Чимэдийн Сайханбилэгийн Засгийн газар

2014 оны 12 сард Норовын Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа Ардчилсан намаас Чимэдийн Сайханбилэгийг ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг УИХ-аар хэлэлцэн батласан. 2014 оны 12 сард 15 яам, 18 сайдтайгаар засгийн газар байгуулагдсан. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН ялсны дараа, тус засгийн газар Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газарт ажил үүргээ хүлээлгэж өгсөн.

Засгийн газар

засварлах
Сайдын нэрс[1][2]
Албан тушаал Сайдын нэр Ажилласан жил Нам
Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүх 2014-2015 МАН
Ц.Оюунбаатар 2015-2016 АН
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Жамъянгийн Мөнхбат 2014-2016 МАН
Сангажавын Баярцогт 2014-2016 АН
Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг 2014-2016 МАХН
Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар 2014-2015 МАН
З.Баянсэлэнгэ 2015-2016 МАХН
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг 2014-2015 МАН
Гарьдхүүгийн Баярсайхан 2015-2016 АН
Сангийн сайд Жаргалтулгын Эрдэнэбат 2014-2015 МАН
Б.Болор 2015-2016 АН
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа 2014-2016
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Лувсаннямын Гантөмөр
Хууль зүйн сайд Д.Дорлигжав
Уул уурхайн сайд Р.Жигжид
Зам тээврийн сайд Мөнхчулууны Зоригт
Эрчим хүчний сайд Д.Зоригт
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2014-2016
Эрүүл мэнд спортын яамны сайд Самбуугийн Ламбаа 2014-2015
Ганхуягийн Шийлэгдамба 2015-2016
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Содномзундуйн Эрдэнэ 2014-2016
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат 2014-2016
Монгол Улсын Сайд Мэндсайханы Энхсайхан 2014-2016
  1. vip76. "Монгол Улсын Засгийн Газар". vip76.mn. Татаж авсан: 2024-05-12.
  2. "Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинээр томилогдсон сайд нарт тамгыг нь гардууллаа". 2014.