвтар, хур бороо багатай. Агаарын дундаж нь жилд +4+14 хэм бөгөөд 1 дүгээр сард 162 хэм, 7 дугаар сард +19+28 хэм байдаг. Жилд дунджаар 350700 мм хур тунадас унадаг. Зундаа аадар бороо, мөндөр их буудаг, өвөл, хавартаа цас, бороо багатай, хавсарга салхи ихтэй.

Байгалийн баялаг

засварлах

Ашигт малтмалын арвин их нөөцтэйгөөрөө Хятадад онцгой байр эзэлдэг. 120 гаруй төрлийн ашигт малтмалын орд илэрсний дотор нүүрс, хөнгөн цагаан, ванадий, сувдан чулуу, галд тэсвэртэй шороон хүдэр зэрэг 7 төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө Хятадад нэгдүгээр байр эзэлдэг. Одоогийн байдлаар Шаньси мужид илрээд байгаа нүүрсний орд газрууд нь нийтдээ 261 тэрбум 200 сая тонны нөөцтэйгөөрөө улсын нийт нөөцийн 1/3ыг эзлэж байгаа тул тус мужийг “Нүүрсний эх нутаг” гэх нь буй. Үүнээс гадна зэс, давсны нөөц ихтэй.

Амьтан ургамал

засварлах

Амьтан, ургамлын төрөл зүйл олонтой. 2700 гаруй төрлийн мод бут, өвс ургамал, 3634 сая шоо метр модны нөөцтэй. Тосон харгай, уулын улиас зэрэг 13 төрлийн төрийн хамгаалалттай мод, ургамал ургадаг. Бас лийр, чавга, усан үзэм, хунчир, хүн орхоодой, чихэр өвс зэрэг 30 гаруй зүйлийн өвсөн эмийн ургамал бий. Эх газрын уур амьсгалтай бүсэд амьдардаг 400 гаруй төрлийн ан амьтан байгаа бөгөөд тэдгээрээс 70 гаруй нь дархан цаазтай. Тэдгээрийн дотор буга, сарт цагаан тогоруу зэрэг төрийн хамгаалалттай 29 төрөл зүйлийн ховор чухал амьтан, жигүүртэн бий.

Аялал жуулчлал

засварлах

Тус мужид аялал жуулчлалын салбар нэлээд хөгжсөн, Датунгийн Юньганы агуй, Буддын шашны томоохон дурсгалт газар болох Утайшань уул гэх мэт нийтдээ 3200 орчим түүх соёлын дурсгалт газруудтай. Ирээдүйд аялал жуулчлалын салбар энэ мужийн нүүр царайг тодорхойлно гэж үздэг. Тус мужид дотоодын аялал жуулчлал харьцангуй сайн хөгжиж байдгийн гол шалтгаан нь буддын шашинтан сүсэгтнүүдийн мөргөл тахилгын ариун дагшин газар гэгдсэн Утай уул хэмээх олон арван сүм хийд, хурал номын газар энд байдаг явдал юм. Сүүлийн жилүүдэд Монгол улсын иргэд ч тийшээ олноор очиж, шашны мөргөлийн зан үйл үйлдэх болсон билээ. Түүнчлэн энэ мужийн Датун хотоос 16 кмийн зайд орших Юньган агуйн бурхдын чуулбар нь Хятад газар буддын шашин дэлгэрсэн 2000 жилийн түүхэн дэх Буддын соёлын хамгийн том дурсгалт газар бөгөөд эндхийн олон арван агуйн дотор хананд сийлбэрлэн урласан бурхадын хөрөг дүрүүд нь хэмжээ, хэлбэр, хийцээрээ дахин давтагдашгүй гайхамшигт урлагийн бүтээлд тооцогддог юм. Нийтдээ мянга гаруй чулуун сийлбэр бурхад бүхий энэ газрыг ЮНЕСКО-гоос Дэлхийн соёлын өвд бүртгэн авсан байдаг.

Эдийн засаг

засварлах

Газар тариалан, ойн аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн нийт үйлдвэрлэл нь 35,915,000,000 юаньд хүрч, эдгээр салбарт 6,4 сая хүн ажиллаж байна. Нүүрс, цахилгаан эрчим хүч, металлурги, химийн янз бүрийн үйлдвэрлэл голлосон хүнд аж үйлдвэрийн салбартай. Цахилгаан бараа, барилгын материал, нэхмэл сүлжмэл, хүнсний бүтээгдэхүүн, цаасны үйлдвэрлэл зэрэг хөнгөн ба хүнсний үйлдвэр хөгжиж байгаа. Түүнчлэн уул уурхайн машин механизм, цахилгаан техник, авто машин, трактор үйлдвэрлэдэг.

Шаньси муж эрчим хүчний нөөцийн хувьд баялаг, өөрийгөө төдийгүй бусад хот, мужийг эрчим хүчээр хангаж байна. Тухайлбал, Бээжин хотын хэрэглээний эрчим хүчний ихэнхийг энэ мужаас хангадаг ба тус муж нийтдээ 8,5 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэж байна. Нийт 152,8 мянган үйлдвэр аж ахуйн нэгжтэй, тэдгээрт З,7 сая хүн ажиллаж байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 231,8 тэрбум юань. Дотоодын нийт бүтээгдэхүүн 160,1 тэрбум юань. Импорт, экспортын нийт хэмжээ 1,1 тэрбум ам.долларт хүрсний дотор экспорт 893 сая ам.доллар, импорт 218 сая ам.доллар байна.

Төмөр зам, авто зам, агаарын замыг хослуулсан зам харилцааны сүлжээтэй. Төмөр замын нийт урт 2600 км. 2004 оны сүүлчээр, засмал замын ашигтай урт 65.8 мянган кмт хүрч, өнгөрсөн оныхоос 2691 кмээр буюу 4,3 хувиар нэмэгдэж, хурдны замын нийт урт 1347 кмт хүрч, 11,2 хувиар нэмэгдсэн байна. Тайюань хотоос гадаад уруу чиглэсэн 38 агаарын шугам ашиглалтад орж, Хятадын 40 томоохон хоттой харилцах боломжтой болжээ.

Хоёр жил тутам гурван удаа газар тариалангийн ургац авдаг. Улаан буудай, эрдэнэ шиш, ноён шиш, тутарга, хөвөн, газрын самар, шар буурцаг, тамхи, маалинга зэрэг хүнсний ба аж ахуйн зориулалттай ургамал голлон тариалдаг.

Тайлбар

засварлах
  1. Тогтсон галиггүйгээс олон янзаар (Шаньси - Шаньши - Шань Ши - Шааньши - Шанши ..) галиглана.

Гадаад холбоос

засварлах
  Commons: Шаньси муж – Викимедиа дуу дүрсний сан